Багануур дүүргийн цахим хуудаст нэгэн эмэгтэйг эмэгтэйчүүд бүлэглэн зодож, зүй бусаар харьцаж байгаа дүрс бичлэг цацагдаад байгаа билээ. Тодруулбал, гуравдугаар сарын 21-ний 22:00 цагийн орчимд “Нakuhaku Hangai” гэх фэйсбүүк хаягнаас нэгэн эмэгтэйг бусдад алгадуулж, үг хэлээр доромжлуулж байгаа 44 секундын бичлэг цацагдсан юм. Хохирогч эмэгтэйг И.Э гэдэг бөгөөд уг явдал өнгөрсөн нэгдүгээр сард болсон аж.
Түүний мэдүүлгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, И.Э гэх эмэгтэйг эрхэлсэн тодорхой ажилгүй М, О, Н нарыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр орой дайчлан баривчилсан гэнэ. Тэд уг бичлэгийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдөр хийсэн байж болзошгүй аж. Хохирогч И.Э-гээр хөлөө үнсүүлж, алгадаж байгаа эмэгтэй нь О болох нь тогтоогджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан Б.М нь Багануур дүүргийн хоёрдугаар хороонд бүртгэлтэй ч өнгөрсөн жил Улаанбаатар хот руу нүүсэн. Гэхдээ заримдаа Багануурт ирчихсэн харагддаг. Б.М нь дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Харин бичлэгт гарч байгаа эмэгтэйг огт танихгүй. Манай дүүргийнх биш юм шиг байна лээ. Бичлэгийг цацсан эрэгтэй нь манай дүүргийнх болохоор хэргийг энд шалгаж байгаа гэж сонссон” гэлээ.
Цагдаагийн байгууллагаас эмэгтэйчүүд нэгнийгээ ямар учраас зодож, зүй бусаар харьцсан, түүгээр ч үл барам ёс бус бичлэгээ яагаад баримтжуулж үлдээсэн гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд уг бичлэгийг гэр бүл, найз нөхөд болон олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн айлган сүрдүүлж, удаа дараа мөнгө нэхдэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Түүнчлэн тэд хохирогч Э-г дарамталж, хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан ч байж магадгүй гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
| И.Э гэх эмэгтэйн зодуулж буй бичлэгийг Б.М гэгч олон нийтийн сүлжээнд байршуулжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |