Хүчингийн хэрэг үйлдсэн цагдаагийн албан хаагч хилээр гарч, зугтаад арван жил өнгөрчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн дугаар хэлтэст дадлага хийж байсан сонсогч 15 насны охиныг хүчирхийлж, жирэмсэн болгожээ. Охины аав, ээж уг хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгалтын явцад насанд хүрээгүй охиныг хүчиндэж жирэмсэн болгосон нь тогтоогдож, сонсогчийг цагдан хорьж, саатуулсан гэнэ. Хачирхалтай нь, шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө хүчингийн гэмт хэрэг үйлдсэн сонсогчийг суллаж, батлан даалтад гаргажээ. Ингээд сэжигтэн тэр шөнөдөө хилээр гарч, зугтаад арван жил өнгөрчээ.
Энэ талаар эх сурвалжийн мэдээлснээр “Энэ хэрэг 10 жилийн өмнө гарсан. Гэмт хэрэг үйлдсэн сонсогч эргүүлийн алба гүйцэтгэж явахдаа хохирогч охиныг гэрт нь дөхүүлээд өгье гэж хэлсэн юм билээ. Ингэхдээ албаны машинтайгаа явж байсан гэсэн. Тэгээд хүчингийн гэмт хэрэг үйлдэж, хэргээ нуун далдлахыг оролдсон. Хэрэг гарснаас хойш тав, зургаан сарын дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан юм байна лээ. Хохирогч охин айсандаа болоод хэргийн талаар хэнд ч хэлээгүй байсан. Тэгээд гэдэс нь томроод, жирэмсэн гэдгийг мэдсэн гэсэн. Тухайн үед ураг бойжоод таван сартай болсон байсан учир хүүхдээ төрүүлсэн. Насанд хүрээгүй охин хүчиндүүлж, жирэмсэн болж, хүүхэд төрүүлээд сургуулиасаа гарч байхад гэмт хэрэгтэн батлан даалтад гарч, хилээр гарч зугтаасан. Шүүх хурал болохоос ердөө хэд хоногийн өмнө батлан даалтад гаргасан нь онц ноцтой алдаа. Яагаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, сулласныг үнэндээ мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагынхан тохиролцож, хүчингийн хэрэг үйлдсэн сонсогчийг хил давуулсан гэж харддаг. Гэмт хэрэгтэн суллагдсан шөнөдөө л хил давсан нь тодорхой байсан. Өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагынхан гэмт хэрэгтнийг баривчлах, хилээр орж ирүүлэх ажлыг зохион байгуулахгүй байгаа нь хачирхалтай байна” гэлээ.
Гэмт хэрэгтэн хилээр гарч зугтсан учир шүүх хурал болоогүй. Охин хүүхдээ төрүүлж, аав, ээждээ үрчлүүлжээ. Шалгагдаж байх хугацаандаа зугтсан учир тухайн этгээдийг эрэн сурвалжилж байгаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Гэмт этгээд БНСУ-д байдаг юм шиг байна лээ. Хохирогч охин руу үе үе гадаадын дугаараас залгаж, дарамтладаг гэсэн. Тодруулбал, тэрбээр “Чи өргөдлөө буцаачих. Харилцан тохиролцсоны үндсэн дээрээ бэлгийн харилцаанд орсон гээд мэдүүлчих. Тэгвэл би хүүхдээ асран хамгаалж, мөнгө өгнө. Миний залуу нас дууслаа. Арван жил эх орондоо, ар гэрийнхэндээ очиж чадсангүй. Насаараа ингэж амьдрах нь. Чи л тохиролцоод, өөрөө хүссэн гээд хэлчихвэл хуулийг би аргална” гэх зэргээр сүрдүүлж, тохиролцохыг шаарддаг гэсэн” гэлээ.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн сонсогчийг эрэн сурвалжилж, баривчилж чадаагүй учир хохирогчийн ар гэрийнхэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандана гэнэ. Тодруулбал, тэд охиныг нь хүчирхийлж, арван жил эрх чөлөөтэй яваа гэмт хэрэгтнийг Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагаар шүүрдэж авчрах хүсэлт тавих ажээ.
| Насанд хүрээгүй охиныг хүчиндэж, жирэмсэн болгосон сонсогч хилээр гарч, хохирогчдыг дарамталж эхэлжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |