• Өнөөдөр 2024-05-17

Б.ГАНХУЯГ: Надад шүүгчийн 19 хэрэг үүсгэсэн байна

2023-09-12,   885

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал эхэллээ. 
 
Энэ үеэр яллагдагч Б.Ганхуяг шүүхээс татгалзах санал гаргаж үг хэллээ. Тэрбээр "Өнөөдрийн шүүх хуралдаан 11 хүнд холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байна. Энэ зургаан үйлдэлд нэг шанага ч нүүрсний хэрэг байхгүй. Анх 2022 оны арван хоёрдугаар сарын 8-нд намайг цагдан хорьсон. Ингэхдээ намайг жагсаал цуглаан зохион байгуулсан, өдөөн турхирсан гэх үндэслэлээр цагдан хорьсон. Энэ есөн сарын хугацаанд надаас нэг ч үг асуугаагүй. Улмаар надаас нүүрсний хэрэгтэй холбоотой мэдүүлэг авсан. Харин зургаан хүнд холбогдох хэрэг дээр хоёр хүн танилцуулсан буюу хөрөнгө авсан, хөрөнгө авсан гэж шалгаж байгаа. Энэ хэргийг надад хилсээр тулгасан. Одоо УИХ дээр ажлын хэсэг гарсан. Энд байнга нүүрсний хэрэг ярьж байгаа. Тэгсэн хэр нь надтай холбоотой нэг ч хэрэг ярихгүй байна. 11 хүнд холбодох ямар ч хэрэг байхгүй. Цагдан хорьсоор байгаад надад шүүгчийн 19 хэрэг үүсгэсэн байна. Үүний есийг нь Ерөнхий шүүгч Б.Халиун гаргасан байгаа. Монгол Улсын АТГ-аас миний хэргийг шалгаж явуулсан. АТГ-ын шууд даалгавраар намайг шалгаж байна. Даалгавар байгаа учраас намайг 19 үндэслэлээ шалгаж байна. Учир нь захирамжууд дээр зайлшгүй саатуулах эрх зүйн зүйл заалтуудыг дурдаагүй. Жагсаал цуглаан, нүүрс гэхчлэн. Тухайлбал, 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр н.Сувд-Эрдэнэ шүүгчээс миний цагдан хорихыг болиулсан. Цагдан хорихыг цуцалсан шийдвэр гаргаснаас 10 минутын дараа прокурор хүсэлт гаргаад захирамж нь албажихаагүй байхад ерөнхий шүүгч ямар ч бичиг баримтгүйгээр давж заалдах шатны шүүх хурлаа шууд зарласан. Ингээд өмгөөлөгчид шүүгчээс татгалзаад аргагүй эрхэнд хурал хойшилсон. Тэр хурал хойшилж, би гарсаны дараа хурал үргэлжилсэн. Намайг үргэлжлүүлэн хорих хэргийн дугаар өөрчлөгдөж хуралдсан.
 
Хэргийн үндэслэл өөр байхад намайг дахин хорьсон. Тэр үед Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн  сууж дүгнэлт гаргахад мэргэжилтний дүгнэлт маш тодорхой байхад нүдээ аниад л шийдвэр гаргачихсан. Цагдан хорих анги 800 хүнээр дүүрчихсэн байна. 12 мянга орчим хүн шоронд байна. Эрүүгийн хэргийг прокуророос 2023 оны наймдугаар сарын 1-нд шилжүүлсэн. Тэгсэн шүүхэд хүргүүлсэн өдөр нь 2,3 гэж өндөрлөөд 4-нд хуваарилалт очсон байгаа юм. Ерөнхий шүүгч Б.Халиун АТГ-т шалгуулж байгаа талаар би дуулсан. Бидний 11 хүнд холбогдох хэрэгт нэг ч шанага нүүрсний хэрэг, гадуур яриад байгаа шиг тийм их хөрөнгө мөнгөний асуудал байхгүй. Шүүгчийн хараат бус байдал гэж байх ёстой. Тиймээс энэ шалтгаан нөхцөлүүдийг харгалзаж, тодруулж өгөхийг би хувьдаа хүсэж байна. Тиймээс Б.Халиун шүүгч өөрөө сайн дураараа энэ хэргээс татгалзаж ажиллахыг хүсэж байна" гэлээ. 

Б.ГАНХУЯГ: Надад шүүгчийн 19 хэрэг үүсгэсэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188