• Өнөөдөр 2024-04-19

“ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ А.ГАНХУЯГИЙГ 50 АВТОБУСНЫ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

2023-05-15,   4228

          “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг танхайн хэргээр ч, төсвийн мөнгийг завшсан хэргээр ч хууль хяналтын байгууллагад шалгагдаж байлаа. Чухамдаа хэрэг нь тохиролцоонд хүрдэг юм уу, талаар болдог юм уу, ямартай ч таг чиг болчихдог. Тэгээд төд удалгүй А.Ганхуяг дахиад л хууль хяналтын байгууллагынхны чихнээс хонх уячихсан явж байдаг. Тэгвэл Гавьяат тээвэрчин болсноосоо хойш нам гүм, “томоотой” амьдарсан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгож, бусадтай үгсэн тохиролцож, улсаас авсан 50 автобусныхаа мөнгийг төлөөгүй луйвардсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлжээ.

А.ГАНХУЯГ УЛСААС ДАВУУ ЭРХ ЭДЭЛЖ АВСАН 50 АВТОБУСНЫХАА МӨНГИЙГ ТӨЛӨӨГҮЙ

       Үеийн үед А.Ганхуягийн “Тэнүүн-Огоо” ХХК монополь байж, төрөөс олгож байгаа тендер, төсвийг “хамдаг” гэдгийг хэн хүнгүй мэднэ. “Автобус шатлаа” гэвэл “Тэнүүн-Огоо” ХХК-ийнх. “Автобус мөргөлдлөө” гэвэл “Тэнүүн-Огоо”-гийнх л байдаг. Монополь байсан гэдгийг нь нотлох баримтыг хүргэе.

 Өдийгөөс 12 жилийн өмнө нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, татвар төлөгчдийн мөнгөөр 400 автобус авч байжээ. Авсан 400 автобусныхаа 250 ширхгийг нь төрийн өмчийн компаниудад тараасан байдаг. Тодруулбал, “Автобус-1” компанид 120 автобус, “Автобус-3” компанид 80 автобус, “Цахилгаан тээвэр” компанид 50 автобус парк шинэчлэлээр өгчээ. Харин үлдэгдэл 150 автобусыг нь хувийн хэвшилд хувиарлаж өгсөн байна. Хувийн хэвшилд тараасан 150 автобусны 50 ширхгийг нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг  компанидаа авчээ. Үлдэгдэл 100 автобусыг нь зургаан компани хувааж авсан байна. Угтаа бол тэнцүү хуваавал улс долоон компанид тус бүр 21 автобусыг зээлээр өгөх байжээ. Гэтэл А.Ганхуяг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад, хотын удирдлагуудтай тохиролцож, 50 автобус гэнэ.

           Засгийн газраас тараасан 400 автобусыг төрийн болоод хувийн өмчийн компаниудад эргэн төлөгдөх нөхцлөөр өгчээ. Тээврийн үйлчилгээ эрхлэгч эдгээр аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчилгээнийхээ орлогоос 15 хувиар тусгай сан байгуулан төслөөр нийлүүлэгдсэн автобусны үнийг таван жилийн хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх санд эргүүлж төлөхөөр гэрээ байгуулсан байна. Гэтэл хувийн хэвшлийн компаниуд эргэн төлөлтөө хийгээгүй байна. Угтаа бол  эргэн төлөгдсөн мөнгөөр хуримтлалын сан байгуулж нийтийн тээврийн салбарын дараачийн шинэчлэлд зориулж шинэ автобус, сэлбэг хэрэгсэл авах зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн байжээ. Харамсалтай нь, А.Ганхуяг тэргүүтнүүд зээлээр авсан автобусныхаа мөнгийг төлөлгүй өнөөдөр хүрсэн байна. Уг хэргийг 2014 онд шалгаж, шүүхийн шатанд хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй ажээ. Хувийн хэвшлийн компаниуд улсаас авсан автобусныхаа мөнгийг төлөлгүй өнөөдөрт хүрсэн учир нэр бүхий иргэдээс өргөдөл гаргаж, хууль хяналтын байгууллагад хандсан байна. Үүний дагуу “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.

          Эх сурвалжийн бидэнд мэдээлснээр “2009 онд 400 автобусыг 3.8 тэрбум төгрөгөөр авсан гэдэг. Гэхдээ баримт, гаалийн бүрдүүлэлт, тоолж авсан хүний гарын үсэг зэрэг нь байхгүйгээс болж асуудал үүсэж байсан. 400 автобусны хэрэг гэдэг чинь алдартай шүү дээ. Зах зээлд шилжсэнээс хойш 1992-2002 оны хооронд Япон Улсын буцалтгүй тусламж, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чех, ОХУ-аас 100 гаруй автобус авч байсан. Харин 2008 он гэхэд дийлэнх автобусны эдэлгээний хугацаа дуусч, сэлбэгийн хомсдолд орсон юм билээ. Тэгэхээр уг салбарт шинэчлэл хийх нь тодорхой болж байгаа биз. 2008 онд “Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобусны парк шинэчлэх төсөл” боловсруулсан. Уг төслийн хүрээнд 400 автобусыг БНСУ-аас 24 сая ам.доллараар худалдан авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч, 2009 онд Засгийн газраас хөрөнгөөр автобус авсан гэсэн. Ингээд 2009 оны хоёрдугаар сард Монгол Улс захиалсан 400 автобусныхаа 20 ширхгийг нь хүлээж авсан байдаг. Харин тус оны долдугаар сар гэхэд автобуснуудаа хүлээж аваад дууссан. Тэгээд компаниуддаа хувиарлалт хийж өгсөн байх. Үүнээс “Тэнүүн-Огоо” ХХК 50 автобус авсан ч мөнгийг нь төлөөгүй гэх юм билээ. А.Ганхуяг нийсэлийн нийтийн тээврийг “базаад” олон жил өнгөрч байгаа даа” гэв

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДАРГАА ЗОДСОН Ч А.ГАНХУЯГ НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ “ТОМ” БАЙГАА УЧИР

       Нийслэлийн иргэдийг зөөж байгаа автобуснууд нь хотын төвд шатаж байхад “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг Нийслэлийн Тээврийн газрын дарга асан Д.Отгонбаатарыг зодсон хэрэг мандаж байлаа. Тодруулбал, 2017 онд “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг нь хувийн таарамжгүй байдлаас болж тухайн үеийн Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарыг албан өрөөнд нь зодсон талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. Тухайн үед “Автобус компаниудад олгодог төсөв, нөхөн олговрын асуудлаар А.Ганхуяаг, Д.Отгонбаатар нар маргасан. Д.Отгонбаатар хоёр, гурван сарын хугацаанд эмчилгээ хийлгэж, ажилдаа орсон” гэж байсан юм.

Үйлчилгээ эрхэлж байгаа салбарынхаа газрын даргыг зоддог. Зодсон ч хөнгөхөн мултарч чаддаг. Даргыг нь зодсон ч хамаг тендер, шугамаа авдаг монополь байдлыг өөгшүүлдэг улс манайхаас өөр дэлхийд байхгүй байх. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг хүссэн бүхнээ зодож, танхайрдаг, нийтийн тээвэрт давуу байдал эзэлсээр байна. Үүний шалтгаан нь юу вэ. Мөнгө, эсвэл хахууль уу. А.Ганхуягийг “том” байлгаж, газрын даргаа зодуулж, нийслэлийн нийтийн тээврийн хариуцуулсаар байгаа шалтгааныг Хотын дарга нар л мэдэх байх.

А.ГАНХУЯГИЙГ УЛСАД 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ

        А.Ганхуяг төрийн түшмэлийг төр захиргааны байранд нь зодож, танхайрсан хэрэг дэгдэхээс өмнө улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт татагдаж, шалгагдаж байлаа. Тодруулбал, "Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг, "Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд, Нийслэлийн Тээврийн газрын ахлах мэргэжилтэн нийлж улсад 1.6 тэрбум төгрөг учруулсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байлаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад “МТ-150” маркийн байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулан эргэлтийг нь хянадаг байсан гэх. Замын хажууд тавьсан хянагч аппаратаар дамжин нийслэлийн Тээврийн газарт байх төв серверт нь аль компанийн хэд гэсэн дугаартай автобус хаана явж байгаа талаар мэдээллээ дамжуулдаг байжээ. Гэтэл А.Ганхуягийн “Тэнүүн-Огоо” ХХК явдаггүй автобуснаасаа уг төхөөрөмжийг нь салгаж аваад хувийн суудлын автомашинд ачиж, үйлчилгээнд явж буй автобус шиг бүртгүүлж, нөхөн олговор авч байсан гэдэг. Нэг автобус 60-70 цагийн эргэлт хийх ёстой байхад Тээврийн газрын ахлах мэргэжилтэн 100 цагийн ажлын гүйцэтгэл бичиж, санхүүгийн албандаа өгч байсан гэх мэдээлэл байдаг. Ингээд улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг сөхөгдөж гарч ирсэн юм. Хачирхалтай нь, уг хэрэг хэрхэн шийдэгдсэн, төр хохиролгүй болсон эсэх нь тодорхойгүй байсаар өнөөдөрт хүрсэн юм.

Угтаа тухайн үед А.Ганхуяг, С.Энхболд нарыг 48 цаг цагдан хорьж, хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байсан юм. Мөн үүнээс гадна А.Ганхуяг хилээр галт зэвсэг оруулсан үйлдэлд буруутгагдан, шалгагдаж байсан билээ.

А.ГАНХУЯГИЙГ ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН БОЛЖ БАЙХАД КОМПАНИЙНХ НЬ ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ ҮХЭЛ, АМЬДРАЛЫН ЗААГТ ТЭВЧИЖ БАЙЛАА...

        Түүнийг “Гавьяат тээвэрчин боллоо” гэж онгирч зогсоход нь компанийнх нь бүрэн бус техниктэй хөдөлгөөнд оролцсон эмэгтэй осолдож, үхэл, амьдралын заагт тарчилж байлаа. Тодруулбал, 2020 онды зургадугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн XIX  хороо Шадивлангийн эцэст зам тээврийн ноцтой осол гарч, “Тэнүүн-Огоо” компанийн автобус осолдсон байдаг. Тухайн үед жолооч оройн ээлжээсээ бууж явсан бөгөөд автобусны тоормос гэнэт ажиллагаагүй болж, газрын уруу руу өнхөрсөөр айлын хашаа мөргөсөн байдаг. Азаар хүний амь эрсдээгүй ч жолооч нь маш хүнд гэмтэж, олон сар ухаангүй эмнэлэгт хэвтсэн билээ. Осол гарахаас өмнө жолооч Э.Буянхишиг “Автобусны тоормос ажиллахгүй байна. Янзлуулмаар байна” гэдэг хүсэлтэй удаа дараа тавьсан ч засварын инженерүүд засахаас цааргалж, ажилд нь хөөж гаргаснаар осол гарах шалтгаан бүрджээ. Тухайн үед Э.Буянхишиг жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа ороод гуравхан сар болж байсан юм. Харамсалтай нь, компанийн удирдлагууд, хариуцлага алдсан засварын инженерүүд гэр бүлээс нь уучлалт гуйгаагүй бөгөөд тэднийг эргэж тойрох нь битгий хэл сураггүй алга болж байсан билээ.

        Хууль хяналтын байгууллагад байхийгээд л шалгагдаж, хонх уядаг А.Ганхуягийг төрөөс авсан автобусныхаа мөнгийг төлөхийг иргэд шаардаж байна. 

 


“ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ А.ГАНХУЯГИЙГ 50 АВТОБУСНЫ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 28
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 20:38:29
    Зочин: Тэнүүн-Огоо гэсэн автобус чиглэлдээ гаралгүй энд тэнд л зогсож харагддаг.Баруун 4 зам.Цагаан байр гэх мэт.дотроо маш заваан дээрээс нь жолооч нар нь тамхи баагуулаад ёстой соёлгүй угаартуулчих л шахна.суудал нь нил хир. Зүүн салаа руу явлаг байхад их удаан хүлээлгэдэг, тэгээд л урд автобусанд суу гээд гүйлгэдэг новшийн үйлчилгээтэй байсан.Одоо бас Хайлаастад явдаг бас л их хүлээлгэдэг хэвээрээ.Яахаараа ийм муугийн туйл байдаг бнаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 22:51:40
    Google : Solongosiin Casinod buh orlogoo tushaadag nohor doo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-17 08:49:38
    Zo: Niitiin teeveriin salbar ugaasaa bodlogo alga, adilhan irgedee unegui zuulgunu. Odoo kartaa unshuulj baigaa irged neeree dun hovor shuu bugd unegui zorichij baigaa n unen sh dee. Avtobusand suudag bol harj baigaa baih. Tegeed muu l yum bol ene muu heden huviin kompaniruugaa dairana. Aldagdal orohgui geed yaahiin avtobusaa ch solij chadahgui uilchilj baigaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-16 15:04:43
    ард: Автобус нууд нть заваан халтөр шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-16 15:04:17
    ард: Автобус нууд нть заваан халтөр шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-16 08:17:02
    Зочин: amjilttai ywj bgaa negniigee bainga doosh hiideg vy hzee vgvi bolhiin be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 23:23:38
    Ts batbayr: Bi ene baiguulagt 15 jil ajillaj bna .sain muu zvil bailgvil yahav gehdee ene arai hudlaa baih aa.ingej amjiltai yvaa negniigee harluulah ymar shaardlag bdag ym be .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 20:07:03
    Zochin: Ingej negniigee amjilttai ywj bhd ni btii shantaajilj baildaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 20:05:08
    Nene: Muu talaas ni bish hiij buteesniin ehleed unelj bmaar bn manai mongoochuud unendee hunii muud durtai ymaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 20:01:05
    Зочин: Ugasaa Ulaanbaatar hotd niitiin teewriin buh companid awtobus ni yg adilhan l bgaa gants tenuun ogoo bish shuu harin haa ochij ene compani bush companiig bodvol akt suutgal bagatai hamt olon shig gazar bnlee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 19:59:01
    Зочин: Ингэж худлаа үнэн юм бичиж байхаар баримт нотолгоотой нь гаргаж ирээч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 19:03:55
    Зочин: Тэнүүн-Огоо ХХК улсын баазуудыг бодвол тоног төхөөрөмж дулаан гарааш засвар үйлчилгээний нэгдсэн төвтэй том бааз шүү дээ. Хийж бүтээсэн зүйлийг үнэлэхгүй байж харлуулж шантаажлах зүйл дээрээ сайн байхын.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 18:51:45
    mc mo: sevegdeh yatoi sedvuudiig nam dardag ta nar shg hulsnii bicheechid ch dee, on zasdag asuudliig neg sudlaad taviach , zunduu fact bhad daragdaad l bhiin tiinnn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 18:49:18
    Zo: Mongolchuud archaagui tamiin togoo shig amidralaasaa garch chadahgui yumaa. Niitiin teeveriin salbar n unaltand orood kartaa ch unshuuldag zorochigch barag baihgui bhad heden huviin kompaniud n biyee hemleed kkkkk. Uchnuun idej uuj baigaa jinhen nuhduu olood survaljilaavh eeeee ineedtei. Ard irded medeelelj baigaa medeelel n hurtel unen hogiiin hudal neg kompaniruu chiglelesen ******** yavuulah yumaaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 18:49:17
    Zo: Mongolchuud archaagui tamiin togoo shig amidralaasaa garch chadahgui yumaa. Niitiin teeveriin salbar n unaltand orood kartaa ch unshuuldag zorochigch barag baihgui bhad heden huviin kompaniud n biyee hemleed kkkkk. Uchnuun idej uuj baigaa jinhen nuhduu olood survaljilaavh eeeee ineedtei. Ard irded medeelelj baigaa medeelel n hurtel unen hogiiin hudal neg kompaniruu chiglelesen ******** yavuulah yumaaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 18:40:45
    Zo: Niitiin teeveriin chin salbar unantand orood udaj baigaag er n ene Ulaanbatar hotod meddeg hun baina uu. Hudlaa gevel avtobusand mungu tuluud yavj baigaa kartaa unshuulaad zoricbih baigaa irgen tun hovor shuu. Muu niitiin teeveriinhee salbart zurtgej baigaa heden kompani ingej ad uzej muug uzej hanahgui yumaa. Chaddan yum bol ter heden ih nayadaar n ideed ugaad hanaj tsadahgi baigaa darga naraaa bicheech.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 13:46:49
    Зочин: Энэ хэдэн сэтгүүлч нар үнэн худал баахан мэдээ бичээд бичүүлсэн хүнээсээ мөнгө нэхэж, төлбөрийг нь төлбөл мэдээгээ устгалаа гэж шантааж хийдгээ болимоор байна. Одоо энэ хүнээс хэдэн төгрөг авна гэж тооцсон болдоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 13:34:02
    Gra: Suuliin uyiin setguulch nar gej gaigui yawjaagaa hun olj shantaajlah ymand l tolgoi ne ajildag bolj suuliin uyiin talhaa olj ideh arga ulam l nariisaad bhiimdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 13:31:54
    zochin: haa gazar, ali ch salbart neg hodolgoon yumu eswel negnee unagaah, ner toriig ni sewtvvlj baigaad, hiisen ajil eswel bvteen baiguulaltand ni shunahain setgegdleer haldaj garaa dvreh gesen zorilgoor iim niitlel bichvvldwg jishig yigtood udaj bn. odoo hvmvvs vvniig meddeg yakgadag bolson shde. bichsen zviliig ni unshhaar ymar ch notolgoo barimtgvi amnaas am damjsan yariagaar ymar ch shvvvltvvrgvi bichsen ni shuud tanigdaj bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 13:22:53
    Зочин: Хувийн хэвшлүүд чин тэр автобусыг чинь аль болохоороо явуулж өдийг хүргэсэн байхаа нэгч гэсэн хүн тээвэрлэх санаа зорилготой Улсын компанийн авсан тэр хэд нь ч өчнөөн үнэтэй сэлбэг зах зээлээс хэд дахин нугалсан үнээр авч тордоод тордоод өнөөдөр явж байгаа юм байгаамуу аль эрт акталж хаяад тэрнээс хойш өчнөөн мөнгөөр хэдэн арван автобус авхуулаад л байсан тэр талаар нь сурвалжлаачээ ёстойл Өнөрөө баяжихаар нэгийгээ дуурайгаад тэнэгтэж өгөхиймдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 13:21:04
    mo: buh yum huuliin daguu shalgagdaad l duussan bguidee, niitiin teevriin salbar ni ulandaa orchihson bhd chaavas heden huviin companiud l yvuulj bn, ulsin company-d ni avtobusniha selbegiig heden 10 nugalj avdag ni ilreed l daragdaj bhad barag 10 jiliin unuh am damjsan tsuurhliig srgeej bdag ysn ch zavtaimbe chaoss
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 13:17:25
    Үзэлдээ: Илүү дутуу юм ярьж байхаар чи байгууллага дээр нь очоод юу хийсэн бүтээснийг хараачээ юу яасан 50 автобус чи өөрөө 50 автобус бусад авсан компани нь тэгээд төлсөн байдаг юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 13:14:30
    Өөдрөг үзэлтэн: Өнөрөө, Лодой иймэрхий шантаачны юм хөөцөлдөөд баяжаад байхаар нь араас нь орж хэдэн төгрөгтэй болчих санаатай бариад авчих сэдэв олдохгүй иймэрхүү юмаар оролдож байгаа юм уу Улс гавъяат цол тэмдэгээр шагнасаныг бодход хичээл зүтгэлийг нь үнэлэж л өгсөн байдаг байлгүйдээ. Хувийн компани улсын мөнгөөр угжуулаад хэвтэж байдаг тээврийн компаниудтай өрсөлдөж эн тэнцүү баазыг босгоод удирдаад явж байгаа хүнийг дэмжиж чададгүй юм бол ядаж урмыг нь хугалахгүй байж чададгүй юм уудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 13:01:00
    Хараал ч: Гөлийсөн захиалгат гөлөгнүүд минь автобус компани жолоочгүй хүн ээ тээвэрлэж чадахгүй байдалд байгаа гэдгийг та нар мэдэх үү гуцаж байхаар хичээж байгаа хүнийг харлуулж байхаар ямар нөхцөлд хшнээ тээвэрлэхээр хичээж байгааг бичээч тархи нь эргэсэн маонуудхх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 12:57:19
    Жингийн цуваа явжил байдаг: Хүний хийсэн ажил хийж буй ажил хийхээр явж буй ажлыг газар дээр нь ирж нөхцөл байдлыг оайлгож байж ийм юм бичиж баймаар юм үндэслэлгүй хүн гүтгэх харлуулах хууль-тай эргээд асуудал сөхөгдхөд уучлал гуйхаас өөр үг хэлэхгүй л байхд аа ганц байгууллагын асуудал биш бүтэн нийтийн тээврийн салбар энэ хүнийг даган дуурайж үлгэр болгож ажилладаг юм шүү ард нь хамт байдаг ажилчид хамт олон маш олон хүн бий шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 12:15:34
    Zochin: unen l yum bichsen bna shdee. ulsad uchruulsan hohiroloo tul.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 11:28:24
    Солиорч байх шив дээ: Солиороочээ, бүр муулах юмаа олж ядцан, өөрөө ч учрын мэдэхгүй байж, тэгээд бас эрэн сурвалжлах алба малба ч гэх шиг больж үз, угаас өөдөө дээшээ явах аргагүй, заавал ямар нэгэн юманд хутгаж харлуулж байх ёстой юм шиг, хогийн нийгэм, хогийн сайт, хогийн ховчид зайл зайл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 09:51:40
    Zochin : Hen negnii zahialgaar undeslelgui balai ******** bichehee bolimoor yumaa. End tendees hamj avaad bichsen hovoor humuusiin tarhi ugaagaa bolimoor yum dooo tanai sait.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188