Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй, сурагчийн шинэхэн дүрэмт хувцсаар ижилссэн хүүхдүүд нааш цааш гүйлдэнэ. Бид 16:00 цагийн үед тус сургууль дээр очиход ахлах ангийнхан тарчихсан, дунд бага ангийн бололтой хүүхдүүд сургуулийн гадна гүйлдэж байгаа харагдлаа.
Биднийг очиход сандал, ширээгүй гэх зургадугаар ангийн сурагчид урт хөндлөн сандал дээр эгнэн суугаад хичээлээ хийж, багш нь хичээлээ тайлбарлан ярьж байгаа бололтой зогсож байв. 50 гаруй сурагчтай тус танхимд нэг ч сурагчийн ширээ байхгүй, хүүхдүүд өвдөг дээрээ цүнхээ тавиад хичээлээ бичиж байлаа. Мөн өглөөний ээлжийн 50 гаруй сурагчтай анги яг энэ маягаар хичээлээ хийдэг гэнэ. Тэгэхээр 53 дугаар сургуулийн 100 гаруй сурагч, суух ширээ, сандалгүй өвдөг дээрээ дэвтэр, номоо дэлгээд хичээлээ хийж байгаа гэсэн үг.

Хүүхдүүдээс хэзээнээс ширээ, сандалгүй хичээллэж байгаа талаар асуухад “Есдүгээр сарын 1-нд захирал “Удахгүй сандал, ширээ ирнэ гэж хэлсэн. Манай анги 54 сурагчтай, ямартай ч хичээлээ таслахгүйн тулд ширээгүй ч байсан тонгойж суугаад хичээлээ хийж байна” гэсэн юм.
Харин тус ангийн багш Г.Г “Энэ танхимд хичээллэж байсан анги өргөтгөлийн байр руу нүүхдээ ширээ, сандлаа авч явсан юм. Тийм болохоор бид урлаг заалны сандлуудыг оруулж ирээд, хичээлээ хийж байна. Сургуулиас “Хуучин сандал, ширээгээ засаж янзалж өгнө” гэсэн. Удахгүй түүнийг нь засаж сэлбээд хүүхдүүдээ ширээтэй болгоно. Хуучин ширээнүүдийг засаад ширээтэй болох ч бүх хүүхдэд хүрэлцэхээргүй. Гурөв, дөрвөөрөө ч болов суугаад хичээлээ хийнэ дээ. Шинээр ширээ, сандал иртэл өөр арга байхгүй гэсэн, Өөр тайлбар өгмөөргүй байна” гэлээ.
Биднийг ийн ярилцах зуур тус ангийн сурагчийн ээж хүүхдээ авахаар сургууль дээр нь ирсэн байв. Нэрээ нууцлахыг хүссэн түүнээс "Хүүхдүүд нь ширээгүй хичээллэж байгаа талаар мэдсэн үү" гэж асуухад “Мэдэхгүй, хичээл эхлэхэд л ийм байсан юм шиг байна лээ. Хүүхдүүдэд удаан хугацаанд ингэж хичээл хийх хэцүү байх. Шинэ хичээлийн жил эхлэж байхад ямар ч бэлтгэлгүй байгаа нь харагдаж байна” гэв.

Хүүхдүүдийг ширээ сандалгүй суулгаж байгаа талаар тус сургуулийн захирал Л.Амарсанаагаас тодрууллаа. Тухайн сургууль 1300 гаруй хүүхдийн багтаамжтай ч одоогийн байдлаар 4400 орчим сурагч суралцаж байгаа аж. Улмаар 2021 онд шинэ өргөтгөлийн байр барьсан ч анги танхим хангалттай хүрэлцэхгүй, өөр сургуулийн байр түрээслэж, гурван хэсэг хувааж хичээллэж байгаа юм байна. Түүнчлэн тус сургуулийн 00 засвартай хүүхдүүд өргөтгөлийн байр руу орж, бие засдаг гэж байлаа.
-Танай сургуульд ширээ, сандалгүй хэдэн анги байгаа вэ?
-Нэг хичээлийн танхим байгаа. Уг танхим дунд бүлгийн хоёр анги ээлжилж хичээллэдэг. Маргааш гэхэд сургуулийн нөөц боломжоо ашиглаж, хуучин ширээ, сандлаа засаж, хэрэглэнэ. Нийслэлийн боловсролын газраас хичээл эхлэхээс өмнө 80 ширээ, 160 сандал өгсөн. Нийслэлээс Азийн хөгжлийн банкны тендер зарлагдаж, эзэн нь тодорсны дараа ширээ, сандал нэмж өгөх талаар ярьж байгаа. Ойролцоогоор аравдугаар сарын 1 гэхэд ирэх байх.
-Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө бэлтгэл ажлаа хангалттай хангаагүй юм биш үү?
-Бид шаардлагатай тоогоо өгсөн. Нийслэлийн хэмжээнд олон сургууль сандал, ширээгүй байгаа гэсэн. Манай сургууль өгсөн бичгийнх нь дагуу өглөө эрт дугаарлаж байгаад л авчирсан нь 80 ширээ, 160 сандал юм. Манай сургууль ямартай ч хуучин ширээ, сандлаа сэлбэж, засаад л явж байна. Шинэ ширээ сандал иртэл аргалахаас өөр арга байхгүй.
-Ширээ, сандлаас гадна танай сургуулийн засварын ажил бүрэн дуусаагүй, сурагчид ариун цэврийн өрөөгүй байгаа юм байна. Энэ ажил хэзээ дуусах вэ?
-Манай сургууль дээр ариун цэврийн өрөөний төсөл хэрэгжиж байгаа. Тендерийн шалгаруулалтаас хамаарч оройтож эхэлсэн. Ерөнхийдөө засварын ажил дуусах дөхөж байгаа. Манай сургууль 68 дугаар сургуультай хамтран урд байр түрээсэлж, зургаан анги хичээллүүлдэг. Ирэх жил сурагчдын тоо тооцоолсон хэмжээнээс өсөх магадлалтай учир эртнээс хүсэлт илгээе гэж бодож байгаа. Үнэндээ түрээсийн байр олдохгүй. Хэрэв өргөтгөл барихаар бол сургуулийн голд байрлах спорт талбай болон автомашины зогсоолын талбайг танаж барина" гэх тайлбар өглөө.
Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "Нийслэлийн боловсролын газар наймдугаар сарын 25-нд Боловсролын ерөнхий газарт ширээ, сандлын захиалга өгсөн. Мөн захиалгынхаа дагуу хэрэгцээтэй ширээ, сандлаа хүлээж авсан. Тиймээс хуваарилалт, нөөцийн талаар бид мэдэхгүй байна" гэлээ.
| НИЙСЛЭЛИЙН 53 ДУГААР СУРГУУЛИЙН 100 ГАРУЙ ХҮҮХЭД ШИРЭЭ, САНДАЛГҮЙ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА, Л.ЭНХ-АМГАЛАН САЙД АА |
|
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
2025-12-04 14:01:07
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |