• Өнөөдөр 2024-05-18

Ховд аймагт автомашин үерт урсаж, хоёр иргэн амиа алджээ

2023-08-03,   537

    Өчигдөр Ховд аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас Ховд-Өлгий чиглэлийн авто замын зорчих хэсэг Шургын гүүр орчимд дөрвөн газарт зам усанд автжээ. Түүнчлэн улсын чанартай авто замын А14 дугаартай Булган улсын хил чиглэл, Хавчигийн хавцалд дөрвөн газарт үер буусны улмаас уулын чулуу бууж, автомашин урсан, зам хаагдсан байна. Тухайн үерт өртсөн зорчигчдод анхан шатны тусламж үзүүлж, холбогдох байгууллагад шилжүүлжээ. 
 
    Мөн Ховд аймгийн Жаргалант сумаас Манхан, Мөст, Алтай, Үенч Булган чиглэл, Мөнххайрхан Дуут сум чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хяналтын пост гарган ажиллаж байгаа талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. ОБЕГ-аас мэдээлснээр өчигдөр Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын нутагт суудлын машинтай иргэд үерийн усанд урсаж, хоёр иргэн амиа алдсан байна.

Ховд аймагт автомашин үерт урсаж, хоёр иргэн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188