Өдийгөөс зургаан сарын өмнө 11-15 настай дөрвөн хүү тогтоол усанд осолдож, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хашаан доторх тогтоол усанд тоглож байсан хүүхдүүд живж, амиа алдсан юм. Хүүхдүүдийн осолдсон “Ханталст” компанийн хашаан дотор байрлах тогтоол усанд аврагчид ойролцоогоор таван метр орчим гүнд 12 удаа шумбаж, цогцсуудыг гаргаж авсан гэдэг. "Хөөсөнцөр хөвүүлэн тоглож байтал хөмөрсөн" гэж тухайн үед хамт байсан хүүхдүүд нь хэлж байлаа. Тэгвэл энэ хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар талийгаач 11 настай О, 14 настай Б нарын аав Б.Ойдовжамцтай ярилцсанаа хүргэе.
-Өдийгөөс бараг зургаан сарын өмнө таны хоёр хүү харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэж байна вэ?
-Хоёр сайхан хүүгээ нэг л өдөр хэзээ ч уулзахгүйгээр явуулчихсандаа одоо ч итгэж чадахгүй явна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, хавтаст хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт шилжүүлсэн байгаа.
-Тухайн үед хөвгүүдийн шөрмөс нь татсанаас болж амиа алдсан гэж зарим хүн ярьж байсан шүү дээ. Мөн сүүлд тантай холбогдоход шинжээчийн дүгнэлт гараагүй гэж байсан, одоо гарсан уу?
-Би хоёр хүүгийнхээ шүүх шинжилгээний хариутай танилцсан. Тэгэхэд шөрмөс нь татсан гэж огт бичээгүй байна лээ. Харин уушги нь бүхэлдээ усаар дүүрснээс болж амиа алдсан гэсэн байсан. Тэгэхээр шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт нь энэ мөн байх. Хэдэн сар МХЕГ-ын усны шинжилгээний хариу хүлээгдэж, хэргийн явц удаашралтай байсан. Харин саяхан дүгнэлт гарч, хариу нь бидний талд шийдэгдсэн. Хоёр хүү минь хорвоогийн мөнх бусыг харамсалтайгаар үзсэн ч хэрэг бидний талд шийдэгдэж байгаад сэтгэл арай тэнэгэр байна.
-“Ханталст” компанийнхантай та бүхнийг манай редакцын хамт олон уулзуулсан шүү дээ. Тухайн уулзалтаар ямар нэгэн шийдэлд хүрч чадсан уу?
-Хэрэг гарсны дараа нийслэлийн удирдлагууд бидэнтэй ирж уулзаад, хэдэн төгрөг өгч, эмгэнэл илэрхийлээд явсан. Мөн “Ханталст” компаниас гурван эмэгтэй ирээд, эмгэнэлийн бичиг, хоёр сая төгрөг өгсөн. Хоёр хүүхдийн минь амины хариуд дөрвөн сая төгрөг өгсөн гэсэн үг. Тэрнээс барилга барих гэж ухсан нүхэнд нь хөрсний ус хуримтлагдаж, үүнийгээ тойруулан хашлага, хаалт бариагүй, хариуцлагагүй “Ханталст” компанийн удирдлага бидэнтэй уулзалгүй таван сар орчим болсон. Харин өнгөрсөн аравдугаар сард та бүхний тусламжтайгаар “Ханталст” компанийн захирал Ш.Бат-Энхтэй албан өрөөнд нь уулзсан. Баахан бичиг баримт гаргаж ирж үзүүлсэн ч олигтой шийдэлд хүрээгүй, тэгээд дахиж уулзаагүй. Хуулийн байгууллага нь хуулийнхаа дагуу шийдээд өгнө байх гэж найдаж байгаа. Хэрэв тэр захирлын хэлээд байгаа шиг хашаа, хайс өмнө нь барьчихсан байсан бол миний хоёр хүү өнөөдөр амьд байх байлаа. Дахиж л ийм аймшигт хэрэг битгий гараасай гэж бодож байна. Амьдын там гэдэг чинь үр хүүхдээ алдах л байдаг юм байна.
-Эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ. Хөл хорио тогтоочихсон учраас та бүхэн ажлаа хийхгүй байгаа юу?
-Хэдий мөнгө байлаа гээд хоёрын хоёр хүүгээ алдчихсан бидэнд ямар олиг байх вэ дээ. Ээжийнх нь зүрх байнга өвдөж, нялх хүүхэд минь хоёр ахыгаа нэхэж уйлаад хэцүүхэн л байна. Эхнэр минь өрхийн эмнэлгийн хяналтад байгаа. Бид хоёр хүүгээ амьд байхад Зайсангийн ойролцоо байранд жижүүр, үйлчлэгч хийж байсан юм. Харин хэрэг гарснаас хойш ажлаа хийгээгүй. Ажилдаа яваад ирэхэд үлдсэн хоёр хүүхэд минь байхгүй болчих юм шиг санагдаад түгшүүртэй байгаа учраас ажлаа хийж чадахгүй болсон. Одоо хөл хорио тогтоочихсон учраас гэртээ л байна даа.
-Тэгэхээр "Ханталст" компани амиа алдсан хүүхдүүдийн эцэг эхэд хоёр сая төгрөгөөс өөр мөнгөн тусламж олгоогүй юм байна гэж ойлгож болох уу. Та бусад хүүхдийн ар гэртэй холбоотой байгаа юу?
-Нийслэлээс өгсөн хэдэн төгрөгөөр бид хашаандаа байшин барьж байгаа. “Ханталст” компанийн удирдлагатай бид нэг л удаа арай гэж уулзсан. Гэхдээ тэднээс юу ч аваагүй. Оршуулгын зардал, эмгэнэлийн бичиг, бэлэн дөрвөн сая төгрөг л өгсөн. Бид энэ хэрэг явдал үнэн мөнөөр шийдэгдээсэй л гэж хүсэж байна. Миний хоёр хүүтэй цуг амиа алдсан хоёр хүүгийнх хуучин хашаанаасаа нүүсэн. Нэг нь хуучин хашаатайгаа ойролцоо, өөр хашаанд нүүсэн гэсэн. Харин нөгөөх нь хаачсаныг мэдэхгүй. Том болсон хүүхдүүдээ алдсан хүмүүс хүүхэд нь эргээд хүрээд ирэх юм шиг санагдаад хэцүү байсан болохоор нүүсэн болов уу.
-Шүүх хурал товлогдоогүй байгаа юу?
-Үгүй. Хэрэг сайнаар шийдэгдэж байгаа учраас шүүх хурал удахгүй болох байх.

| Тогтоол усанд амиа алдсан хөвгүүдийн аав Б.ОЙДОВЖАМЦ: Хэрэг бидний талд шийдэгдэж байгаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |