• Өнөөдөр 2024-03-28

Гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйг Бээжин хотоос олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ

2023-05-23,   687

Энэ оны гуравдугаар сард алга болсон эмэгтэйг БНХАУ-ын Бээжин хотоос олжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 5-нд иргэн “Т” “Миний дүү 51 настай, эмэгтэй Т  оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх гомдол, мэдээлэл гаргасан байна. Мэдээллийн дагуу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан байна. 
 
Эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон байна.  
 
Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас Дорноговь аймгийн цагдаагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хооронд 2013 онд байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичиг", мөн Монгол Улсын ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Тэнхим хооронд 2017 онд "Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулсан санамж бичиг"-үүдийн хүрээнд Гадаад харилцааны яамны Kонсулын газар, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв Товчооний Ажлын Албатай хамтран мэдээ, мэдээлэл солилцоо хамтран ажиллаж эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж, тогтоон эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуусан аж. Ингээд тухайн иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйг Бээжин хотоос олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188