Өнгөрсөн зун орсон борооны улмаас томоохон гол, мөрөн үерлэж, улсын хэмжээнд ноцтой гамшиг нүүрлэсэн. Үерийн улмаас хэд хэдэн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Амиа алдсан иргэдийн нэг нь аврах ажиллагаанд оролцож байсан 42 настай, эрэгтэй юм. Тодруулбал, талийгаач Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн иргэдийг ЗИЛ-131 загварын автомашинаараа тээвэрлэж, үерийн аюулаас авран хамгаалж явахдаа гүүрэн дээрээс унаж, осолдсон байдаг. Тэгвэл 30 хүний амь аварч, өөрөө амь эрсэдсэн талийгаач Л.Даваажаргалын гэр бүлд 33 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болоод байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ынхан уг асуудлыг хэлэлцэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550 мянган төгрөгийг 60 сард үржүүлж, 33 сая төгрөгийн тэтгэмж олох шийдвэр гаргасан байна.
-Гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн гэр бүлийнхэн ямархуу байдалтай байна вэ?
-Талийгаач миний хоёр дахь дүү байгаа юм. Дөрвөн хүүхэд нь өнчирч, эхнэр нь хар залуугаараа ханиасаа хагацлаа. Аавын хайраар дутаж амьдарна гэхээр төсөөлөхөд ч бэрх өдрүүд өнгөрч байна. Ямартай ч талийгаачийнхаа хойдын буянд зориулж, буян номыг нь хураад л явцгааж байна. Өндөр настай ээж минь өдөр, шөнөгүй хүүгийнхээ араас гашуудаж, дээлтэйгээ хатаж байна. Ороод ирэх юм шиг санаж, хүлээж сууна. Дөрвөн үртэйгээ үлдсэн бэрийгээ их өрөвдөж, хайрлаж байна. Энэ хэд маань яаж амьдарна даа гэж бодохоос ч зүрх зүсэгдээд, гол зурагдаад байна. Амьд хүмүүс хойно аргалах байлгүй дээ л гэж тайвшрах юм. Эрүүл саруул байсан дүү минь хүний төлөө явж байгаад амиа алдчихлаа шүү дээ. Дүүгийнхээ эрэлхэг, баатарлаг, хүнд тусархуу зангаар нь бахархаж байгаа ч өөрөө байхгүй байна гэдэг тэнгэр хөмрөхтэй л адил байна.
-Талийгаачийнх дөрвөн хүүхэдтэй юм уу. Хамгийн бага нь хэдэн настай вэ?
-Тиймээ, дөрвөн сайхан үртэй, хамгийн бага нь хоёрдугаар ангийн сурагч. Том нь өнгөрсөн хавар ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, энэ намар оюутан болж байгаа. Хүүхдүүд нь нүдээ хавдтал уйлаад, аавыгаа хүлээдэг. Хамгийн бага нь л аавыгаа эргэж ирэхгүйг ч мэдэхгүй гүйж явах шиг байна даа.
-Осол гардаг өдөр юу болсон юм бэ?
-Мандал сумын нутагт долдугаар сарын 4-нөөс үргэлжилсэн аадар бороо орж эхэлсэн. Тэгээд төмөр замын 241, 246 дугаар точикноос нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлагатай болсон гэсэн. Сумын Байгаль орчны газраас ЗИЛ-131 автомашинтай хүмүүсийг аврах ажиллагаанд дайчилсан юм билээ. Мандалаас миний дүүг машинтай нь аврах ажиллагаанд аваад явсан. Ингэхдээ ямар ч аврах ажиллагааны бэлтгэлгүй, зааварчилгаа өгөөгүй, аврах хантааз ч машинд хийгээгүй байна лээ. Мандалаас хоёр ЗИЛ-131 Түнхэл рүү явсан билээ. Мандалаас очихдоо “Түнхэл тур”-ын модон гүүрээр гарсан гэсэн. Өглөө эрт гарахад нь гүүр бага зэрэг хотойсон байсан ч аюулгүй гараад, үерт өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлж, ачаалж, аврах ажиллагаагаа амжилттай зохион байгуулсан байгаа юм. Айлуудын гэр, эд хогшлыг ачаалаад, хүмүүсийг нь тэвшин дээрээ суулгаад бүрий тасарч байхад өглөө гарсан модон гүүрэн дээрээ буцаад ирсэн гэсэн. Тэгээд хүмүүсээ буулгаад, явган гүүрээр гаргасан байна лээ. Энэ үед Байгаль орчны газрынхан, Түнхэл багийн ЗДТГ-ыхан байсан гэсэн. Тэгээд бүх хүнээ гаргаж, аюулгүй болгоод, дүү ганцаараа машинаа унаад, гүүрээр гарч явахад нь нурж, миний дүү машинтайгаа унасан гэсэн. Тэр хавьд байсан хүмүүс голын хоёр талын эргээр л гүйгээд байсан юм шиг байна лээ, миний дүүг хайгаад. Гэхдээ ямар ч аврах боломж байгаагүй гэсэн. Голын урсгалд ямар ч амьд хүн тогтож үлдэх аргагүй байсан.
.png)
-Ослын тухай дуудлагыг гэрийнхэнд хэзээ өгсөн юм бэ?
-Тэр өдрийнхөө 22:00 цагийн үед над руу залгаад “Дүү чинь машинтайгаа гол руу уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд би эрэгтэй дүүтэйгээ, бэртэйгээ хамт ЗИЛ-131 автомашин унаад, ослын газар руу хөдөлсөн. Хүн эндсэн гэж боддоггүй л юм байна лээ. Голын усанд машиныхаа наана, цаана гараад, хөвөөд л байгаагаар нүдэнд харагдаад байсан. Амьд байгаа гэж бодон бодсоор л ослын газарт очиход байдал шал өөр байсан.Голын ус улаанаараа эргэлдэж, амьд хүн тогтох ямар ч аргагүй байсан. Тэгээд харанхуй болсон учир эрлийн ажиллагааг эхлүүлээгүй юм билээ. Шөнө аврах, эрэн хайх ажиллагааг явуулдаггүй юм билээ. Тэгээд маргааш нь 07:00 цагийн үед дүүгийн минь цогцсыг хайж, хэдэн км-ийн цаанаас олсон.
-Автомашин нь голын усан дотор харагдаж байсан уу. Осол болох үед цонх нь онгорхой байсан юм болов уу?
-Унаж явсан машин нь гүүрнээс доош 100 метр урссан байна лээ. Орой очиход тэвш нь харагдаад байсан. Голын ус ЗИЛ-131 автомашиныг давсан гүнзгий байсан гэхээр ямар нөхцөл байдалд миний дүү эндсэн нь тодорхой байгаа биз дээ. Машиныг нь татаж гаргахад хүчтэй голын урсгалд бүх цонх, шил нь хагарч, хоёр хаалга нь онгорхой, дэлгээтэй байсан. Хүмүүс уг нь дүүг маань машин дотроо байгаа гэж бодоод, машиныг нь татаж гаргах гээд өдөржин ноцолдсон. Хүний итгэл алдарч дуусдаггүй юм билээ. Амьд байх боломжгүйг нь харсаар байгаа хэрнээ амьд аварчих юм шиг санагдаад байсан. Гэхдээ Түнхэлд ЗИЛ-131 автомашинтай олон хүн бий. Яагаад заавал миний дүүг гол гаргаж, гүүрээр дамжуулж Түнхэл рүү авч явсныг ойлгохгүй байгаа...
-Талийгаачийн ар гэрийнхэнд 33 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон гэсэн. Энэ тэтгэмжийг нь олгосон уу?
-Тийм шийдвэр гарсан гэж сонссон. Гэхдээ одоогоор ар гэрийнхэнд олгосон зүйл алга. Хүний амийг, тэр дундаа хайртай дүүгийнхээ амийг мөнгөөр үнэлэх ямар ч боломжгүй. Дүү минь хувийнхаа ажилд явж байгаад амиа алдчихаагүй. Олон хүний амийг аврах ажиллагаанд гар бие оролцож, зүтгэж яваад амиа алдсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл шүү дээ. Бид дүүгээ өнгөрснөөс нь хойш ясыг нь өндөлзүүлээд яах вэ гээд нэг ч үг дугараагүй. Харин 33 сая төгрөгийн тэтгэмж олгох шийдвэр гарсан гэдгийг сонсоод гайхлаа. Хүний төлөө явсан дүүгийн минь амийг 33 сая төгрөгөөр үнэлж болохгүй шүү дээ. Хуулиндаа сайн дураараа аврах ажиллагаанд оролцож яваад, амиа алдсан бол аврагчийн цалинг таван жилээр бодож олгодог гэнэ. Гэхдээ энэ нь аврагчийн цалингийн доод хэмжээгээр шүү. Үүнийг нь учир мэдэх хүмүүс тооцоолж, бидэнд хэлсэн. Аврагчийн хамгийн бага цалин 1.4 сая орчим гэнэ. Үүнийг нь 60 сарын хугацаанд тооцож үзэхээр 80 орчим сая төгрөг болж байгаа юм шиг байна лээ. Гэтэл Мандал сумын удирдлагуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550 мянган төгрөгөөр тооцоолж, 33 сая төгрөг олгохоор болсон юм шиг байна. Аврагчийн цалингаар бодож, ар гэрийнхэнд тэтгэмж олгодог тухай хэлэхэд “Үлдэгдлийг нь 2024 оны төсөвт суулгаж өгнө” гэж хэлсэн байна лээ. Мэдэхгүй, хүнээ алдчихаад дараа жил нь тэтгэмж нь төсөвт суух болов уу гэж щгорьдож, харж суух бололтой, бид. Хэцүү л шийдвэр шиг санагдаж байна.
.jpg)
-Дүү нь ямар ажил эрхэлдэг байсан бэ?
-Дөрвөн хүүхдээ хоолтой хонохын тулд хоёр дүү минь болохоосоо болохгүй хүртэл нь л зүтгэж, ажилладаг байсан. ЗИЛ-131 автомашинаараа орлого олдог байсан юм. Хувиараа ажиллаж, хөдөлмөрлөдөг байсан гэсэн үг. Тэгээд тэр хоёр маань хичээж байгаад зээлээр орон сууц авсан. Одоо эхнэр нь цалингийн зээлтэй, орон сууцны зээлтэй үлдсэн. Яаж, хэрхэн төлөхийг бид үнэхээр мэдэхгүй байна. Асуудлууд одоо л эхэлж байна даа. Оюутан болж байгаа хүүхдийнх нь сургалтын төлбөрөөс эхлээд ээжийнх нь нуруун дээр ачаа ирсэн. Уг нь аав нь байсан бол ачаа, бараагаа зөөгөөд асуудлаа ижил тэнцүү үүрээд, шийдвэрлээд явах байсан. Улаанбаатар руу явж байгаа хүүхэд нь орох орон ч үгүй, хаана байр түрээслэх вэ, байрны түрээсээ яана аа л гэж байна шүү дээ.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Хэрэв Төр, засаг гэж байдаг бол энэ дөрвөн хүүхдийн амьдралыг харж үзээсэй л гэж хүсэх байна. Миний дүү амьд байсан бол хэнээс, юу ч гуйхгүй амьдарч чадна шүү дээ. Даанч харамсалтай зүйл боллоо. Мөн дүүгийн минь араас гашуудаж, гэрийнхэнд санаа зовж байгаа бүх хүнд баярлалаа. Дээрээс нь, Мандал сумынхаа ард иргэдэд талархаж байна. Дүүгийн минь оршуулгын үеэр хүндэтгэл үзүүлж, ЗИЛ-131 автомашины жолооч нар жагсаал хийсэн.
| 30 хүнийг аварсан талийгаач Л.Даваажаргалын ЭГЧ: Хүний төлөө явсан дүүгийн минь дөрвөн хүүхэд өнчирч, зээлтэй орон сууцанд амьдарч байна |
|
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |