Гудамжинд зорчиж явсан иргэд рүү хутга барин халдаж, автомашинаар дайрахыг завдсан бичлэг нийгмийн сүлжээнд гараад буй. Тэгвэл бичлэгт гардаг этгээдүүдийг олж тогтоон шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 18-нд 11:15 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Гурван гал эмнэлэгт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 28 настай, эрэгтэй “С” болон 34 настай, эрэгтэй “А” нарын биед 31 настай, эрэгтэй “О” гэгч нь тус бүр 2-3 удаа мэсээр халдаж зугтсан байна.
Цагдаагийн алба хаагчид “О” гэгчийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилсан бөгөөд уг этгээд нь дөрвөн удаагийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байсан. Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд нь биесээ таньдаг бөгөөд өр, зээлийн асуудлаас болсон гэж мэдүүлж байгаа хэдий ч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Одоогоор хэргийг шалгаж байна" гэв.
Бусдын биед халдаж, хутгалсан этгээд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй |
|