Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга А.Гансүхтэй холбоотой хэд хэдэн ноцтой асуудал яригдах болсон. МАН-ын зарим нэр бүхий гишүүдээс эхлээд Хууль зүйн сайд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл түүнийг ноцтой гэмт хэрэгт холбоотой хэмээн мэдэгдсэн. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгад ажлаас нь халах арга хэмжээ авах хүсэлт бүхий саналыг албан бичгээр хүргүүлсэн юм. А.Гансүхийг төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг удаашруулахтай холбоотой материалд холбогдож байгаа гэх мэдээлэл ч гарсан. Мөн ОХУ-аас их хэмжээний ам. Долларыг улсын хилээр нэвтрүүлэн авчирсан гэх зүйлс олон нийтийн сүлжээнд тавигдаад буй. Үүнтэй холбоотойгоор ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, хуульч А.Гансүх гуравдугаар сарын 9-нд хэвлэлд тайлбар өгсөн юм. А.Гансүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр нь холбогдоод байгаа асуудлын талаар ярилцлага өгсний дараа түүний аав, зам тээврийн осолд өртөж, хүнд гэмтэл авчээ. Тэрбээр аав нь бэртсэн ослыг зохион байгууллалттай хэмээн өөрийнхөө цахим хуудаст мэдэгдээд байгаа.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Ерөнхий сайд Л.Оюун эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нарт. Өнөөдрийг хүртэл болж буй үйл явдлыг улс төр, гэхдээ их бохир улс төр гэж бодож явлаа. ҮАБ-ыг хамгаалдаг хамт олныг гүтгэхээр нь нийгэмд хагарал талцал үүсгэхээс сэргийлж мэдээлэл өгсөн. Гэтэл тэр өдрийн орой 17:50 цагт өндөр настай аавыг минь явган хүний гарц гарч явахад нь автомашинаар дайрлаа. Аав минь хүнд гэмтэл авч, одоо ГССҮТ-д эрчимт эмчилгээ хийлгэж байна. Үүнийг би тохиолдолд гэж бодохгүй байна. Миний гэр бүл, ойр дотны хүмүүс рүү халдлага хийж байна шү дээ. Дараа нь юу болох вэ.Та нарт хэлэх үг байна. Эр хүний зориг гаргаад зөвхөн надтай л тул. Миний настай аав, ээж, дүү, эхнэр хүүхдүүд, найз нөхөд, хамт олныг орхичих. Тэд маань Монгол Улсын жирийн иргэд. Монгол төр иргэдээ хэлмэгдүүлэхгүй гэж найдаж байна. Хууль хүчний байгууллагад итгэхгүй байгаа учир нийгэм рүү хандлаа.Шуурхай арга хэмжээ авч амийг нь аварсан эмч нарт маш их баярлаж, итгэж байгаа шүү” гэжээ.
“А.Гансүхийн аавыг автомашинаар мөргөсөн хэрэг шалгагдаж байгаа”
Түүнийг аав А-г Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын урд талын замд дайрч, гэмтээжээ. Явган хүний зам гарч явахад нь автомашинаар дайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан гэнэ. Бид энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, хуульч А.Гансүхийн аавыг автомашинаар мөргөсөн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Энэ хэргийн талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулаарай” гэсэн юм.
Дрифт хийж байсан залуус иргэн А-г дайрсан уу
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хурд” хорооллын урд талын замд явсан жолооч залуу хурдтай явж байхдаа А.Гансүхийн аав А-г мөргөсөн гэх. Хяналтын камерт үлдсэн бичлэгээр хоёрдугаар эгнээгээр давхиж явсан автомашины жолооч гэнэт нэгдүгээр эгнээний зам руу огцом дарж орсон. Үүний дараа тоормос гишгэж, кардан татсан. Ингээд машин зам дээр хөндөлсөж гарцаар алхаж явсан А-г мөргөж хүнд бэртэл учруулжээ. Түүгээр ч зогсохгүй хэргийн газрыг орхиж явахыг оролдсон байж болзошгүй гэнэ. Зам тээврийн ноцтой осол гаргаж, хүнийг хүндээр гэмтээсэн автомашины жолоочийг илрүүлсэн эсэхийг бид Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодруулсан юм. Тэрбээр “Хэний аав гэдгийг нь би мэдэхгүй. Манайд гуравдугаар сарын 9-ны 18:00 цагийн орчимд Хан-Уул дүүрэг, “Хурд” хорооллын автозамд явган зорчигч шүргүүлсэн гэх хэрэг бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн иргэнийг мөргөсөн суудлын автомашины жолоочийг илрүүлсэн” гэв.
Харин бид ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, хуульч А.Гансүхээс хэргийн талаар тодруулах гэсэн боловч утсаа аваагүй юм. Зарим эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр хохирогч А-ын хавирга хугарч, тархиндаа гэмтэл авсан гэнэ. Санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гарсан авто осол уу, эсвэл хэн нэгний санаатай үйлдсэн гэмт хэрэг байсан уу гэдгийг үргэлжлүүлэн хүргэх болно.
| Автомашинд дайруулсан А.Гансүхийн аавын хавирга хугарч, тархиндаа хүнд бэртэл авсан гэнэ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |