• Өнөөдөр 2024-05-18

П.ЭРХЭМБУЛГАН: Цахилгаан хүчдэлд цохиулсан эмэгтэйн амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна

2023-07-23,   930

     Өнөөдөр буюу 16:55 цагт “Peace mall” худалдааны төвийн орчимд зорчиж явсан 24 настай эмэгтэй хүчдэлд цохиулсан. Улмаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн автомашинаар ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хүргэсэн.
 
Цахилгаан хүчдэлд цохиулсан эмэгтэйн талаар ГССҮТ-өөс "Тухайн иргэн цахилгаан хүчдэлд цохиулах үедээ ар дагзаараа савж унасан тул томографи болон рентген шинжилгээнд хамруулсан. Одоогийн байдлаар, үйлчлүүлэгчийн амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ил харагдах шарх, түлэгдэлтийг эмчилж, эмчийн хяналтанд тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна" гэх тайлбар өглөө.
 
Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган "Тухайн иргэний баруун мөрнөөс тохой хүртэлх түлэнхийн шархыг боож, салбар эмнэлэгт хэвтүүлэн, зохих эмчилгээ хийж байгаа. Одоогийн байдлаар өвчтөний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна. Гэтэл цахилгаан хүчдэлд цохиулсан иргэн нас барсан гэх ташаа мэдээлэл сошиал орчинд цацагдаж байна" гэлээ. 

П.ЭРХЭМБУЛГАН: Цахилгаан хүчдэлд цохиулсан эмэгтэйн амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-25 08:21:07
    4: Аянгад цохиулсан юм бишүү ха ха
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188