• Өнөөдөр 2024-05-05

Алга болсон охидыг эсэн мэнд олжээ

2021-03-09,   2688

Өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд Чингэлтэй, Баянзүрх дүүргээс хоёр охин алга болжээ. Тодруулбал, нэгэн ээж өчигдөр 14:00 цагийн үед “Хүүхэд минь алга болчихлоо. Яаралтай шэйр хийгээд өгөөч. Гуравдугаар сарын 8-ны 14:00 цагийн үед Бөхийн өргөөний “Шөлөндөө” түргэн хоолны газрын ард талд .. дугаар байрлах байрны тоглоомын талбайгаас 10 настай охин минь алга болчихлоо. Харсан хүн байвал 88....... дугаарт мэдэгдээд өгөөрэй. Ягаан куртик өмсөж явсан” хэмээн нэгэн ээж өчигдөр олон нийтийн сүлжээнд бичжээ. Мөн үүний дараагаар нэгэн аав  "Шэйр хийгээд өгөөрэй. Охин минь алга болчихлоо. Харсан хүн байвал 8830.... дугаар руу залгаарай” хэмээн бичсэн байсан юм.

Тэгвэл гэрээсээ төөрч, алга болсон охидыг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд хүлээлгэж өгсөн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

 


Алга болсон охидыг эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188