Нөхөр нь БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаад тус улсын Гадаадын иргэн харьяатын газарт саатуулагдсан С.Хишигтэй ярилцлаа. Түүний нөхөр 11 сарын турш эх орон руугаа ирэх онгоц хүлээж байгаа бөгөөд хоёр сарын өмнө саатуулагджээ. Өөрөөр хэлбэл, саатуулах байранд хоёр сар гаруйн хугацаанд хоригдоод байгаа юм.
-Нөхөр тань БНСУ руу хэзээ явсан бэ?
-БНСУ-д хоёр жил ажиллаж, амьдарсан. Анх гурван сарын хугацаатай аяллын визээр явсан ч амьдралын шаардлагаас болоод жил орчим хууль бусаар амьдарчихсан байсан юм. Жил болоод ирэх гэж байтал хил хаагаад 11 сарын турш онгоц хүлээлээ. Тэгээд хууль бусаар амьдарч байсан болохоор БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газарт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд баригдаж, саатуулагдсан. Одоо хүртэл тэндээсээ гараагүй. “Хэзээ онгоц очиж, хэдний ээлжинд багтах бол” гээд хүлээгээд л байж байна. Уг нь арваннэгдүгээр сарын 12-ны онгоцоор ирэх байсан ч нислэг цуцлагдчихсан.
-Хоёр сар гаруйн хугацаанд саатуулагдахдаа ямархуу нөхцөл байдалтай байгаа талаараа танд хэлсэн үү?
-Харанхуй өрөөнд ганц, хоёроороо л байдаг юм шиг байна лээ. Тэндээс нь гаргаж, оруулахгүй, нар, салхи үзүүлдэггүй гэсэн. Өдөрт нэг удаа хоол өгч, хоолондоо огт цаддаггүй гэж байна лээ. Маш их сэтгэл санаагаар унаж, хоолой нь ч гарахаа больсон. Нөхцөл байдал ер нь энд, тэндгүй л хэцүү байна. Хэдийгээр залуу хүн ч гэсэн ажил төрөл хийх боломжгүй, эх орондоо ч ирж чадахгүй, харанхуй өрөөнд хоёр сар хоригдчихоор хэцүү байх нь тодорхой шүү дээ.
-Нэгдүгээр сарын 15-ны нислэгээр ирж чадахаар байгаа юу. Утсаар чөлөөтэй ярьж болдог уу?
-Чөлөөтэй ярих боломж ховор. Картаараа мөнгөө төлөөд саатуулах байрны утсаар өдөрт нэг удаа ярьдаг. Сүүлийн хоёр өдөр картан дахь мөнгө нь дуусаж байгаа бололтой 2-3 минут яриад тасалж байгаа. Ярихдаа “Онгоц хэзээ ирэх сураг байна вэ. Багтаж чадах болов уу” гэж байнга асуудаг.
60 хоног саатуулагдаж байгаа хүнд үүнээс өөр ч асуух юм юу ч байгаа билээ дээ. Өдөржин л нэг жижигхэн харанхуй өрөөндөө тааз ширтэж байгаа байх даа. Хэдийгээр нэгдүгээр сард нэг нислэг үйлдэх болсон ч 1200 гаруй хүнээс сонгогдож ирнэ гэдэг хэцүү. Одоо тэгэхээр бараг ирж чадахгүй байх л гэж бодож байна. Нөхрийг минь багтаах онгоц байхгүй бол ядаж харанхуй нүхнээс гаргаад өгөөсэй гэж бодох юм.
-Тийм газарт саатуулагдсан хүнийг шууд эхний нислэгээр эх орон руу нь албадан буцаадаггүй юм уу?
-Харин тэгдэг л баймаар юм. Элчин сайдын яаманд “Монгол Улсын тийм, тийм хүн баривчлагдсан” гэдэг мэдээлэл нь очдог л байлгүй дээ. Гэтэл ямар ч сураг чимээ алга, хоёр сар өнгөрлөө. Ядаж тэр газраас нь онгоцонд багттал нь гаргаад өгч болдоггүй юм болов уу. Элчин сайдын яамныхан тийм хүсэлт тавьж болдоггүй юм байх даа.
-Таны нөхрөөс гадна өөр монгол хүмүүс саатуулагдсан байгаа юу?
-Манай нөхрийн байгаа газрын саатуулах байранд Монголоос 12 хүн байгаа гэсэн. 55-аас дээш насны хоёр хүн байгаа юм билээ. Манай нөхөр хоёр сар болж байгаа нь бараг бага хугацаандаа орж байгаа. Зургаан сар саатуулагдаж байгаа нэг хүн байгаа гэсэн. Тэр хүний асуудлыг одоо хүртэл шийдэж өгөөгүй болохоор бидэнд найдвар бага л байна гэсэн үг.
-Гадаадын иргэн харьяатын газарт саатуулагдсан хүмүүс өлсгөлөн зарласан мэдээлэл байсан. Энэ талаар та мэдэж байна уу?
-Хоол унд муутай, өдөрт нэг л хоол идэж байгаа хүмүүс бараг хагас өлсгөлөнгийн байдалтай л байгаа шүү дээ. Тэнд байгаа 12 хүнийг төлөөлж хоёр нь өлсгөлөн зарлаад дөрөв хонож байна. Маргааш (өнөөдөр) гэхэд асуудал нь шийдэгдэхгүй байвал өлсгөлөн зарлах хүмүүсийн тоо нэмэгдэх юм шиг байна лээ. Мөн өөр хот, мужуудад 60-70 монголчууд өлсгөлөн зарлаад байгаа гэж сонссон.
-Та гурван хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн шүү дээ. Нөхөр нь саатуулагдсанаас хойш ямар байдалтай амьдарч байна вэ?
-Гурван жаахан хүүхэдтэй болохоор ажил хийх ямар ч боломжгүй. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд санхүүгийн ямар ч эх үүсвэргүй болсон. Орон нутагт амьдардаг аав, ээж, ах дүүгээсээ гуйгаад болгож л байна. Хөл хориотой байгаа учраас хүүхдүүд маань гэртээ байгаа. Аав нь тийм байдалтай байгаа болохоор я тэр үү, өвчин салахгүй хэцүү байна.
-Гадаад харилцааны яам, БНСУ дахь Элчин сайдын яаманд хандсан уу. Ямар хариу өгдөг вэ?
-Ямар нэгэн байдлаар Элчин сайдын яам, Гадаад харилцааны яаманд өөрийн биеэр хандаж үзээгүй. Үнэнийг хэлэхэд, хаана очиж уулзах, хэнд хандахаа сайн мэдэхгүй байна. Таньдаг хүмүүсээрээ дамжуулан Элчин сайдын яаманд хандсанч тодорхой, тоймтой хариу өгөөгүй. Гадаад харилцааны яамны гадаа БНСУ-д байгаа монголчуудын ар гэр жагсаал хийнэ гэж байна лээ. Хэрэв бүр болохгүй бол тэр хүмүүстэй нэгдэнэ л гэж бодож байна. Жаахан хүүхдүүдтэй болохоор гарч, орж чаддаггүй. Гарлаа гэхэд халдвар авчих вий гээд айж байна. Мөн нэг таньдаг хүн маань саяхан надад хэлэхдээ "БНСУ-ын мэдээгээр саатуулагдсан хүмүүсийн талаар ярьж байна. Нэгдүгээр сарын 21-нээс Гадаад иргэн харьяатын газарт саатуулагдсан хүмүүсийг барьцаа мөнгө аваад түр хугацаанд суллана" гээд ярьж байна гэж хэлсэн. Гэхдээ энэ нь тийм ч баталгаатай мэдээ биш л дээ.
| БНСУ-д нөхөр нь саатуулагдсан С.ХИШИГ: Онгоц байхгүй бол ядаж харанхуй нүхнээс нь гаргаад өгөөсэй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |