Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар зэрэг нэр бүхий хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Parkview” хотхоны 752 дугаар байрны ... тоотод цугларч байгаа. Мөн тэдний байгаа орон сууц руу 20 гаруй насны охид, эмэгтэйчүүд ар араасаа цувран ирж, орсон хяналтын камерийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, дуулиан шуугиан тариад байна. Дээрх бичлэг хууль хяналтынхан хөл хорионы цаг үед нийлж, архидан согтуурсан. Мөн биеэ үнэлэгчид худалдан авч, садар самуун зүйлс хийж, ёс бус авир гаргасан гэх утга бүхий тайлбартайгаар цацагдсан. Бичлэг олны дунд задарсан цаг үеэс эхэлж, олон таамаглал бий болоод байгаа юм. Тухайлбал, улс төрчдийн гар хөл болж гэм зэмгүй хүмүүсийг гэмт хэрэгтэн болгодог сүлжээний эзэд болох АТГ, шүүгч, ҮАБЗ, өмгөөлөгчид цугларчээ. Бусдын захиалгаар хүнийг шоронд хийдэг, хэрэг наймаалдаг хүмүүс уулзалдсан байна. Тэд ёс бус авир гаргаж, садар самуун зүйлс хийхээр биеэ үнэлэгч өндөр үнээр худалдан авсан байна” гээд л үнэн худал нь мэдэгдэхгүй олон таамаг хөвөрч байна. Цар тахал гарсантай холбоотойгоор бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэм барьж байсан цаг үед“Parkview” хотхоны 752 дугаар байрны ... тоотод тухайн үед ямар үйл явдал өрнөсөн бэ. Монголын нэр нөлөө бүхий шүүгч тэргүүтэй хууль хяналтынхан юуны учир цугларч архидах болов. Тэд үнэхээр ёс зүйгүй авирлаж, биеэ үнэлэгч худалдан авч, хүний санаанд багтамгүй садар самуун зүйлс хийсэн үү.
.jpg)
“Parkview” хотхоны 752 дугаар байр. 2021.02.22-ны 12:00 цаг
Тэр бичлэгийг хэн ямар зорилгоор гаргаж тавьсан бэ. Тус байрны СӨХ оршин суугчдынхаа хувь хүний нууцад халдаж, бичлэгийг бусдад өгсөн үү. Эсвэл хууль хяналтынхан, тэр дундаа тагнуулынхан шүүгч нарт нууцын зэрэглэглтэйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан уу. Энэ бүгдийг тодруулахаар манай сайтын сурвалжлах баг “Parkview” хотхоныг зорилоо.
Тус байр нь дөрвөн блок бөгөөд хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудын архидан согтуурч, эмэгтэйчүүдтэй хууль бус харьцаанд орсон гэх байр нь хамгийн баруун талынх аж. 16 давхар бор байрны давхар бүрт хяналтын камер ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, хэн, хаанаас, аль зүгээс ирээд, хэддүгээр байрны хэдэн давхарт, тоотод очсон гэдэг нь тодоос тод бичигдэж, үлддэг гэсэн үг. Бид 752 дугаар байрны хоёр лифтний урд талынхаар нь зорчиж, 14 дүгээр давхарт хүрэв. Лифтний хаалгаар буунгуут дугаар тоот байрладаг юм байна. Мөн тус хаалганы баруун дээд буланд давхрыг хянадаг камер байлаа. Цагаан өнгийн жижигхэн камер нь 180 градус эргэдэг бололтой. Өөрөөр хэлбэл, лифтнээс бууж байгаа хүмүүсийг аль зүг рүү явж байгаа л харах боломжтой юм байна. Бусдаар айлын гэрийн тоот, хаалга харагдахгүй ажээ. Орцонд байрлах камер нь бусад орон сууцны хяналтын камераас илүү үнэтэй. Бичигдсэн дүрс нягтаршил сайтай ажээ. Хүний хөдөлгөөн дагаж мэдэрдэг учир тодорхой орон зайнд юу өрнөж байгааг дэлгэрэнгүй харах боломжтой юм байна.
.jpg)
“Parkview” хотхоны 752 дугаар байрны 14 дүгээр давхрын хяналтын камер. 2021 оны 12:00 цаг
Хууль бус ажиллагаа явагдсан гэх дугаар тоотын эзнээс “Чухам юу болсон. Үнэхээр биеэ үнэлэлт болсон эсэх. Бичлэгийг хэн, хаанаас цацсан бэ” гэдгийг тодруулахаар хаалгыг нь тогшсон боловч хүн байхгүй бололтой, онгойлсонгүй. Харин хажуу талын хаалганы хөршөөс дугаар тоотод хүн амьдардаг эсэхийг тодруулахад “Таны асуусан тоотод хүн амьдардаггүй. Бидний мэдэж буйгаар ганц, хоёр хүн л хааяа ирж байгаа харагдсан. Тэрнээс бусдаар өдөр болгон хүн орж, гарч байгааг хараагүй” гэхээс өөрөөр мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Улсын гурван шүүгч, өмгөөлөгч, АТГ-ын ажилтан тус байранд очиж, архидан согтуурч, хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй бичлэгийг тухайн байрны СӨХ олон нийтэд цацсан уу. Эсвэл хууль хяналтын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, хяналтын камер суурилуулсан байсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа.
Бид оршин суугчийн бичлэг олон нийтэд яагаад, ямар шалтгааны улмаас ил болсон. Бичлэгийг хэн СӨХ-өөс хуулж авсан гэдгийг тус байрны СӨХ-ийн ажилтнуудаас тодруулж, дараах тайлбарыг авлаа.
“Parkview” хотхоны орон сууц, СӨХ хариуцсан ажилтан “Би өнөөдөр л ажилдаа орж байгаа учраас сайн мэдэхгүй. Тухайн үед ажиллаж байсан ажилтан нь тусгаарлалтад орсон гэсэн. Оршин суугчдын хүсэлтийн дагуу байрны камерыг шүүх эрхтэй. Миний мэдсэнээр тухайн бичлэгийг оршин суугч нь задалсан байх. Шаардлагатай мэдээллийг манай дарга болон хуулийн зөвлөхөөс аваарай” гэв. Байрнуудын доторх хяналтын камерыг 757 дугаар байрын В1 давхарт байрлах СӨХ-ийн өрөөнд найман дэлгэцээр хянадаг юм байна. Харин байрны гаднах талбайн камерыг харуулын өрөөнд хянадаг аж.
.jpg)
“Parkview” хотхоны хяналтын камер хянах, шүүх өрөө. 757 дугаар байр В1 давхар. 2021 оны 02.22-ны 12:30 цаг. Нэр бүхий шүүгчдийн бичлэг эндээс алдагджээ.
Бид “Биг кастел” ХХК-ийн оффисыг зорьсон боловч дарга нь гадуур ажилтай гэсэн шалтгаанаар эзгүй байлаа. Түүнтэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодруулах гэсэн ч “Би бичлэг задарсан талаар юу ч мэдэхгүй” хэмээн утсаа салгав. Харин “Биг кастел” ХХК-ийн оффисын ажилтны хэлж буйгаар “Parkview” хотхоны хяналтын камерын бичлэгийг оршин суугчийн хүсэлтийн дагуу шүүж өгсөн. Тухайн тоотын эхнэр нь л камер шүүлгэсэн гэсэн” гэв. Үүнээс өөрөөр СӨХ-ы ажилтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж, биднээс зугтааж байв. Харин тэдэнд “Мэдэхгүй гэж хэлээрэй. Хэрэв асуугаад байвал тухайн байрны эхнэр, ар гэрийг хэлээрэй” гэж хэлсэн гэх ч эх сурвалжийн мэдээлэл ч бий.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Parkview” хотхоны 752 дугаар байрны ... тоотод өрнсөн үйл явдлын талаарх камерийн бичлэгийг “Биг кастел” ХХК-ийн хариуцдаг СӨХ-ын ажилтан хэн нэгэнд хуулж өгсөн байх магадлал өндөр байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг хууль хяналтынхан үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Эндээс СӨХ-ын ажилтан хэнд өгсөн бэ. Үнэхээр шүүгч нар хэн нэгний эхнэр бичлэгийг аваад явсан уу. Эсвэл хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд авч, олон нийтэд тараасан уу гэдэг нь асуулт хэвээр үлдээд байгаа юм. Зарим эх сурвалжууд буюу оршин суугчид “Энэ хавиар энгийн хувцастай гурван залуу хөл хорионы үеэр энэ хавьд яваад байсан. Өмнө нь энэ хавьд огт харагдаж үзэгдэж байгаагүй залуус байгаа харагдсан. Бичлэг гарснаас хойш СӨХ-ын ажилтан харагдахгүй, ажилдаа ирэхгүй болчихсон” гэх зүйлсийг бидэнд ярьж байсан юм.

Хувь хүний нууц, нэр хүндтэй холбоотой бичлэг цацагдсан эл хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ. Тэрбээр “Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зүйлүүд яригдаж байгаа. Мэдээлэл бүртгэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд хойшлуулалгүй ажиллагаа явууллаа. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.6.1 дэх буюу биеэ үнэлэлтийг зохион байгууласан байх үндэслэлтэй хэмээн манай мөрдөгч үзэж, хэрэг бүртгэл нээх санал прокрурт хүргүүлсэн. Тухайн өдөр биеэ үнэлэлт болсон эсэхийг шалгаж, нотлох хэрэгтэй. Хойшлуулалгүй явуулсан шалгалтын явцад хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авч, материалжуулсан байгаа. Урьдчилсан байдлаар хамт байсан эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт илэрсэн. Бичлэг хэрхэн хаанаас задарсан гэдгийг нарийн шалгана” хэмээлээ.
Шүүгч нарын нэр холбогдсон хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар бичлэгт орсон эмэгтэйчүүдээс тухайн үед юу болсон талаар тайлбар авсан байна. Тэднээс хэн нэгэн та нарыг хүч хэрэглэж, хүчиндэх гэж оролдсон уу. Ямар зорилгоор яах гэж тийшээ орсон. Дотор юу өрнөсөн бэ гэдгийг тодруулж байгаа гэнэ. Мөн охидын дансанд шүүгч нарын хэн нэгний данснаас мөнгө орсон нь баримтаар тогтоогджээ. Эмэгтэйчүүдийн үйл явдлын талаар ямар тайлбөр өгсөн нь нууц байгаа гэнэ. Гэхдээ ноцтой асуудал үүсч магадгүй байгаа гэдгийг албаны эх сурвалжууд онцолж байлаа.
| “Parkview” хотхоны СӨХ-ноос алдагдсан шүүгч нартай холбоотой бичлэгийн мөрөөр... |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |