"Миний охин өнөөдөр ангийнхаа хүүхэдтэй уулзана гэж яваад сураггүй алга болчихлоо. Хүүхдийн минь утас холбогдохгүй байна. Та бүхэн миний энэ зарыг шэйр хийгээд өгөөч. Танай гэрт хүүхэдтэй чинь цуг миний охин байвал хэлж өгч тус болооч” хэмээн нэгэн ээж өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд “Замын үүдийн нэгдсэн зар, мэдээлэл” гэсэн цахим хаягт бичжээ. Тэгвэл тус охиныг олж, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Бид алга болсон гэх охиныг хаанаас олсон талаар охины ээжээс тодрууллаа. Тэрбээр “Хүүхэд маань наймдугаар ангийн сурагч. Өдөржин ангийнхаа хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглосон юм билээ. Тэгээд харуй бүрий болчихоор нь найзындаа ороод хэсэг суусан гэсэн. Манай суманд цахилгаан тасарчихсан байсан учраас тэр үед утас нь цэнэггүй болж, бидэнтэй холбоо барьж чадаагүй юм билээ. Би хүүхдийнхээ утсыг холбогдохгүй болохоор нь айсандаа цахим сүлжээнд зар биччихсэн юм. Мөн цагдаагийн байгууллагад тэмдэглүүлчихсэн байсан. Тэгээд хүүхдээ олоод зараа устгаж, цагдаад олсон гэдгээ хэлсэн. Хилтэй ойрхон байдаг сум учраас жаахан айлаа. Миний зарыг шэйр хийж, санаа зовж байсан хүмүүст баярлалаа” гэв.
| Алга болсон охины ээж: Охин минь сагсан бөмбөг тоглож байгаад найзындаа очсон байсан |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |