• Өнөөдөр 2024-04-26

27 настай эрэгтэй галд өртөж, амиа алджээ

2021-03-05,   515

Хөвсгөл аймагт байшин шатаж нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэх дуудлага өнгөрсөн шөнө 00:26 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид очиход иргэн Б-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг хоёр цаг ажиллаж унтраасан байна. Гал түймрийн улмаас 27 настай эрэгтэй амиа алдсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

 

 


27 настай эрэгтэй галд өртөж, амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188