Завхан аймгийн ЗДТГ-аас 2020 онд Нөмрөг суманд ариун цэврийн байгууламж барих тендер зарлажээ. Тус тендерт Завхан аймгийн Тэлмэн сумын Өвгөдий багт байрлах “Энх-Өвгөдий” ХХК оролцож, барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байна. Ингээд өнгөрсөн оны зургадугаар сараас ажилдаа орж, ирэх тавдугаар сард хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байжээ. Харамсалтай нь, нүхэн жорлон нь ашиглалтад орж амжаагүй байхдаа нурж унасан байна.
Бид энэ талаар Нөмрөг сумын Засаг даргаас тодруулахад “Би ажлаа хүлээж аваад удаагүй байгаа учраас ямар компани, хэдэн төгрөгийн төсвөөр барьсныг нь мэдэхгүй. Тус ариун цэврийн байгууламжийг 2020 онд барьсан юм билээ. Төсөв нь манай сумаас гараагүй гэсэн байх аа” гэх мэдээллийг өгөв.
Ариун цэврийн байгууламжийг НҮБ-ын Хүүхдийн сангаас санхүүжүүлжээ. Завхан, Увс аймгийн хооронд хар зам ашиглалтад орсонтой холбоотойгоор бариулж байгаа аж.
Энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал “Амралтын өдрүүдэд болсон шуурганы улмаас манай аймагт 6-7 барилга, байгууламжийн дээвэр болон зарим хэсэг нь нурсан. Энэ үеэр Нөмрөг суманд барьсан нийтийн ариун цэврийн байгууламж нурсан талаарх мэдээлэл ирсэн. Тус байгууламж нь өнгөрсөн онд ашиглалтад орсон юм билээ. Гэхдээ олон улсын хөрөнгө оруулалтаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс хариуцаж хийлгэсэн гэсэн. Одоогоор ажлын хэсэг гарч, шалгалтын ажиллагаа явуулж байна” хэмээсэн юм.
Тус аймгийн Засаг даргын хэлж буйгаар ариун цэврийн байгууламж нь өнгөрсөн онд ашиглалтад оржээ. Харин Завхан аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.БАТЦЭНГЭЛ “Олон улсын байгууллагын шугамаар хийж байгаа тул манай хэлтсээр дамжаагүй. Ажил нь дуусаагүй, хүлээж аваагүй байгууламж. Тус байгууламжийг “Энх-Өвгөдий” ХХК хариуцаж хийж байгаа гэсэн. Төсөл мөнгийг би сайн мэдэхгүй” гэлээ.
Анх тендер зарлахдаа орчин үеийн ариун цэврийн боловсон байгууламж бариулахаар төлөвлөжээ. Гэтэл тендерт ялсан “Энх-Өвгөдий” ХХК нь уламжлалт нүхэн жорлон барьсан гэнэ. Ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөхөд бэлэн болсон нүхэн жорлон ганцхан өдрийн салхинд унасан талаар “Энх-Өвгөдий” ХХК-ийн удирдах ажилтан Э.Төмөрболдоос тодруулахад “Өнгөрсөн жил Завхан аймгийн Сонгино, Нөмрөг суманд ариун цэврийн байгууламж барих тендер зарласан. Тус тендерт манай компани зохих журмын дагуу оролцож, гүйцэтгэлийн ажил хийхээр болсон. Уг ажил нь төсвийн мөнгөөр биш, олон улсын төслөөр хийгдэж байгаа юм билээ. Өнгөрсөн жил хүлээлгэж өгч амжаагүй тул ирэх тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 23.9 сая төгрөгөөр ганцхан суманд ариун цэврийн байгууламж барьсан юм шиг бичиж байна. Гэтэл энэ мөнгөөр Нөмрөг, Сонгино суманд тус бүр нэг нүхэн жорлон барьсан. Мөн ариун цэврийн боловсон байгууламж биш, нүхэн жорлон барьсан. Нэгийг нь 10 гаруй сая төгрөгийн төсвөөр гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар төсвийнх нь 70 хувь нь орж ирээгүй байна. Ажлаа хүлээж аваагүй, мөнгө нь дутуу байгаа гэсэн үг. Таван хүн орох багтаамжтай, бетон суурьтай, дотор талыг нь хавтандаж, гадна талыг нь төмрөөр хийгээд сайтинк хийсэн. Дээд талын кабен хэсэг нь зөөвөрлөх зориулалтай. Хариуцаж хийсэн ажилтнууд нь бэхэлгээг нь дутуу хийснээс болж ийм зүйл болжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн талаас нь бэхэлгээ хийгээд гол хэсэгт нь хийж амжаагүй байхад нурсан. Гэхдээ бид энэ хариуцлагаа хүлээж, засварлаж, ирэх тавдугаар сард ашиглалтад оруулж өгнө” гэлээ.
Албаныханд ашиглалтад орсон, ороогүй гэхээс өөр мэдээлэл байхгүй. Тэр бүү хэл санхүүжилт нь улсын төсөв биш, гадны хөрөнгө оруулт гэдгийг л тэд гагцхүү мэдэж байлаа. Хэний ч мөнгө байсан сум орон нутагтаа хийгдэж буй байгуулалтад анхаарал хандаалдаг баймаар. Нөгөө талаар гүйцэтгэлийн ажил хийж буй компанийн ажилтнууд төсөв мөнгө нь дутуу гэдгээр чанаргүй энэ мэт барилгыг барьж болно гэж үү.
| 23.9 сая төгрөгөөр барьсан гэх нүхэн жорлонг “Энх-Өвгөдий” ХХК барьжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |