Дөнгөж төрсөн эхийг углааш, халаадтай нь ХӨСҮТ рүү зөөвөрлөсөн хэрэг олны бухимдлыг төрүүлж буй. Энэ талаар түүний төрсөн дүү Б.Энхдалай байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Манай эгч Б.Мөнхцэцэг тав хоногийн өмнө төрөх эмнэлэгт очсон. Эмнэлэгт хэвтэхээс өмнө нөхөртэйгөө хамт коронавирусийн шинжилгээ өгсөн байна лээ. Эгч маань хоёр удаа коронавирусийн шинжилгээ өгч, халдваргүй гээд эмнэлэгт хэвтсэн. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-нд эгч над руу залгаад “08:00 цагийн үед төрж, хүүтэй боллоо” гэсэн. Гэтэл өдөр 12:00 цагийн үед хүргэн ах маань залгаад “Манай байрны дөрвөн давхрын хүнээс коронавирус илэрсэн болохоор биднээс шинжилгээ авч байна” гэж ярьсан. Хоёр цагийн дараа ХӨСҮТ-өөс ах руу залгаад “Шинжилгээний хариу эргэлзээтэй байгаа учраас дахин шинжилгээ авах шаардлагатай” гэж ярьсан байгаа юм. Тэгээд “Коронавирус илэрлээ” гээд ХӨСҮТ-д тусгаарлана гэж хэлсэн байна. Нөхрөөс нь халдвар илэрсэн учраас төрөх эмнэлэгт байсан эгчээс минь дахин шинжилгээ авсан гэсэн. Ингээд мөн эгчээс халдвар илэрсэн нь тодорхой болсон. Эмнэлэгт очихоос өмнө хоёр удаа өгсөн шинжилгээ сөрөг байхад эгчээс яагаад халдвар илэрсэн бэ гээд манай гэр бүлийнхэн гайхаж байна.
Эгч маань шинжилгээний хариугаа мэдсэний дараа бидэн рүү залгаад “Эгчийг нь ХӨСҮТ рүү авч явна гэнэ. Одоо яах вэ” гээд маш их сандарсан ярьсан. Эгчийгээ санааг дэмжиж, дархлааг нь унагаахгүй гээд тайвшруулсан. Мөн хүргэн ахын байрыг тусгаарлачихсан болохоор тэд гэрээсээ гарах ямар ч боломжгүй байсан. Ах над руу залгаад “Эгчийн чинь хувцсыг хүргэж өгөх гэхээр байрнаас гаргахгүй байна” гээд сандраад байна лээ. Халдвар илэрсэнд итгэж чадахгүй байж байтал эгчийг минь углааш, халаадтай нь эмнэлгээс гаргаж байгаа бичлэг ил гарсан. Эгч минь нимгэн өмд, оймс, халаад, углааштайгаа эмнэлгээс гараад явж байгааг хараад үнэхээр зүрх шимширсэн. Дэрээр амыг нь даруулаад гаргаж байгаа нь маш харгис байна лээ. Эгч “Биднийг зөөвөрлөж байгаа хүн намайг машинаас гарсны дараа дэрээ аваарай” гэж хэлсэн байна лээ" гэв.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Бичлэгээс харахад эгч тэр хүнийг машинаас гарсны дараа дэрээ шидээд, хүүхдээ тэврээд авч байгаа харагдсан. Эгчийн хөхөнд сүү орохгүй маш хэцүү байдалтай байна. Одоо эгч, хүргэн ах, хүүхэдтэйгээ хамт ХӨСҮТ-д байгаа. Харин гурван хүүхдийг нь тусдаа өрөөнд байлгаж байгаа гэсэн. Эгч ХӨСҮТ рүү явж байхдаа над руу залгаад “Намайг хүйтэн машинд суулгаад аваад явж байна. Урдаа цагдаагийн машинтай ямар аймар юм бэ. Эгч нь хүүгээ тэврээд явж байна” гээд уйлаад ярьсан. Би эгчийгээ эцсээ хүртэл тайвшруулж, хүнд байдалд нэг шөнийг өнгөрөөлөө. Гэмт хэрэгтэн биш, дөнгөж төрсөн нярайг, ээжтэй нь хамт дуут дохио асааж, авч явах шаардлага байсан уу. Эгчийг минь хүйтэнд нүцгэн шахуу авж явчихаад ХӨСҮТ-ийн гадна шатаар дөрвөн давхар руу алхуулсан байна лээ. Хүйтэн салхинд дөрвөн давхарт нялх биетэй хүн үрээ тэврээд гарч байна гээд боддоо. Одоо эгч минь үнэхээр сэтгэл санааны хүнд байдалд байна. Эгчийг минь ийм байдалд оруулсны хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Төрийн албан хаагч тангараг өргөсөн байх ёстой. Гэтэл энэ бүх үйл явдлыг хийсэн төрийн албан хаагчдыг бүгдийг нь хал гэж хэлмээр байна. Хүн чанаргүй үйлдлээ зогсоо” хэмээлээ.
| Б.ЭНХДАЛАЙ: Эгчийг зөөвөрлөсөн хүн "Намайг холдсоны дараа амнаасаа дэрээ аваарай" гэж хэлсэн байна лээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |