Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Ахмад настны үндэсний төвд амьдарч байсан 62 настай, Т осгож, амиа алджээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд талийгаач Т хог асгахаар яваад, зүрх нь хаагдаж нас барсан байна. Харин асрамжийн газрынхан талийгаачийг нас барсныг нэг хоногийн дараа мэдсэн гэх мэдээлэл гараад буй. Хэргийн талаар Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвийн дарга Л.Эрдэнэхүүгээс тодрууллаа.
-Нэг сарын өмнө танай асрамжийн газарт амьдарч байсан Т нас барсан хэрэг гарчээ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Нэгдүгээр сарын 3-ны 16:00 цагийн орчимд талийгаач Т хог асгахаар асрамжийн газрын байрнаас гарсан байгаа юм. Тэгээд хогийн цэгийн орчимд зүрх нь хаагдаж, нас барсан байдалтай олдсон. Зүрх хаагдсан нь шүүх шинжилгээний дүгнэлтээр батлагдсан. Талийгаач оройны хоолондоо ороогүй учраас бид 18:00 цагаас эхэлж хайж эхэлсэн юм. Гэтэл тэр өдөртөө олдоогүй, өглөө нь хогийн цэгийн хажуу талаас олдсон. Цогцос олдсон даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шалгалтын ажиллагаа явуулсан.
-Алга болсон өдөр нь цагдаагийн байгууллагад яагаад хандаагүй юм бэ. Талийгаачийг алга болсныг нэг хоногийн дараа мэдсэн гэх мэдээлэл байсан шүү дээ?
-Тухайн өдөр асрамжийн газарт ажиллаж байсан хариуцлагатай жижүүр, сувилагчид алга болсныг нь мэдэж, хайсан. Маргааш нь мэдсэн гэдэг худал мэдээлэл.
-Талийгаачийг хогийн цэг рүү явсан гэдгийг мэдэж байсан юм бол яагаад тэр хавиар хайгаагүй юм бэ?
-Хогийн цэг орчмоор хайсан. Манайх хогийн цэгээ блокоор хийчихсэн юм. Гэтэл цэгийн хойд талд гараад уначихсан байсныг олохгүй, дутуу хайгаад байсан юм билээ.
-Маргааш өглөө нь яаж олсон юм бэ?
-Тэр хавиар дахин хайж, манай нэг эмч олсон.
-Асрамжийн газрын хүмүүсээ өдөр бүр бүртгэдэггүй юм уу?
-Манайд одоогийн байдлаар 155 хүн амьдарч байгаа. Өдөр бүр хүмүүсийнхээ халууныг гурван удаа үзэж, бүртгэдэг.
-Талийгаач танай байгууллагад хэзээнээс эхэлж амьдарсан бэ. Хүүхэдтэй юү?
-Манайд харж хандах хүнгүй, ганц бие, бие даан амьдрах чадваргүй хүмүүс ирдэг. Хэргийн талаар ар гэрийнхэнд нь мэдэгдэж, цогцсыг хүлээлгэж өгсөн.
-Талийгаач зүрхний өвчтэй байсан юм уу?
-Өмнө нь зүрхний эмчилгээ 10 хоног хийлгэж байсан.
-Холбогдох яамнаас энэ хэргийг шалгаж байгаа юу. Тухайн өдөр ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцсон уу?
-Хөл хориотой байсан учраас хэргийн талаарх мэдээллийг ХНХЯ-нд байнга хүргүүлж байсан. Яамнаас өнөөдөр манайд ирж ажиллаж байна. Яг одоо нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ажиллаж байна гэсэн үг. Тухайн өдөр ажиллаж байсан жижүүр, хариуцлагатай жижүүрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
| Л.ЭРДЭНЭХҮҮ: Талийгаачийн зүрх хаагдаж, хогийн цэгийн хажууд уначихсан байсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |