“Гадаадад сарын таван сая төгрөгийн цалинтай ажилд хүн авна” гэсэн зарын дагуу БНХАУ руу явсан Монгол Улсын 32 хүнийг залилжээ. Иргэдийн гадаад паспортыг хураан авч, хүнд нөхцөлд байлгаж байна” гэх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд цацагдсан. Энэ мэдээллийн мөрөөр сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Монгол Улсын иргэн О буюу Vika Oogi гэх цахим хуудсаараа дамжуулж, хамгийн сүүлд долдугаар сарын 27, наймдугаар сарын 7-ны өдөр “Төмс шуудайлах ажилд нас, хүйс харгалзахгүй хүн авна. Цалин хийснээрээ буюу 3-5 сая төгрөгийн хооронд өгнө. Цалингаа хураах боломжтой. Байр, хоол үнэ төлбөргүй. Өвөрмонголын Шилийн гол аймгийн хошуу учраас гадаад паспортай байх шаардлагатай” гэж бичээд, орон нутгийн зарын группд байршуулж, утасны дугаараа үлдээсэн байна. Мөн хүмүүсийг фэйсбүүк чатаар мэдээллээ явуулж, нэмэлт мэдээлэл авахыг сануулжээ. Зарын дагуу холбогдсон 30 гаруй хүн БНХАУ-ын Эрээн хотоос цааш 400 орчим км-ийн зайтай газар тариалангийн бүсэд очиж, ажил хийхээр наймдугаар сарын эхээр явжээ. Иргэдийг автобусаар авч явсан байна. Ингээд асуудал үүсэж эхэлсэн байна.

Энэ талаар бид эрсдэлд ороод байгаа гэх Монголын 32 хүний төлөөлөл дараах мэдээллийг авлаа.
Монголчуудын очсон газар.
Иргэн Н: Наймдугаар сарын 6-нд “Эрээнд 150 хүнийг төмс хураалтын ажилд авна” гэсэн зарын дагуу холбогдож, Эрээнд ирсэн. Ямар ч гэрээ хийгээгүй. Цалин хийснээрээ учраас 3-5 сая төгрөгийг хэд л бол хэд хоногийн дотор олох боломжтой гэж хэлсэн. Сайн ажиллаж чадвал 10 хоногийн дотор таван сая төгрөг авна гэсэн. Энд иртэл ажиллах ямар ч нөхцөл байгаагүй. Нэг га талбайгаас төмс хураагаад өдрийн 10 мянган төгрөгөөр ажиллуулна гэсэн. Тэгээд ямар ч хоол ундгүй, байр сав нь ундуй сундуй, оромж шиг л байсан. Бээлий ч өгөөгүй, квош машины 20 тэвшийг дүүргэсэн. Гэтэл цалинг нь сарын дараа өгнө гэж хэлсэн энд ажиллуулж байгаа хүмүүс нь. Хүмүүсийн гадаад паспортыг хурааж аваад, барьцаалсан. Одоогийн байдлаар 12 хүн гадаад паспортоо өгөөгүй учраас зугтаагаад өөр мужид ирсэн байна. Хүмүүс гадаад паспортоо авахаар хэлтэл эрчүүдийг нь зодож, элдвээр дайрч доромжилж, нохой шиг харьцаж байна. Хятадууд үнэхээр аймшигтай байна. Утасны цэнэг дуусаж байгаа, цэнэглэх газар байхгүй. Тэр бүү хэл унтах ч газар байхгүй. Гадаа, эсвэл нурах гэж байгаа балгасан дотор л амьдарч байна. Бидэнтэй хамт яваа 12 хүний нэг нь хятад дугаартай. Тэр хүний утсаар Элчин сайдын яам, Консулын газарт холбогдож, мэдэгдсэн. Бидний анх холбогдсон Монгол эмэгтэй утсаа унтраагаад, чатнаас хасаад алга болчихсон. Бид хүний нутагт яах учраа олохгүй үнэхээр хэцүү байна. Холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээг авч байгаа гэж итгэж байна. Энд дандаа өрх толгойлсон аав, ээж, зээлтэй хүмүүс байна. Банкны өр нь нэхэгдээд ард үлдсэн ар гэрийнхэн нь хүнд байдалтай байна” гэлээ.
Иргэн Э: Энд байгаа 32 хүнээс гадна өөр олон хүн ажиллаж байгаа. тариалангийн талбай дээр нь үлдсэн хүмүүс бий. Бид ажиллаж чадахгүй гэдгээ хэлээд, гадаад паспорттой учраас өөр мужид ирчихсэн байна. Өмнөх зараар ирсэн хүмүүс одоо л цалингаа аваагүй, мантуу идээд л боол хийж амьдарч байна. Бидний араас Өвөрхангайгаас 30 хүн ирж байгаа гэж сонссон. Энд ирсэн хүмүүсийн нэг хэсэг нь Завхан аймгаас ирсэн гэсэн. Нэмэлтээр ирж байгаа хүмүүст мэдээлэл өгөөд, буцаамаар байна. Бид мөнгөгүй, буцах зардалгүй учраас яах учраа олохгүй байна. Биднийг хааш нь ч авч явж магадгүй байгаа учраас хүний наймааны золиос болох вий гэж айж байна” гэлээ.

БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэд. 2023.08.15
Мөн Vika Oogi гэх хаягтай эмэгтэйтэй нь төмс хураалтын ажлаас гадна “Шинээр нээж байгаа Монгол жуулчны баазад дуучин хоёр, монгол бүжиг бүжиглэх бүжигчин хоёр, хөөмийчөөр нэг хүнийг ажилд авна. Байр, хоол үнэгүй. СУИС төгссөн оюутнууд байж болно. /Хэбэй Батон хот/” гэх зарыг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн цахим сүлжээнд байршуулж, хүмүүсийг авч явжээ. Одоогийн байдлаар тухайн хүмүүс нь ямар эрсдэлд орсон нь тодорхойгүй, холбогдох албаныхан шалгаж байна.
Дээрх хүмүүсийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Манай улсын 32 иргэн өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очсон. Ажиллах нөхцөл байдал хүнд гэсэн шалтгааны улмаас ихэнх нь дээрх тосгоноос явсан байна. Одоогоор найман иргэн гадаад паспортоо хураалгасны улмаас явж чадахгүй байгаа гэдгээ мэдэгдэж Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдсон. Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон ажиллаж байна. БНХАУ болон бусад улсад өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч зарын дагуу, албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, гадаадын улсад хөдөлмөр эрхлэхээр зорчиж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэлээ.
Иймд иргэд та бүхнийг олон нийтийн цахим сүлжээ болон бусад хэлбэрээр тавьсан гадаадад ажлын байранд зуучлах саналаас татгалзаж, энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
| ТӨМС ХУРААХ АЖЛЫН ЗАРААР БНХАУ РУУ ЯВААД, ЗАЛИЛУУЛСАН ИРГЭД: БИД БУЦАХ ЗАРДАЛГҮЙ, МАНТУУ ИДЭЖ ГОЛОО ЗОГООЖ БАЙНА |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |