Булган аймагт автомашины тээшнээс хүлээтэй хүний цогцос олдсон онц ноцтой гэмт хэрэг гарсан байдаг. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрээс 62 настай Г нь автомашины тээшнээс хүлээтэй, амандаа алчуур чихүүлж, амиа алдсан байдалтай олдсон талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Энэ хэргийн талаар талийгаачийн хүү Г.Баярмагнайтай ярилцлаа.
-Талийгаачийн хэргийн шүүх хурал болсон уу. Хэрэг ямар шатанд явж байгаа вэ?
-Шүүх хурлын тов гараагүй байгаа. Хэдхэн хоногийн өмнө мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэсэн. Бид зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулж мэдээлэл авдаг учраас тодорхой мэдэх зүйл алга. Хурдхан шиг л аавыг минь хөнөөсөн этгээдүүдэд зохих ялыг нь оноож, биднийг зовлонгоос жаахан ч гэсэн салгаасай гэж хүсэж байна. Харамсалтай нь, аавыг хөнөөсөн гурван этгээд олон өмгөөлөгч аваад, хэргийг удаашруулаад байна.
-Ээжийн тань биеийн байдал давгүй юу. Та бүхэн ямархуу байдалтай байна вэ?
-Насаараа ханилсан ханиа зэрлэг балмад этгээдүүдийн гарт алдчихсан эмэгтэйд ямар хүнд байхыг төсөөлөх аргагүй. Ээж минь өдөржин л уйлж байна. Гэрээсээ ч гарахгүй хэцүүхэн л байдалтай байна. Аав, ээж хоёр минь хоёулахнаа амьдардаг байсан. Тэтгэврийн хоёр хөгшин мөнгө олохын тулд аав таксинд явдаг байсан.
-Аав тань тэр өдөр хэдэн цагийн үед гэрээсэээ гарсан юм бэ?
-Өглөө 08:00 болж байхад гарсан гэсэн. Манай хүүхдийг гэр рүү хүргэж өгөх ёстой байсан юм. Тэр өдөр дөрөвдүгээр сарын 1 байсан. Аав ээжийг хуурч, тоглож наргиж “Өнгөрсөн дөрвөн сарын 1-н” гэж байгаад гэрээсээ гарсан байна лээ. Тэгээд манай хүүхдийг “Миний хүү хурдан босоорой. Өвөө нь, хоёр, гурав тойрчихоод хүрээд ирнэ. Хувцсаа өмсөөрэй” гээд гарсан гэсэн. Даан ч харамсалтай нь, хамгийн түрүүнд үйлчлүүлж, машинд нь суусан хүмүүс аавыг минь биднээс бүр мөсөн аваад явчихлаа.
-Хүүхдээ хүргэж өгөх байсан юм байна. Тэгсэн хэрнээ яагаад гэнэт хөдөө явчихсан юм бол?
-Тэд аавыг минь Эрдэнэт хотоос гараагүй байхдаа хөнөөсөн байж болзошгүй. Амийг нь хөнөөчихөөд Булган руу явсан болов уу гэж бид таамаглаж байгаа. Ямартай ч хэрэг гарах үед хэвлэл мэдээллийн хэрэгсээр “Гэмт этгүүд талийгаачид “Орон нутаг руу адууны эрэлд явах гэсэн юм. Мөнгийг нь ахиу өгнө” гэж хэлээд авч явжээ. Тэгээд замдаа хөнөөж, машины тээшинд хийсэн байжээ” гэх зэргээр бичсэн байсан. Бид гэмт этгээдүүдийн мэдүүлгийг уншаагүй учраас юу болсныг мэдэхгүй. Гэхдээ тэд өөрсдийгөө өмөөрөхийн тулд юу ч зохиож мэднэ.
-Цагдаад хэзээ хандсан бэ?
-Өдөржин утсаа авахгүй болохоор нь арга ядаад цагдаагийн байгууллагад хандаж, эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Харамсалтай нь, аав минь хэдийнэ бурхан болоод, цогцос нь хөшчихсөн байсан.Аавын хоолойг боогоод, аманд нь алчуур чихээд тэвшинд хийсэн байсан гэсэн. Тэд аавыг минь амьдаар нь хүлээд, аманд нь алчуур хийгээд өдөржин машиныхаа ард ачаад явсан байж болзошгүй. Тамлаж хөнөөсөн байгаа байхгүй юу. Тэр хол замд, машины тэвшинд яаж тарчилж явсныг бид мэдэхгүй шүү дээ. Аавыг минь гэмт этгээдүүд мал төхөөрч байгаа юм шиг л эрэмдэглэж, хөнөөсөн байна лээ дээ.
-Талийгаачийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгосон уу. Гэмт этгээдүүдийн ар гэрийнхэн ирж уулзсан уу?
-Тэд ч олон айлын амьдралаар тоглож, голомтыг нь самарсан муухай хүмүүс дээ. Малын хулгайчид юм билээ. Хоёр хүнийх нь ар гэрийнхэн гэж хүмүүс ирж уулзсан. Зулын тос, 100 мянган төгрөгтэй өгч байна лээ. Бусдаар бидэнд өгсөн юм байхгүй.
| ТАКСИНД ЯВЖ БАЙХДАА ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ЗОДУУЛЖ, АМИА АЛДСАН ЖОЛООЧИЙН ХҮҮ: ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ААВЫГ МАЛ ТӨХӨӨРЧ БАЙГАА ЮМ ШИГ Л ХӨНӨӨСӨН БАЙНА ЛЭЭ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |