• Өнөөдөр 2024-03-28

Сингапурын Дээд шүүхээс Сү.Батболдын хэрэгтэй холбоотой шийдвэр гаргажээ

2021-03-02,   555

Монгол Улсын төр, нийтийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Монгол Улсын Прокурорын байгууллага нь төрийн байгууллагуудыг аливаа хүсэлт, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын Шүүх болон Сингапурын шүүхэд төлөөлөх эрхтэй гэсэн шийдвэр гарчээ. 

Сингапурын Дээд шүүх дэх маргаанд нэхэмжлэгч талаас: Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” ХХК

Хариуцагч талаас: Эоин Барри Саадьен, Everest VC Pte Ltd компани, Ponduver Pte Limited компани хариуцагчаар оролцож байгаа юм.

УИХ-ын гишүүн Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оюу толгой төслөөр гэрээ байгуулж, нууцаар ашиг олсон байж болзошгүй талаарх шүүхийн маргаантай холбоотой Сингапурын Дээд шүүхийн шүүгчийн урьдчилсан дүгнэлт гарлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Сү.Батболд болон түүний хамтрагчидтай холбоотой Сингапурын Дээд шүүхийн маргааны үеэр нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг царцаах шийдвэр гарсан тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн.  
 
Тэгвэл уг хэрэгт хариуцагчаар татагдсан Эоин Барри Саадьен, Everest VC Pte Ltd компани нь нэхэмжлэгчдийг төлөөлж буй хуулийн фирм “Rev Law” ХХК нь нэхэмжлэгчдийг төлөөлөх бүрэн эрхгүй хэмээн үзэж, өргөдөл гаргаад байжээ.  Харин Сингапурын Дээд шүүхээс 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр гаргасан урьдчилсан дүгнэлтээр нэхэмжлэгчдийг “Rev Law” ХХК бүрэн төлөөлөх эрхтэй гэж үзсэн байна. 
 
Улмаар Монгол Улсын төр, нийтийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Монгол Улсын Прокурорын байгууллага нь төрийн байгууллагуудыг аливаа хүсэлт, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын Шүүх болон Сингапурын шүүхэд төлөөлөх эрхтэй гэсэн шийдвэр гарчээ. 
 
Энэ талаарх мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.
 

 


Сингапурын Дээд шүүхээс Сү.Батболдын хэрэгтэй холбоотой шийдвэр гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188