БЗД-ийн 21 хороонд өнгөрсөн бямба гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж таван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед Хэнтий аймгийн хоёр иргэн нийслэлд ирсэн байх үедээ цахилгаанд цохиулж, амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тухайн үед гэрт дөрвөн иргэн байсан бөгөөд хоёр нь өдгөө Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Тодруулбал, тухайн айлын 18 настай хүүхэд найзынхаа хамт гэртээ байсан ажээ. Энэ талаар бид 18 настай хүүгийн ээжээс мэдээллийг тодрууллаа.
-Үерт танай гэр өртөж, хоёр хүн амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үед гэрт танай хүүхэд бас цахилгаанд цохиулсан юм байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Харамсалтай хэрэг болоод байна. Тухайн үед манайд манай нөхрийн эгч, хүүхдийнхээ хамт ирээд удаагүй, мөн манай хүү найзтайгаа дөрвүүлээ байсан юм. Үер болох үеэр нөхөр бид хоёр хоёулаа ажил дээрээ байсан. Үер болж байгаа тухай хүүтэйгээ утсаар ярьж мэдээлэл авч байсан. Эхлээд ярихад хүү минь гэрт ус ороод байна, гайгүй гэж байсан. Удалгүй гэрт их хэмжээний үерийн ус ороод ирлээ гэсэн. Тэгэхээр нь би хүүдээ цахилгаанаа салгаарай гэж хэлсэн. Манай хүү ч гэрлийн шийдээр цахилгаанаа салгасан гэж ярьсан.
-Хүү нь тантай байнга холбооотой байсан юм байна тэ?
-Тийм ээ. Надтай утсаар ярьж байснаа гэнэт л “Ээж ээ, цахилгаан цохиод байна” гээд орилоод эхэлсэн. Цахилгаанаа бүгдийг нь салгасан ч цахилгаан цохиод байна гэхээр нь бид “Та хэд бүгд гэрээсээ яаралтай гар” гэж хэлээд удаагүй хүү минь “Ээж ээ, хоёр эгч газар унаад өглөө. Намайг авраач, цахилгаан салгаад өгөөч” гээд л орилоод байсан. Тэгээд “Би баганаараа дамжаад гэр дээрээ гарсан байна утсаар ярихаар цахилгаан цохиод байна” гээд л дахиж утсаар яриагүй. Би ч яаралтай цагдаа онцгой, эмнэлэг, цахилгаан түгээх станц гээд байж болох бүх газар руу ээлжлээд л залгаад байсан. Хамгийн түрүүнд цагдаагийн байгууллага утсаа авсан. Намайг ирэхэд цагдаа, онцгой, эмнэлгээс аль нь ч ирээгүй байсан.
Биднийг гэр рүүгээ очих үед манай тийшээ машин явах боломжгүй ч үерийн ус арай татарчихсан байв. Би ч ач охинтойгоо хамт явсан болохоор машинаа тавьчихаад, үүрээд гэр рүүгээ гүйсэн. Очиход хүү минь найзтайгаа гэр дээрээ суучихсан, онцгой, цагдаагаас аль нь ч ирээгүй байлаа. Удалгүй цагдаагийн байгууллагаас ирж, хүүг минь буулгаж, араас нь эмнэлэг, онцгойгийнхон ирсэн.
-Одоо хүүгийнх нь биеийн байдал ямар байгаа вэ?
-Хоёр хөл нь ямар ч мэдээгүй болсон. Хамт байсан хүүхэд нь ч гэсэн гэмтсэн, эмчлүүлж байгаа. Бид хоёрын хоёр хүнээ алдчихсан, хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна. Хүүгээ эмнэлэгт үлдээчихээд өөрсдөө ажил явдалд оролцож байна. Амьд үлдсэн юм чинь бусад нь болно доо гээд хүүгээ эмнэлэгт үлдээгээд, бие нь хурдан сайжраасай гээд байж байна.
-Сэтгэл санааны хувьд ямар байгаа вэ. Та ер нь хүүтэйгээ уулзсан уу?
-Би хүүтэйгээ сайн уулзаж амжаагүй явна. Сэтгэл санаа бол маш хүнд байгаа. Шоконд орчихсон, юм ярьж чадахгүй байна. Хоёр хөл нь мэдээгүй болчихсон тэргэнцэр дээр сууж байна.
-Тухайн үед гэрлийн шон унасан. Танайхыг цахилгаанаа хулгайгаар авчихсан байсан гэх мэдээлэл гаргаад байгаа. Энэ үнэн юм уу?
-Тэр талаар бид сайн мэдэхгүй байна. Манайх тэр хашаанд нүүж ирээд удаагүй байгаа. Түрээсийн хашаа болохоор юу нь яасныг бид мэдэхгүй шүү дээ. Манайх бол тэгж хулгайгаар ч юм уу хууль бусаар тог, цахилгаан авах айл биш. Гол нь бид хоёрын хоёр хүнээ алдчихаад, хүү минь бие нь муу ч амьд гарсан нь л их юм болж гээд байж байна.
| ЦАХИЛГААНД ЦОХИУЛЖ, ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДСЭН ХҮҮГИЙН ЭЭЖ: Хүү минь утсаар “Ээж ээ, цахилгаан цохиод байна, хоёр эгч газар уначихлаа, намайг авраач” гээд уйлаад байсан |
|
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд ая дуугаа өргөн барих хамтлаг, дуучид
2026-07-07 15:13:14
16 настай охины хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ
2026-07-07 14:43:42
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |