• Өнөөдөр 2024-04-26

Найзындаа очихоор гэрээсээ гарсан иргэн амиа алджээ

2021-03-05,   789

Найзындаа очих гэж гэрээсээ гараад сураггүй болсон иргэн амиа алдсан байдалтай олджээ. Тодруулбал, 47 настай эрэгтэй Б нь гуравдугаар сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй болсон байна. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Шижирийн даваа гэх газарт нутагладаг найзындаа очихоор явсан ч  сураггүй болсон тул ар гэрийнхэн нь өчигдөр Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн иргэн Б нь Шижирийн давааны өврөөс нас барсан байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээн, нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

 


Найзындаа очихоор гэрээсээ гарсан иргэн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188