Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг”-ийн монгол ажилтан ажлын байрандаа нас баржээ. Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 07:40 цагт “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ийн ажилтан О газрын тос сорж авдаг донки гэж төхөөрөмжний өрөмд хавчуулагдаж, нас барсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Бид ажлын байрандаа амиа алдсан талийгаач О-ын эгч Ч.Энхмаатай холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.
-Талийгаач О-г нас барсан тухай мэдээг танд хэзээ дуулгасан бэ. Талийгаач ураны өрмийн ангид хэр удаан ажиллаж байсан юм бэ?
-Дүү минь “Петрочайна Дачин тамсаг”-т удаан ажиллаагүй. Наадмын өмнө хэсэг ажиллаж байгаад амралтаа аваад, эргэж ажилдаа ороод тав хоноод л амиа алдчихлаа. Намайг хөдөө байхад 22-ны орой “Дүү чинь ажил дээрээсээ алга болчихлоо” гэж надад нэг хүн хэлсэн. Тэгээд ажлынх нь менежертэй холбогдоод асуутал “Танай дүү өдрийн 15:00 цагийн үед ажил дээрээ алга болчихлоо. Компаниас бүх хүн хүч, машин техникээ дайчилж, ойрын хоёр км радиуст хайж байна” гэсэн. Шөнөжин “Хайж байна”, “Олдохгүй байна”, “Төөрчихсөн юм биш үү” гээд менежер нь надад хэлж аргацааж байтал маргааш(долдугаар сарын 23-ны) өглөө нь 07:00 цагийн үед донки гэдэг төхөөрөмжийн өрөм дороос цогцос нь хэдэн хэсэг тасарсан байдалтай олдсон.
-Сураггүй болчихсон байхад нь цагдаа, онцгойгийн байгууллагад мэдэгдэлгүй. Компаниас л хайж байсан юм уу. Хамт ажилладаг хүмүүс нь ямар нэг юм хэлсэн үү?
-Талийгаач дүүг маань сураггүй болсныг надад хэлэхээс өмнө дүүгийн эхнэр хамт ажилладаг нэг хүн рүү залгаж асуусан байна лээ. Өөдөөс нь “О нэг хятад ажилчинтай хамт алга болчихоод, бид нар эрж, хайгаад бөөн бужигнаан болж байна” гэсэн юм билээ. Би энэ талаар дүүгийнхээ цогцос олдох хүртэл дуулаагүй байж байгаад дүүгийнхээ эхнэрээс сонссон. Талийгаачийн эхнэр “Манай хүн өнгөрчихсөн байна. Гэрийнх нь хажууханд өрмөн дороос цогцсыг нь олжээ” гээд орилоод ярихад нь л мэдсэн. Сураггүй болчихоод, эрэл сурал болж байхад нь нөгөө компанийн менежер хүүхэд надад “Танай дүү чинь төөрчихсөн юм биш үү” гэж хэлсэн. Ажиллаж байсан газар тийм төөрөхөөр газар биш. Тэглээ ч талийгаач маань нутагтаа төөрнө гэж байхгүй, багаасаа хөдөө, малын захад өссөн юм, хөөрхий.
-Талийгаачийн цогцос олдсон ажлынх байран дээр очиж харсан уу?
-Дүүгийн маань ажилладаг байсан газар төв замаасаа 20 орчим км-ын зайд байдаг юм билээ. Хятад ажилчдын хэдэн вагон, монгол ажилчдын гурван гэртэй. Хөдөө болохоор гар утас сүлжээгүй үед ажилчид утсаар ярихаар донки гэх төхөөрөмжийн хажуу талын чингэлэг дээр гарч, сүлжээ оруулаад, утсаар ярьдаг гэсэн. Харин талийгаачийн цогцос олдсон донки төхөөрөмжийн өрөм золсолтгүй улайраад л эргэлдэж байдаг юм билээ. Дотор нь орох бүү хэл, ойртсон хүн л орвол “Тас татуулж, хэрчүүлэх юм байна” гэдгийг ойлгож байхад дүү минь болгоомж алдаж, өрөм рүү орох хүн биш.
-Хамт сураггүй болсон хятад ажилчин нь яасан юм бэ. Компанийнх зүгээс танай гэр бүлтэй холбогдсон уу?
-Дүүгээ бүрлээч болсныг сонсоод ажилладаг байсан газар нь очих хүртлээ гурван цаг гаруй хугацаанд нөгөө менежер хүүхэн рүү залгасан. Өнгөрсөн шөнө нь элдэв юм хэлж, аргацааж байсан ч арга ядаад залгахад минь утсаа аваагүй. Дүүгийнхээ эхнэртэй талийгаачийн ажил дээр очоод “Хятадтай хамт алга болсон” гэж хэлсэн найзаас нь “Ямар хятадтай цуг алга болсон юм бэ” гэж асуутал “Ямар хятад. О ганцаараа алга болсон” гэж мэлзсэн. Тэндэхийн монгол ажилчид их хэцүү суудаг юм билээ. Биднийг очиход ямар нэг юм хэлэх гээд байгаа ч нэг юмнаас айгаад, хэлж чадахгүй байсан.
Харин хүнээс сонсох нь ээ дүүтэй маань хамт сураггүй болсон хятад ажилчин талийгаачийн цогцос олддог өглөө гарч ирсэн байна лээ. Тэр хятад талийгаачийн цогцос олдсон газраас ажилчдын байрладаг кэмп рүү алхаж ирээд, монгол тогооч өвгөнийг дагуулж яваад дүүгийн маань цогцсыг олж, цагдаад дуудлага өгсөн гэсэн. Бид гомдолтой байгаа. Дүүгээ ямар нэгэн гаднын нөлөөтэй нас барсан гэж бодож байгаа. Гаднын нөлөөтэй нас барсан дүүг маань хүмүүст хэлэлгүй, намайг “Дүү чинь алга болчихлоо” гэж аргацааж байгаад, үүрээр цогцсыг нь тэнд аваачиж тавьж, осол шиг харагдуулж байгаа гэж хардаж байна. Ямартай ч цагдаад “Гомдолтой байгаа” гэдгээ хэлсэн. Удахгүй шүүх шинжилгээнд оруулж, үнэн мөнийг нь гаргаад ирэх байлгүй дээ. Дүү минь яаран болгоомж алдах хүн биш. Гаднын л нөлөөтэй байх.
-Талийгаач ам бүл хэдүүлээ байсан юм бэ. Эхнэртэй нь холбоотой байгаа юу?
-Дүү маань 48 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байлаа. Нэг нь оюутан, нөгөө нь сургуулийн сурагч. Гэр бүлээрээ хэдэн үхэр, үнээ маллаж амьдардаг. “Намар болохоос өрмийн ангид гарч ажиллаад, хэдэн үхэртээ өвсний мөнгө цуглуулна” гэж яваад л амиа алдчихна гэж бид яаж санах билээ дээ. Хөөрхий, эхнэр нь хоёр хүүхдэдээ хэлж чадахгүй хэчнээн зовж байгааг бодохоор л элэг эмтэрч байна.
| ТАЛИЙГААЧИЙН АР ГЭР: ДҮҮ МИНЬ АЖИЛ ДЭЭРЭЭСЭЭ НЭГ ХЯТАД АЖИЛЧИНТАЙ ХАМТ СУРАГГҮЙ БОЛСОН ГЭСЭН. ГЭТЭЛ ХЯТАД НЬ ЭРҮҮЛ САРУУЛ БАЙХАД ДҮҮГИЙН МИНЬ ЦОГЦОС ХЭДЭН ХЭСЭГ БОЛЧИХСОН ОЛДСОН |
|
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |