-АТГ 1224 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах уу. Эсвэл Засгийн газар хуулиа өөрчлөх үү-
АТГ болон хууль хяналтын байгууллагаас оффшор бүс дэх мөнгийг Монгол Улсад оруулж ирсэн гэх хэргийн мөрөөр хяналт, шалгалт хийсэн гэнэ. Шалгалтаар оффшор бүсэд байсан мөнгө Монгол Улсад орж ирээд байшин, барилга болсон талаарх баримтууд хууль хяналтын байгууллагад олджээ.Баримтын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад оффшорын мөнгөний ихэнх хувь нь Богд хан ууланд хаус, орон сууцны хороолол болж, сүндэрлэсэн нь тогтоогдсон гэнэ.
Байгаль орчин аялал жуучлалын яам, Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ын болон бусад хууль хяналтын байгууллагынхан ажлын хэсэг томилж, Богд хан ууланд цогц шалгалт явуулсан байна. Өөрөөр хэлбэл, Богд хан ууланд баригдсан барилга хэнийх, хэчнээн тооных байгаа, хаана, хаана баригдсан зэрэг тоо баримтыг нэгдсэн санд төвлөрүүлэхээр төлөвлөж, уг ажлыг хийсэн гэх. Уг ажлыг гурван сарын хугацаанд хийсэн бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн гэнэ.
Богд хан ууланд баригдсан барилгууд нь тусгай хамгаалалттай газрын бүсэд хууль зөрчиж, хууль бусаар сүндэрлэсэн нь баримтаар нотлогдсон аж. Богд хан ууланд аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явах ёстой юм байна. Гэтэл тусгай хамгаалалттай уулын бэлд хаа сайгүй сүндэрлэсэн тансаг зэрэглэлийн хаус, орон сууцны хороолол нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар Богд хан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглаж байгаа 1224 иргэн, аж ахуйн нэгж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нийтлэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Тодруулбал, тэд мөнгө угаах, залилах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх зөрчил илэрсэн байна. Мөн түүнчлэн Богд хан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар зориулалтын бусаар ашиглаж, амины орон сууц, хотхон барьсан 314 иргэн, аж ахуйн нэгж байгаа нь тогтоогдсон гэнэ.
Иргэд аж ахуйн нэгжүүд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйл заасны дагуу Дархан цаазат газрыг судалгаа шинжилгээний байгууллага, сувилал, аялал жуучлалын зориулалтаар ашиглах төсөл бичиж, БОАЖЯ-наас газар ашиглах эрх авдаг аж. Харин авсан газраа зориулалтын бусаар ашиглаж, орон сууц, хотхон барьж худалдан бизнес хийж байгаа хууль бус үйлдэл нийтлэг байгаа аж.
“Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага стандарт гэж бий. Тухайлбал, түүх соёлын өвийг хүндэтгэсэн хийц загвартай, тухайн барилгыг хоёроос дээш давхар барихгүй байх” тогтоолыг УИХ 2013 онд баталсан байдаг аж.
Хууль хяналтын байгууллагынхан УИХ-аар баталсан хууль дүүрмийг энэ цаг мөчид мөрдөж ажиллах үүрэгтэй. Гэтэл НЗДТГ-аас “Нийслэлийн төвийн дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагдах тусгай хамгаалалттай газар нутгийн хил зааг дахь суурин газрын бүсийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга, байгууламжид дээрх давхрын өндрийн хязгаарлалт хамаарахгүй” гэж нэмж оруулсан байна. Ингэснээр тусгай хамгаалалттай газар бүсэд хамаарах Зайсан, Нүхт, Арцат гэх амуудад өндөр давхар бүхий орон сууц барих зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас олгож байжээ.
Хууль хяналтын байгууллагынхан хуулиа мөрдөж, Богд хан ууланд хууль бусаар барилга байгууламж барьсан иргэдийг эрүүгийн хэрэгтэн болгох уу. Эсвэл төр буруутай шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрөх үү шийдүүлэхээр Засгийн газарт санал оруулаад байгаа гэнэ. Уг асуудлыг буюу хуулиа өөрчлөх эсэхийг Засгийн газраас эцэслэн шийдэх аж. Өөрөөр хэлбэл, Төрийн тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хууль НЗДТГ-ын тогтоол хоёр хоорондоо зөрчилдөж байгааг нэг тийш болгохоор төлөвлөж, уг хэрэг гацаанд оржээ.
| Оффшорын мөнгө угаагдсаар Богд хан ууланд барилга болон сүндэрлэжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |