Ээж, хүү хоёрыг идэр есийн хүйтэнд халаад, углааштай нь зөөж байгаа дүрс бичлэгийг үзээд монголчууд бид 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш анх удаа сайн дураараа нэгдэн нийлж, хүний эрхийн төлөө тэмцэж чадлаа, холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэлээ хэмээн итгэж байтал харин энэ бүхэн эсрэгээрээ сайтар зохион байгуулж, найруулсан тавилттай жүжиг байх магадлалтай болоод ирлээ. Гэхдээ энэ удаагийнхад өмнөх олон жагсаал шиг лоозон барьсан, орилж хашхирсан гол дүр байгаагүй нь иргэд чин сэтгэлийн дуудлагаар жагсаж байна гэх итгэлийг хүмүүст төрүүлсэн. Иймээс олны танил залуус сайн дураараа жагсаалд оролцож, жүжгийн гол дүрд, олны хэсэгт өөрөө ч мэдэлгүй тоглосон байх магадлал өндөр байгаа юм.
Жагсаалыг тавилттай жүжиг гэж хардах үндэслэл хэд хэдэн үндэслэл байгаа юм.
Нэгдүгээрт, УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх үеэр Ерөнхий сайд "Жагсаалыг санхүүжүүлэгч нь Ерөнхийлөгч байсан" хэмээсэн бол харин Ерөнхийлөгч "Сү.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна" гэж мэдэгдсэн. Үүнээс улс төрийн хүрээнээс, эд биш юмаа гэхэд өөр хэн нэгэн нь жагсаал зохион байгуулсан гэдгийг лавтай ойлгож болохоор байна.
Хоёрдугаарт, жагсагчдыг цай, аарц, кофегоор дайлах мөнгийг хэн гаргав. Коронавирусийн хүнд хэцүү цаг үед иргэдэд өөрсдөөсөө илүүчлэх зүйл хомс байгаа. Тэр тусмаа 5000 орчим жагсагчдад цай, кофе, аарц тараагаад суух бэл бэнчинтэй жирийн нэг иргэн байна гэдэгт итгэхэд бэрх. Үүний цаана хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан, хөрөнгөтөн байхаас гарцаагүй.
Гуравдугаарт, жагсаалын хамгийн гол хэрэглэгдэхүүн болсон өлгийтэй бамбарууш, гэрэлтдэг бугуйвч, лааг хэн жагсагчдад тараав. Хөл хорио тогтоосон, хүнснээс өөр зүйл худалдаалахгүй шахам байгаа энэ үед энэ мэт ховрын барааг хэдэн зуугаар нь бэлдчихсэн байгаа нь жагсаалыг яах аргагүй хэн нэгэн урьдчилан төлөвлөсөн, бэлтгэлээ сайн базаасан байгааг илтгэнэ.
Дөрөвдүгээрт, Хөдөлмөрийн үндэсний нам фэйсбүүк хуудастаа "Үдийн хойно АН-ыг гишүүд ирж мэдэгдэл хийснээс хойш эмх цэгцтэй жагсаж байсан иргэдийн жагсаал танил технологи бүхий улс төрийн хар жагсаал болж хувирав. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр (уржигдар) 12:00 цагаас эхлэн АН-ын үүр болгоноос жагсагч цуглуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн ба жагсагчдад согтууруулах ундаа зохион байгуулалттайгаар тарааж, бэлдсэн уриа лоозон, халуун аарцаар хангаж мэргэшсэн жагсаалын зохион байгуулалтад орж эхэлсэн байна. Мөн төлбөрт жагсагчдыг архи, аарцаар хангах ажлыг М.Есөнмөнх хариуцаж талбай зүүн талын "Номадс"-ын ресторануудаас нийлүүлэхээр тохирчээ. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн, сөрөг хүчний хувьд эрх баригчдыг муухай харагдуулах нь АН-ын ажил мөн боловч нөхцөл байдал хурцдаж иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэх, цаашлаад төр засаг огцорвол онцгой дэглэм хэрэгжиж байгаа цар тахлын энэ цаг үед энэ хүмүүс эргээд хариуцлага хүлээж чадах болов уу?" гэж бичжээ. Энэ мэдээлэл мөн л Ерөнхийлөгч, АН-ын эсрэг чиглэж байна.
Иймээс хууль хяналтын байгууллагаас иргэдийг энэ мэт зохион байгуулалтад оруулсан зүйлсийг хэн хийв гэдгийг шалгаж, жагсагчдыг телевизийн дүрс, гэрэл зургаас харж, гэрийг нь олж тогтоон, мэдүүлэг авч эхэлсэн сурагтай. Иргэд "Жагсаалд оролцож байхад хүн авчирч өгсөн", "Тэр хавиар хүн бүрд шахам тарааж байсан шүү дээ", "Уугаарай гээд цай хүртэл өгсөн. Чухам хэн өгснийг мэдээгүй". "Хүмүүс ээлж ээлжээрээ кофе, бамбарууш, лаа тараагаад байсан болохоор жагсагчдыг дэмжигчид гэж итгэсэн" хэмээн мэдүүлэг өгч байгаа аж.
Зарим эх сурвалж жагсаалыг "АН-аас зохион байгуулсан" гэж байгаа бол эсрэгээрээ "МАН-аас зохион байгуулсан" гэх хүн ч байна. Тэр байтугай их, дээд сургуулийн багш нар маш нууц байдлаар оюутнуудаа жагсаалд оролцохыг уриалсан, шагналд нь 50 мянган төгрөг өгсөн гэх мэт мэдээлэл хэлсэн байгаа юм.
Дээрх бүгд жагсаал бидний харж, бодсон шиг иргэдийн сайн дурын санаачилгаар бий болоогүй, сайтар зохион байгуулсан жүжиг байх магадлал өндөр байгааг илтгэнэ. Иймээс хууль, хяналтын байгууллагаас жагсаалыг иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэн зохион байгуулсан нь үнэн эсэх, эсвэл улстөрчид, тэр дундаа Ерөнхийлөгч гар дүрсэн үү гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа аж.Тэднийг хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтэн, хөрөнгөтний халаасанд орчихгүй, үнэн мөнийг тогтооно гэдэгт итгэн хүлээх л үлдлээ.
| Ерөнхийлөгчийн санхүүжилтээр жагсаал хийсэн эсэхийг хууль хяналтынхан шалгаж эхэлжээ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |