Долоон жилийн өмнө гэрээсээ гараад сураггүй алга болсон М гэх эмэгтэйн цогцос Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны ... гудамжны ... тоотоос өнгөрсөн наймдугаар сард олдсон билээ. Талийгаач 2013 оны аравдугаар сарын 31-нд 14:00 цагт гэрээсээ гарч, төрсөн эгчээсээ “Мөнгө аваад ирье” гээд явсан байдаг. Гэвч эгчтэйгээ ч уулзаагүй, утсаа унтраагаад ор сураггүй алга болсон юм. Алга болсон өдрийнхөө 23:00 цагийн үед том охин руугаа танихгүй дугаараас залгаад “Ээж нь багын найзтайгаа таараад, гэрт нь ирчихсэн байна. Өнөөдөр очиж чадахгүй. Баянхошуунд хол, уулын аманд байна. Маргааш өглөө эрт яваад очно. Дүүтэй нь 07:00 цагт эмнэлэгт уулзъя. Хоёр зээг миний өмнөөс үнсээрэй” гэж хамгийн сүүлчийн удаа ярьсан гэдэг.
Үүнээс гурав хоногийн дараа ээжийнхээ эрэлд хатсан охид цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байгаа юм. Тэдний ганц баримжаалах зүйл ээжийнх нь хамгийн сүүлд ярьсан танихгүй хүний утасны дугаар. Өнөөх утасны дугаарын эзнийг буюу гэмт хэрэгтэн Г-г цагдаа нар дуудаж авчирсан гэдэг. Гэмт хэрэгтэн Г цагдаад “Би аравдугаар сарын 31-ний 20:00 цагийн үед утсаа алга болгосон” гэж хэлээд утсаа унтрааж, долоон жил ор сураггүй алга болжээ. Харин түүнийг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн оны наймдугаар сард баривчилж, саатуулсан билээ. Тэгвэл тус хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд болжээ. Энэ талаар талийгаачийн том охин Э.Мөнхгэрэлээс тодрууллаа.
 (1).jpg)
-Шүүх хурал болсон гэсэн. Шүүхээс ямар шийдвэр гаргасан бэ?
-Дүү бид хоёр өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон. Ээжийг минь хөнөөсөн этгээдийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд шүүлээ. Шүүхээс ээжийг онц хэрцгийгээр хөнөөж, худагт булж, долоон жил нуун дарагдуулсан гэмт хэрэгтэн Г-д 15 жилийн ял оноосон. Шүүх хурал хүртэл саатуулагдсан хоёр сарын хугацаа нь хасагдаад, 14 жил гаруйн хугацаанд ял эдлэхээр болсон доо. Санаатайгаар хүн амины хэрэг үйлдэж, долоон жил нуун дарагдуулж, биднийг амьдын тамд байлгасан түүнд яагаад ийм бага ял оноосныг мэдэхгүй. Хуулийн мэдлэг дутуу учраас яах учраа олохгүй байсаар 14 хоног өнгөрөөж, давж заалдах шатны шүүхэд хандаж чадаагүй.
-Шүүхээс нөхөн төлбөр гаргуулах шийдвэр гарсан уу?
-Ээж минь нэг л өглөө алга болсон шигээ долоон жилийн дараа цогцос нь гэнэт л олдчихсон. Тухайн үед мөнгөний бололцоо бага байсан болохоор дүү бид хоёр ах, дүү, хамаатан садантайгаа нийлээд 10 гаруй сая төгрөг олж, буяны ажлыг нь гүйцэтгэсэн. Ихэнхийг нь хүнээс зээлчихсэн байсан юм. Шүүх хурал болохоос өмнө гэмт хэрэгтний ах, дүү нар бидэнд таван сая төгрөг өгсөн. Харин шүүхээс буяны ажилд зарцуулсан мөнгийг нь гаргуулах шийдвэр гарсан ч тэд одоо хүртэл үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй байгаа. Гэмт хэрэгтний ар гэрийнхэн рүү залгаж, хэзээ өгөхийг нь асуухад “Одоо наад хүн чинь бидэнд хамаагүй” гэдэг тайлбар өгсөн. Ийм үед ямар арга хэмжээ авдгийг сайн мэдэхгүй болохоор арга мухардчихаад л сууж байна.
-Шүүх хурлын үеэр гэмт хэрэгтэн та хоёр хандаж юм хэлсэн үү?
-Бидэнд асуух асуулт маш олон байсан. Шүүх хурлын үеэр хэд хэдэн асуулт асуусан ч гэмт хэрэгтэн Г ганц ч үг дуугараагүй. Буруугаа хүлээхээс өөрөөр үг хэлээгүй. Ядаж “Миний ээжийг яагаад хөнөөж байгаа юм. Хоёр охиныг нь дагуулаад ээжийг минь хайж байхдаа юу бодож байсан” гээд асуухыг хүссэн олон асуулт байсан даа. Даанч тэр юу ч дуугараагүй, бидэн рүү харж ч чадахгүй байсан.

-Таны сэтгэл санаа хэр байна вэ. Шокын байдлаасаа гарч чадаж байна уу?
-Цогцос олдсоноос хойш сэтгэл тавгүй, эсвэл сэтгэл амарчихсан юм шиг тийм мэдрэмжтэй хэсэг амьдарсан. Ээжийгээ тэр олон жил харанхуй нүхэнд хүлээтэй, хүн ёсоор нойрсож чадахгүй тарчилсныг бодохоор гол зураад байдаг юм. Гэмт хэрэгтэн миний ээжийн хэвлий, хүзүү, үснээс хүртэл олсоор ороосон байсан нь нүдэнд харагдаад байдаг. Миний ээжийг хэдэн цаг олсоор хүлж, амийг нь хөнөөсөн бол гэж бодохоор үнэхээр аймшигтай. Тэгээд эцэст нь худаг руу шидээд, дээрээс нь шороо хийчихсэн гэхээр...
Долоон жил ээжийнхээ үхсэн амьдыг мэдэх гэж шар махтайгаа хатсаны эцэст цогцсыг нь олж, гэмт хэрэгтнийг байх ёстой газар руу нь явууллаа.
| Э.МӨНХГЭРЭЛ: Ээжийг минь хөнөөж, худагт булсан Г-д 15 жилийн ял оноосон |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |