Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо Дарь-Эх орчимд үер бууж, таван хүн амь эрсдээд байна. Тодруулбал, нийслэлд орсон түр зуурын борооны улмаас Дарь-Эх орчим үерт автаж, арван сартай нярайтайгаа автомашинд зорчиж явсан гэр бүлийн хүмүүс үерт урсаж, хүүхэд нь эндсэн харамсалтай нь хэрэг гарсан. Талийгаач хүүхдийн аав, ээжийн биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн цогцсыг машин урссан газраас нэг км орчмын зайнаас буюу гүүрэн доороос олж, шүүх шинжилгээний хүрээлэнд хүлээлгэн өгсөн байдаг.Хүүхдийн аав, ээж ухаан орсон даруйдаа эмнэлгийн ажилтнуудад хүүхэдтэй явсан гэдгээ мэдэгдэж, эмч нар цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн. Үүний дагуу эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн ч харамсалтай нь хүүхэд амьсгал хураасан байдалтай олдсон юм. Үерийн усанд эндсэн арван сартай нярайг өнөөдөр хөдөөлүүллээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр “Талийгаач хүүгийн аав, ээж нь эмнэлгээс хэзээ гарах нь тодорхойгүй байна. Биеийн байдал нь сайжирч өгөхгүй байгаа. Оршуулах ёслол болсон. Залуу хосууд хүүтэйгээ ч салах ёслол гүйцэтгэж чадсангүй. Маш харамсалтай байна” гэлээ.
Мөн энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Энэ хэргийг шалгаж байгаа. Гэмт хэргийн шинжтэй биш, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж ийм хэрэг гарсан шүү дээ” гэлээ.
Талийгаач хүүгийн цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарна.
| Үерийн усанд эндсэн арван сартай нярайг хөдөөлүүлж, хэргийг цагдаагийн газраас шалгаж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |