Цахилгаан шатанд эмэгтэй нөхрөө зодож буй бичлэг цахим орчинд дэлгэгдэж, уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.
Тодруулбал, энэ сарын 11-нд Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны оршин суугчаас “Ээж аавыг зодоод байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Тэгвэл бид нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж иргэн Г-тэй холбогдож мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр “Гэр бүлийн маргааны улмаас энэ хэрэг гарсан юм билээ. Цахилгаан шатанд хүн зодож буй эмэгтэй тухайн иргэний албан ёсны эхнэр. Тэд гэртээ хоёулаа амьдардаг. Тухайн үед нөхөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн. 38 дугаар хорооны түр оршин суугчид. Олон нийтийн сүлжээнд бичээд байгаа шиг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг хүн биш. Мөн бага насны хүүхэд ч тэнд амьдардаггүй. Нөхрийн биеийн байдал хэвийн байгаа. Хүнд бэртэл учраагүй, одоо гэртээ байгаа гэсэн” гэх мэдээллийг өглөө.
Иргэн Г: Цахилгаан шатанд зодуулсан эрэгтэй биеийн байдал хэвийн, гэртээ байгаа |
|