ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” өчигдөр “Шахмал түлшний барьцалдуулагч бодисыг “Алтан тариа”, “Атар” гурилтай хольж буй хэргийн мөрөөр” гарчигтайгаар “Тавантолгой түлш” компанийн захирлуудын мөнгө угаах гэмт хэрэг буюу барьцалдуулагч бодисондоо гурил нууцаар хольдог баримтыг ил болгож сурвалжилсан билээ. Тус сурвалжилгыг өнгөрсөн долоо хоногийн ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛЭЭР нэрлэж байна.
Энэхүү сурвалжилгаар бид “Тавантолгой түлш” компанийнхан Хятадаас оруулж ирсэн барьцалдуулагч болон “Алтан тариа” гурилын үйлдвэрээс авсан хоёрдугаар гурилаа ямар замаар хэрхэн холидогийг баримтжуулсан юм. "Тавантолгой түлш" компанийн гурван машин “Алтан тариа” гурилын үйлдвэрээс хоёрдугаар гурил зөөдөг бол таван машин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн агуулахаас барьцалдуулагч бодисоо Монос, Баянголын хоёр агуулахдаа авчирдаг юм байна. Ингээд Монос, Баянголын агуулахад хоёрдугаар гурил болон хятад барьцалдуулагчаа хольдог. Үүнийхээ дараа хольж бэлэн болгосон хуурамч барьцалдуулагчаа сайжруулсан түлшний үйлдвэр рүүгээ таван машинаар зөөдөг ажээ.

Манай сурвалжлах баг эхлээд Сонсголон буюу Моносын уулзварт байх “Тавантолгой түлш” компанийн түүхий эдийн агуулахад очсон. Агуулахын үүдээр “Алтан тариа” хоёрдугаар гурил гэсэн шуудай овоолгоотой байсан юм. Зөвхөн нэг өдрийн дотор хэдэн зуун шуудайтай гурил ашиглаж байгаа нь овоолгоотой хогон дээрээс бэлхэн харагдаж байлаа. Тонн барьцалдуулагч бодис ордог цагаан шуудайнд гурилынхаа шуудайг хийж, өнгөлөн далдлалт хийж хаядаг юм байна. Агуулах дотор нь “БНХАУ-д үйлдвэрлэв” гэсэн бичигтэй барьцалдуулагч бодис хураалгаатай байлаа. Мөн хажууд нь шуудайтай гурилнууд дэвхийтэл хураасан байх. Тус компанийн ачааны машинууд цаг гаруй хугацааны зайтай барьцалдуулагчаа ачих. Тэр хооронд ажилтнууд гурил, барьцалдуулагч химийн бодис зэргийг хооронд нь хольж, цагаан тоос, манан татуулж, борви бохис хийх завдалгүй ажиллаж байлаа. Ачааны машин дөрвөн шуудай гурил хольсон бодис ачдаг юм байна. Ингээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан түлшний үйлдвэр рүү зөөдөг гэдгийг бид олж мэдсэн юм.

Мөн Баянгол дүүрэгт байрлах өөр нэг агуулахын байранд мөн л нүүр, хувцас нь тэр чигтээ гурил болсон залуус угтав. Агуулахын хашаан дотор дүүрэн гурилын уут хөглөрч, овоолжээ. Өдөрт хэдэн арван тонн гурилыг барьцалдуулагч бодис болгон ашиглаж байгаа нь эндээс бэлхнээ харагдана. Ажилтнууд нь
хэмээн мэлзэж, мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
.jpg)
“Тавантолгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэр дээр өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр 22 настай М.Амар гэх залуу холигч машин цэвэрлэж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, харамсалтайгаар амиа алдсан. Дээрх хэрэгтэй холбоотойгоор албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач барьцалдуулагч болоод нүүрсний холигч машиныг цэвэрлэж байсан. Гэтэл тус компанийн ажилтан эмэгтэй тоног төхөөрөмжийг гэнэт ажиллуулж эхэлснээс болж, бутлагчинд орооцолдож, хүн харахын аргагүй болтлоо хэрчигдэж, харамсалтайгаар нас барсан байдаг. Тус компанийн ажилтнууд
гэх гомдол гаргах болжээ.

Өөрөөр хэлбэл, "Тавантолгой түлш" компанийнхан холигч машины тоног төхөөрөмжинд үйлдвэрлэлтийн зориулалтын бус буюу гурил хольсон барьцалдуулагч бодис хийсэн. Их хэмжээний хоёрдугаар гурилтай зуурмаг хольж байгаа холигч машины ирэнд байнга гурил наалдаж дагтаршдаг гэсэн үг юм. Энэ нь ээждээ тусалж, өөрийгөө болгох гэж явсан 22 настай залуугийн амиа алдах гол шалтгаан болжээ.
Эрх баригч Монгол ардын намынхан сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, утааг бууруулахад шинэ алхам хийсэн гэх гавьяагаараа өнгөрсөн сонгуульд хоёр дахь удаагаа үнэмлэхүй ялалт байгуулсан гэж болно. Тэр байтугай 2020 оны хоёрдугаар сарын 31-нд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ утааг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж “Тавантолгой түлш” компанийнханд тусгайлан баяр хүргэж байлаа. Харин энэ өвлийн утаа өнгөрсөн жилийнхээс эрс ихсэж, Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхэлдээ хар тортогонд дарагдаад байгаагийн гол шалтгаан нь сайжруулсан түлшний найрлагад орж буй хоёрдугаар гурил болж таарлаа.

“Тавантолгой түлш” компани жилд 73 тэрбум төгрөгийн орлоготой, 82 тэрбумын зардалтай, жилд 700 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг төрийн том компани. Зөвхөн барьцалдуулагч бодис, нүүрс зэрэг түүхий эдээ 13 тэрбум төгрөгөөр худалдан авдаг гэдэг. Гэтэл Хятадаас өндөр үнээр барьцалдуулагч авна гэж төсөвтөө тусгасан мөнгөнөөсөө дотоодын үйлдвэрээс хямд үнээр гурил авч, барьцалдуулагчтайгаа холиод үйлдвэртээ ашиглаж байна гэхээр үүний цаана их хэмжээний мөнгө угаалт, төсвийн мөнгө завшсан хэрэг явж байж болзошгүй. Энгийнээр хэлбэл өндөр үнэтэй барьцалдуулагчийнхаа оронд хямд үнэтэй гурил авч ашиглаад дундаас нь мөнгө унаж буй хэрэг байж болох.
Бид “Шахмал түлшний барьцалдуулагч бодисыг “Алтан тариа”, “Атар” гурилтай хольж буй хэргийн мөрөөр” сурвалжилгаа “Тавантолгой түлш” компанийн барьцалдуулагч бодис болон хоёрдугаар гурил авахад зарцуулж буй нийт мөнгөн дүн, сайжруулсан шахмал түлшинд гурил ашигласнаар утаа, тортог хэрхэн ихэсдэг талаарх баримтуудыг цувралаар үргэлжлүүлэн хүргэх болно.
ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ийн Шахмал түлшний барьцалдуулагч бодисыг “Алтан тариа”, “Атар” гурилтай хольж буй хэргийн мөрөөр сурвалжилгыг бүрэн эхээр нь https://ergelt.mn/news/64/single/5503 холбоосоор уншаарай.
Видео үзэх:
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Шахмал түлшний барьцалдуулагч бодисыг “Алтан тариа”, “Атар” гурилтай хольж буй хэргийн мөрөөр |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |