УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсныг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар санаатай хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутгаж, хорих ялаар шийтгэсэн. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаагийн нөхцөл байдлын талаар түүний ээж Б.Жавзмаагаас тодрууллаа.
-Таны бие давгүй юу. Хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Бид яах вэ, янзандаа байж л байна даа. Коронавирусийн нөхцөл байдлаас шалгаалж хүүтэйгээ ойрдоо уулзаж чадаагүй. Өнгөрсөн оны долдугаар сараас хойш хүүгийнхээ барааг хараагүй л байна шүү дээ. Манай аймгаас хүн оруулж, гаргахгүй байгаа болохоор гэртээ л байна. Коронавирусийн халдвар намжвал хүүтэйгээ уулзах сан л гэж бодож сууна. Ер нь өдөр бүр л уулзахыг хүсдэг.

-Хүүтэйгээ утсаар ярьдаг уу. Сэтгэл санаа нь ямар байгаа бол?
-Ойрдоо холбоо барьж чадахгүй байгаа. Бүх зүйл ковидоос шалтгаалж, улам хаалттай болоод байна шүү дээ. Хорих ангийнхаа дэглэмээр л байгаа байх. Янз бүрийн зодуур, дарамт шахалт нь гайгүй байгаасай гэж найдаж байгаа. Гэхдээ л тэр их яргалал, зодуур, нүдүүр, доромжлолыг миний хүү амссан шүү дээ. Сэтгэл санаа нь ямар олиг байв гэж. Хүү минь нэг харанхуй өрөөнд ганцаараа байдаг болохоор мэдээлэл авдаг эсэхийг ч бид мэдэхгүй юм.
-Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны хүүтэй хамт нэг хэрэгт буруутгагдсан Т.Чимгээтэй очиж уулзсан талаар та мэдсэн байх. Үүний дараагаар таны хүү болон Т.Чимгээг "сулла" гэж олон нийт шаардаж байна. Та хүүгийнхээ өмгөөлөгчтэй уулзсан уу. Таны хүүг суллах боломжтой болов уу?
-Т.Чимгээтэй уулзана гэдэг чинь миний хүүтэй уулзсанаас ялгаагүй гэсэн үг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэрэгтэй холбоотойгоор хурал хийнэ гэж ярьсан. Тэр хурлыг л харж, хүлээж сууна даа. Одоохондоо суллах эсэх талаар ямар ч мэдээлэлгүй байна. Өмгөөлөгчтэйгөө уулзаагүй. Гэхдээ энэ хэргийг шийдэх цаг нь одоо болсон байх гэж бодож байна.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Т.Чимгээг мансууруулах бодисоор дамжуулж, биеэ хянах чадваргүй байхад нь хурууны хээ хүртэл авч ашигласан нөхцөл байдал мөрдөн шалгах явцад илэрсэн” гэж ярьсан шүү дээ. Таны хүүг ч бас ингэсэн байх болов уу гэж бодож байв уу, та?
-Тийм ээ, тийм асуудал байж л таарах байлгүй дээ. Миний хүү болон Т.Чимгээг ямар ч хамаагүй аргаар гүтгэж, үг хэлүүлж, тэрийгээ чухал баримт болгодог улс . Т.Чимгээгийн амсаж байгаа зовлон, зодуур, нүдүүрийг миний хүү ч бас ялгаагүй амсаж л байгаа байх. Адилхан гэсэн үг. Ямар байдалтай байгааг ард түмэн нүдээрээ харсан. Миний хүүг гүтгэж ял оноосон юм. Хүүг минь ялласан хууль хяналтын байгууллагынханы зөв гэж нэг ширхэг ч байхгүй. Ц.Амгаланбаатарыг ашиглаж, үгээр нь тэр хоёрыг ялласан шүү дээ.
-Таны хүү уулзахаараа танд юу гэж хэлдэг вэ, хэргийн талаар?
-Миний хүү ээждээ
Бид ч бас хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. 80 дөхөж яваа надад үүнээс өөр хүсэх юм байхгүй. Миний хүүг нууцаар баривчлаад л хорьчихсон юм шүү дээ. Тухайн үед буюу хүүг минь баривчлаад явсны дараа надад яваагүй газар, уулзаагүй хүн гэж байхгүй. Орхон аймгийн бүх шорон, цагдаагийн байраар хүүгээ хайгаад олоогүй.
Одоогийн байдлаар би хууль хяналт, төрийн эрх мэдэлтэнгүүдэд 120 гаруй захидал бичээд байна.
Эрүүдэн шүүсэн, хавтаст хэргийг худал бүрдүүлсэн нь үнэн болж, бүх зүйл гүтгэлэг байсан нь нотлогдчихоод байна шүү дээ. Мөн энэ хэргийн цорын ганц гэрч Б.Булган “Энэ хоёр хүн хэрэг хийгээгүй”, Ц.Амгаланбаатар “Би энэ хоёр хүнийг гүтгэсэн” гэдгээ хүртэл хүлээчихээд байхад өөр юу хэрэгтэй гэж вэ. Хууль хяналтын байгууллагынхан зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт хийсэн учраас л айгаад, хэргийн үнэнийг олохгүй байна гэж боддог.
-Хэрэг гарах үед буюу 1998 оны аравдугаар сард таны хүү хаана байсан юм бэ. Та хүүгээ хэрэг хийгээгүй, аав, ээжтэйгээ хамт байсан гэдгийг баталдаг шүү дээ?
-Та гэрч гэх Б.Булгантай уулзаж байсан гэдэг байх аа. Танд юу гэж хэлдэг вэ?
-Шүүх хурлын үеэр бид хэд хэдэн удаа таарч байсан. Тэрнээс хамт суугаад юм ярьж үзээгүй улс. Ер нь бид Б.Булгантай уулзаад байх ч хэрэг байхгүй.
-Та хэдийн амьдрал ахуй ямар байна вэ?
-Сүйрсэн гэж хэлж болно. Аав нь даралт ихтэй, харваж нүдгүй болсон. Бид чинь 80 нас гарсан хүмүүс шүү дээ. Миний хүү чинь долоон хүүхдийн аав. Долоон хүүхдийн ахуй амьдрал, эрүүл мэнд хохирч, нэг айлын амьдрал зургаан жилийн хугацаанд сүйрчихэээд байна шүү дээ. Бид яаж амьдраад байгаагаа ойлгож ч чадахгүй хэцүү байна. Миний хүү суллагдаад аав, ээж, үр хүүхэд, хань ижилдээ хүрээд ирээсэй л гэж бодож байна.
| Б.Содномдаржаагийн ээж Б.ЖАВЗМАА: Хүүг минь нууцаар баривчлаад хорьчихсон, суллагдаад аав, ээждээ хүрээд ирээсэй л гэж боддог |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |