Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн гадна талийгаач С.Алунгуаг дайрсан гэх жолоочийн өмгөөлөгч мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч Х.Ундрах-Оргил “2023 оны наймдугаар сарын 6-нд зам тээврийн осол гарч харамсалтай зүйл тохиолдлоо.
Талийгаачийн ар гэрт гүн эмнэлэг илэрхийлье. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн 18 дугаар зүйлд “Үйлчлүүлэгчийн хэрэг нийтэд илэрхий болсон байвал нийтэд тодорхой мэдээлэл өгч болно” гэж заасны дагуу би өнөөдөр мэдээлэл өгч байна. Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг манай үйлчлүүлэгч болон өмгөөлөгч намайг ил худлаар гүтгэж байгаа юм. Миний үйлчлүүлэгч зам тээврийн ноцтой осол гаргасны дараа надаас хууль зүйн туслалцаа авч, тээврийн цагдаагийн мөрдөгчтэй гурван удаа уулзсан.
Нэгдүгээрт, ямар хэрэг болсон талаар уулзсан. Хоёрт, үйлчлүүлэгч мэдүүлэг өгөхөд очсон. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцтай танилцсан. Бидний талийгаачийн оршуулгын зардлыг өгөхгүй гэж мэдээлсэн. Зам тээврийн осол гарснаас хойш миний үйлчлүүлэгч талийгаачийн ар гэртэй байнга холбогдож, уучлалт хүссэн. Зам тээрийн хэрэгт холбогдсон учраас оршуулгын зардал болон хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүлэх шаардлагатай байна гээд тэтгэврийн зээл авч 10 сая төгрөг бэлдсэн байсан.
Хууль ёсны төлөөлөгч гэх Эрдэнэбаатар гэдэг залууд 10 сая төгрөгийг өгөх гэсэн юм гэж санал тавьсан. Гэтэл тухайн залуу мөнгө авахгүй. Харин хүүхдийн тэтгэвэр тэтгэмж, хашаа байшинг авна гэх асуудлыг ярьсан. Миний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд явж байгаа учраас хүүхдийн тэтгэмжийн асуудлыг ярих боломжгүй гэж хэлсэн. Мөн намайг ална гэж сүрдүүлсэн. Улмаар тээврийн цагдаагийн алба хаагч нарт би тухайн хүнийг хүлээлгэж өгөөд явсан. Үүнээс хойш манай үйлчлүүлэгчийг дарамтлаж, “30 сая төгрөг өг. Мөн автомашиныг чинь авна” гэж хэлсэн гэсэн. Би хохирлоо төлж байгаа бол хуулийн байгууллагын хяналт дор төлбөрөө төлж барагдуулах нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн. Би өчигдрийн хэвлэл мэдээллээр ярьсан ах нартай нь бол нүүр тулж уулзаж байгаагүй. Хууль ёсны төлөөлөгч гэх Эрдэнэбаатар гэдэг хүнтэй уулзаж 10 сая төгрөг өгнө гэсэн боловч авахгүй гэсэн. Эд материалын туслалцаа бол үзүүлсэн. Хэрэг болох явцад талийгаач фэйсбүүкээр танилцсан найзуудтайгаа уулзаад үйлчилгээний газраар үйлчлүүлээд гарч явсан юм билээ. Улмаар гарцгүй газар зам руу гүйж, араас нь найзууд нь барьж авахын завдалгүй ийм хэрэг болсон байсан. Мөн дээр нь намайг "Хагарсан гэрэл төлж өг" гэж сүрдүүлсэн хэмээн гүтгэж байна. Хагарсан гэрэл байхгүй. Тиймээс ажил хэргийн нэр хүндэд халдсан үндэслэлээр би хуулийн байгууллагад гомдол гарган шалгуулах хүсэлтээ өгч байгаа юм” гэлээ
| ӨМГӨӨЛӨГЧ Х.УНДРАХ-ОРГИЛ: Талийгаачийн ар гэрт "10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлье" гэсэн боловч “Авахгүй” гэсэн |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |