Улсын аварга Н.БАТСУУРЬ: Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, тод сайхан гэдэг чимэг авсан. Ингээд хоёр сарын дараа допингийн шинжилгээний хариу ирж, таны биеэс хориотой бодис илэрсэн гэх хариу өгсөн. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Шинжилгээний хариуг үнэн зөв гэж бодож байна. Миний биеэс примецидан гэх бодис илэрсэн. Энэ нь зүрхний эм бөгөөд Монголд эмийн сангуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалдаг. Энэ эм миний биед гаднаас орж ирж байж надаас илэрсэн болж таарлаа. Тиймээс миний бие хариуцлагаа хүлээхэд бэлэн. Үүнийг холбогдох байгууллагууд шийдэх байх. Би шээсээ өөрөө лацдаад өгсөн. Тэнд алдаа гарах ёсгүй. Дархан аварга цолыг мөрөөдөж, зорьж яваа надад энэ эмийг хэрэглэх шаардлага байхгүй.
(11).jpg)
Улсын арслан Р.ПҮРЭВДАГВА: Би шинжилгээний хариуг үгүйсгэж, мэлзэхгүй. Үнэхээр санамсар, болгоомжгүйгээсээ болж ийм алдаа гаргалаа. Миний буруу. Монголынхоо ард түмнээс хүлцэл өчье. Уучлалт гуйгаад л болоо юу гэж хүмүүс намайг шүүмжилж байна. Гэхдээ үнэнээ хэлэх шиг сайхан зүйл үгүй. Хэрэв миний бэртлийн эмчилгээнд хориотой бодис орсон, шинжилгээнээс хориотой эмийн төрлийн бодис илрэхийг мэдсэн бол би монголчуудаа, төрийн наадмаа, бөхчүүдээ хүндлээд энэ жилийн баяр наадамд зодоглохгүй, өнжих байсан.
Харин Улсын харцага Б.Бат-Оршихийн хувьд ямар ч тайлбар, мэдээлэл өгөөгүй билээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр бөхчүүдийн хэргийг АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон гэнэ. Бөхчүүдийн шинжилгээний хариу БНСУ-аас ирэхгүй удсан тул ийм шийдвэр гаргасан гэв. БНСУ-аас бөхчүүдийн шээс мөн эсэхийг батлах дэлгэрэнгүй хариу ирсэн тохиолдолд хэргийг шалгах боломжтой байсан аж. Өөрөөр хэлбэл, дэлгэрэнгүй шинжилгээний хариу байхгүйн улмаас бөхчүүдийн шээс мөн, бишийг тогтоох боломжгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин БНСУ-ын талаас бататгах хариуг явуулахгүй удсан шалтгаан нь “Монгол Улс манайхыг гуйж шинжилгээ хийлгэдэг. Манай шинжилгээнд итгэхгүй байвал өөр улстай харьцана уу” гэх хариу тайлбар өгсөн гэх.
Хэргийг ийнхүү хэрэгсэхгүй болгосноор допинг хэрэглэсэн Улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нар Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор зодоглох боломжтой болов.
| Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |