"Түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах юм байна" гэж Түгжрэлийг бууруулах үндэсний хороотой болсон даруйдаа сайд нь мэдэгдэж, 2023 оны төсөвт чамгүй хөрөнгө суулгасан. Ингэхдээ 2023 оны төсөвт зөвхөн нийтийн тээврийг шинэчлэхэд 420 тэрбум төгрөг төсвөөс гаргаж, нийтийн тээврийг нийтээр өөрчлөх зорилт тавьж байлаа.
Тодруулбал, энэ ондоо багтааж нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 1225 автобус оруулж ирэхээр хөрөнгө мөнгийг нь шийдээд хуучин автобуснуудаа бүгдийг нь актанд гаргана гэх амлалт эрх баригчид өгөөд буй. Харин эхний ээлжинд 415 автобус оруулж ирсэн бөгөөд өнгөрсөн хавраас үйлчилгээнд хагас нь явж эхэлсэн. Үүний 189 автобусыг “Эрдэм транс” ХХК БНСУ-аас оруулж ирэхдээ улсаас санхүүжилтээ авсан гэдэг. Гэтэл мөнөөх нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулсан хөрөнгө нь нохойн замаар орно гэгч болж байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл, БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн 135 автобусандаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, арлын дугаар, оныг нь засварласан. Ингэхдээ “Шинэ автобус оруулж ирсэн” гэж улсын төсвөөс санхүүжилт авч, Авто тээврийн үндэсний төв болон Нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн байж болзошгүй хэргээр "Эрдэм транс" ХХК-ийн удирдлагууд шалгуулж эхэлсэн байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрхангайгаас тодруулахад “Эрүүгийн цагдаагийн газраас “Эрдэм транс” ХХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн нь үнэн. Одоохондоо ямар үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өгөөд буй.
Гэвч өнгөрсөн хугацаанд тус компанийн удирдлагууд хэд хэдэн хэрэгт холбогдож байсан гэх мэдээллүүд ч бий.

Тухайлбал,“Эрдэм транс” ХХК 2010 онд улсаас 30 автобус авсан ч өнөөдрийг хүртэл мөнгийг нь төлөөгүй аж. Засгийн газраас 400 автобусыг төрийн болоод хувийн өмчийн компаниудад эргэн төлөгдөх нөхцөлөөр өгч байжээ. Ингэхдээ таван жилийн хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх санд эргүүлж төлөхөөр гэрээ байгуулсан байна. Гэтэл хувийн хэвшлийн компаниуд эргэн төлөлтөө хийгээгүй байна. Үүний нэг нь “Эрдэм транс” ХХК юм. Нэг ёсондоо төрөөс авсан автобусаараа арав гаруй жил орлого олж байгаа ч төлбөрөө төлөөгүй байна гэсэн үг.
Мөн 2019-2020 онд 120 гаруй автобусныхаа арлын дугаарыг сольж, үйлдвэрлэсэн оныг нь засварласан байж болзошгүй хэрэгт холбогдож байсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
| “ЭРДЭМ ТРАНС” ХХК-ны удирдлагууд 2020 онд 120, 2023 онд 135 хуучин автобусны арлын дугаар, оныг сольж, улсын төсвөөс их хэмжээний мөнгө авчээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |