Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байсан сурагчид хоолны хордлгод оржээ. Тодруулбал, гуравдугаар сарын 10-ны 10:00 цагийн орчимд дотуур байрны сурагчдад халуурах, бөөлжих шинж тэмдэг илэрч эмнэлгийн байгууллагад ханджээ.
Энэ талаар Шинэжинст сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Х.Давгажаваас тодруулахад “Манай сумын сургуулийн дотуур байранд 79 хүүхэд амьдардаг. Үүнээс 42 нь хоолны хордлого авсан байж болзошгүй байгаа. Одоогийн байдлаар найман хүүхдийн биеийн байдал хүнд, 12 хүүхэд хүндэвтэр байгаа. Одоогоор манай суманд аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын алба, Онцгой комисс ажиллаж байна. Хүүхдүүдийг ямар хоолноос хордсоныг нь сайн мэдэхгүй байна” гэв.
Харин хүүхдүүд ямар хоолноос хордлого авсан талаар Шинэжинст сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралаас тодруулахад “Нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Биеийн байдал нь хүнд байгаа найман хүүхдийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү зөөвөрлөх гэж байна” гэв.
Мөн бид тус сумын Шуурхай штабын даргаас энэ талаар тодруулахад "Хүүхдүүд аарц, пүнтүүзтэй хоол идсэн гэсэн" гэв.
| Дотуур байрны 42 хүүхэд хоолны хордлогод орсноос наймынх нь биеийн байдал хүнд байна |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |