Цагдаагийн алба хаагч эхнэрээ удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа талаар нэгэн эмэгтэй цахим хуудастаа нийтэлсэн билээ. Тэрбээр “Цагдаа нь цагдаагаа өмөөрч, хэргийг хааж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг хууль хяналтын байгууллага хамгаалахгүй, алба хаагчаа өмөөрч байгаад гомдолтой байна” хэмээн мэдэгдсэн билээ. Хэргийн талаар гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон гэх А-аас зарим зүйлийг тодрууллаа.
-Та юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэсийн алба хаагч Н гэдэг залуутай би 2016 онд танилцаж, 2017 оноос хамт амьдарч эхэлсэн юм. Би нэг дагавар хүүтэй бөгөөд түүнтэй амьдраад хоёр хүүхэд төрүүлсэн. Хамт амьдарч эхэлсэн цагаасаа эхлээд л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, намайг байнга зодож, дарамталдаг байсан. Цагдаад хандахаар “Хэрэв гомдол гаргах юм бол нөхөр чинь ажлаасаа шууд халагдана” гэдэг болохоор нь тухайн үедээ хүүхдүүдээ бодоод өргөдлөө татдаг байлаа. Би удаа дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан ч нөхөр маань цагдаа болохоор огт шийтгэл, хариуцлага хүлээдэггүй хэргээс мултарчихдаг. Мөн цагдаагийн байгууллагад өгсөн миний гомдол, нотлох баримт болох зургуудийг минь эрх мэдлээ ашиглан устгасан байна лээ. Энэ хугацаанд олон удаа салах гэж оролдсон ч намайг гэр бүлийнхэнтэйгээ нийлээд гэртээ хорьж, гавлаж зоддог. Хоёр гарыг минь гавлаж, ил харагдах шархгүйгээр тамлаж зоддог байв. Үсдэж, алгадаж, боож унагаах бол энүүхэнд. Хэзээ энэ хүний гарт үхэх бол гэсэн айдастайгаар дөрвөн жил боллоо. Жирэмсэн, төрсний дараа гээд зодоогүй өдөр тун ховор. Гэхдээ хүнд ил харагдах ямар ч шарх сорви, хөх няц болгодоггүй байсан. Өнгөрсөн найман сард том хүүг минь зодох гэж дайрсан болохоор ямар ч хамаагүй аргаар зугтаах гэж оролдож, арай хийн амь гарлаа. Одоо бид тусдаа амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард шүүхээр орж, хууль ёсоор салсан.

-Одоо ч гэсэн таныг зодсон хэвээр байгаа юм уу?
-Хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ч энэ хүн ямар нэг шийтгэл хүлээхгүй, хэрэгсэхгүй болох гээд байгаа учраас би цахимд өөрийнхөө талаарх мэдээллийг оруулсан юм. Мөн цагдаа нь цагдаагийн алба хаагчаа өмөөрч, тусламж хэрэгтэй иргэндээ хүрч ажиллахгүй байгаа учраас би ийм үйлдэл хийж байна. Ядарсан иргэндээ туслахгүй байгаад нь үнэхээр их гомдож байгаа. Одоогоор би ЦЕГ, Мөрдөн байцаах, Баянгол дүүргийн нэг, хоёрдугаар хэлтэс, дүүргийн прокурорт гомдол гаргаад байна. Шүүхээс түүнийг над руу зургаан сарын хугацаанд ярих, дарамтлах, зодох үйлдэл хийх юм бол шууд баривчилна гэсэн учраас холбоо бариагүй удаж байгаа. Гэхдээ хэзээ нэг өдөр орж, дахиад зодох вий гэхээс айж байна.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан шалтгаан, нөхцөл нь юу юм бэ?
-Гэр бүлийн гадуурх харилцаанаас болж дандаа хэрүүл гардаг. Түүний гар утас руу нь олон эмэгтэйчүүд залгадаг юм. “Энэ хэн бэ” гээд асуухаар л бөөн хэрүүл болдог. Тэгээд ичих ч үгүй “Аа наадах чинь ганц удаа уулзаж, хамт хоносон эмэгтэй” гэдэг. Эсвэл “Тэр ахын хуучин эхнэр, түүний уулздаг, явдаг хүүхэн” гэх мэтээр тайлбарладаг. Ингэж хэлээд л ухаан мэдрэлгүй намайг зодож, яргалдаг.
-Гэр бүлийнхэнд нь хэлж байсан уу?
-Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож, гэр бүлээ элэг бүтэн байлгах гэж олон удаа шүд зуун тэвчсэн. Нөхрийгөө өөр хүнтэй харилцаж байгаа талаар ээжид нь хэлэхээр “Чи ганцаараа эмэгтэй юм уу. Өөр хүнтэй яагаад байж болдоггүй юм” гэх мэтээр доромжилдог. Хүүгийнхээ буруу гэж бодохгүй, надаас болж байгаа мэт л аашилдаг хүмүүс байдаг юм. Манай гэр бүлийнхнийг хувьд энэ асуудлыг мэддэг байсан ч яаж чадахгүй байдаг байлаа.
-Одоо таны хүсэж байгаа зүйл юу вэ?
-Хэрэг үнэн мөнөөрөө шийдэгдээсэй гэж хүсэж байна. Надтай адилхан зовлонтой олон эмэгтэй байгаа шүү дээ. Би тэдний дуу хоолой болж байна. Цагдаагийн алба хаагч нь эхнэрээ маш хэрцгийгээр зодож, тамлаж байхад яагаад хуулийн байгууллага хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бэ. Би ЦЕГ, Баянгол дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст олон удаа өргөдөл, гомдол гаргаж, мэдүүлэг, байцаалт өгсөн. Гэтэл хэргийг үл тоож, намайг өрөөнөөсөө хүртэл хөөж гаргасан. Тэгээд нотлох баримтуудыг минь устгаж, хэргийг хаах гэж оролдож байгаад гомдолтой байна.
| Иргэн А: Салсан нөхөр минь намайг гавлаж байгаад зоддог байсан. Цагдаа нь цагдаагаа өмөөрч байгаад гомдолтой байна |
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
2026-10-16 16:18:48
МУУ Л БОЛ ХОЙД ХАР ОВООХОЙ” ГЭГЧЭЭР МАН-ЫН 30 БҮЛЭГЛЭЛИЙНХЭН ЮМ Л БОЛ ЕРӨНХИЙ САЙД АСАН Г.ЗАНДАНШАТАР РУУ “ДАЙРАХ”-ЫН УЧИР
2026-10-16 15:27:06
ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР УУЛЗАВ
2026-10-16 13:20:21
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Наад хууль чинь хэрэгжих юм уу, гэж яриад байна. Уучлаарай, энэ хууль гарцаагүй хэрэгжинэ
2026-10-16 12:59:32
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Монгол Улс суурь тэтгэвэр буюу баталгаат тэтгэврийг анх удаа олгохоор хуульчиллаа
2026-10-16 12:57:53
Орегон мужийн бага сургуульд зэвсэгт халдлага гарч, гурван хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-16 12:01:11
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-10-16 11:41:55
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
2026-10-16 11:36:26
П.И.Чайковский, Л.В.Бетховентой нэгэн үдэш
2026-10-16 11:03:33
АНУ-д хоол хүргэлтийн ажилтныг буудаж, танхайрсан С.Хүслэн их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, мансууруулах бодис хадгалж байжээ
2026-10-16 11:03:32
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
2026-10-16 10:52:58
АМАР АМГАЛАН РУУ ЖОЛОО ЗАЛСАН НЬ: Монгол цаатнуудтай золгохоор дөрвөн цаг мориор явсан аялал
2026-10-16 10:36:45
НОХОЙ, МУУР, ЯМАА ЧЕМОДАНД ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН ГЭВ ҮҮ
2026-10-16 10:00:00
ЦУРАМД ОРУУЛААД БАЙСАН НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
2026-10-16 09:49:43
Азийн хөнгөн атлетикийн эмэгтэй шүүгчдийн сургалт эхэллээ
2026-10-16 08:31:05
СУРАГГҮЙ БОЛООД 12 ХОНОЖ БАЙГАА Г.ШИЖИРТУЯАГИЙН ДҮҮ: ЭГЧИЙГ МИНЬ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА
2026-10-16 07:37:07
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-10-16 07:00:01
САЙН ЯРУУ НАЙРАГЧ “ТӨРҮҮЛЭХ” ЦАГААХАН МӨРӨӨДЛӨӨР “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-10-16 07:00:00
ТОЙМ: НОБЕЛ АВААГҮЙ Д.ТРАМП “УЙЛАГНАЖ”, БААВГАЙ “БРЭНД” БОЛСОН ДОЛОО ХОНОГ
2026-10-16 07:00:00
НАВЧСЫН ЧИМЭЭНД СЭТГЭЛ ХӨНДҮҮРЛЭНЭ
2026-10-16 07:00:00
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ
2026-10-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |