Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өсвөр насны охин өндрөөс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Талийгаач охин юуны учир амиа хорлосон зэрэг хэргийн эргэн тойронд дараах мэдээллийг бэлтгэлээ.
Өвөрхангай аймгийн дугаар сургуулийн аравдугаар ангийн сурагч Г дугаар байрны дээврээс унаж, нас баржээ. Охин бусдад хүчирхийлүүлсэн хэргээр цагдаагийн байгууллагад удаа дараа гомдол, мэдүүлэг өгч байсан гэх.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хөлийн шилбэ хэсгээр хугарсан өсвөр насны эмэгтэй хүүхэд хүргэгдэн ирлээ” гэх дуудлага тавдугаар сарын 9-ний 21:05 цагт цагдаагийн газарт ирсэн. Дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Арвайхээр сумын дугаар хаягт бүртгэлтэй, 15 настай эмэгтэй хүүхэд орон сууцны дээврээс унасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ирсэн байсан. Анхан шатны тусламж үзүүлэх явцад охин шархаа даалгүй амиа алдсан байна. Талийгаач ” гэв.
Талийгаач охин Арвайхээр сумын дугаар сургуулийн аравдугаар ангид сурдаг байжээ. Энэ оны нэгдүгээр сард охины ээж цагдаагийн байгууллагад “Охин маань бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй байна. Шалгаж өгнө үү” гэж хандаж, дуудлага, мэдээлэл өгчээ. Цагдаагийн албан хаагчид хэрэг бүртгэл нээн шалгаад, дөрвөн сар өнгөрсөн байна. Харамсалтай нь, энэ хугацаанд хэрэг шийдэгдээгүй буюу охин сэтгэл санааны гүн хямралд орж, амиа хорлосон байж болзошгүй ажээ.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Охины ээж нэгдүгээр сард цагдаагийн байгууллагад хандаж, охиноо эмнэлэгт үзүүлсэ гэсэн. Хэрэг гарах үед сурагчдын амралт болж байсан. Аав, ээж нь мал маллаж, хөдөө байсан юм байна лээ. 20 гаруй насны залуу охинтой бэлгийн харьцаанд орж, буудалд орсон бичлэг нь байгаа гэсэн. Хэрэг шалгагдах явц яагаад удааширсныг мэдэхгүй байна. Хэрэв хурдан хугацаанд шалгаад, охинд шаардагдах эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгчихсөн бол ийм харамсалтай зүйл болохгүй байсан байх. Шалгаж байсан мөрдөгч нь хэргийг удаашруулсан байж болзошгүй. Охин хүчирхийлүүлснийхээ дараа хичээлдээ 14 хоног яваагүй. Ангийн багш нь ээжтэй нь холбогдоход “Охиноо эмнэлгээр үзүүлж, цагдаагийн байгууллагад хандсан байгаа” гэж хэлсэн гэсэн. Өөр бусад зүйлийг хэлээгүй юм байна лээ. Охины сурдаг сургуулийнхан хүчирхийлүүлсэн талаар огт мэдээгүй байсан” гэв.
Бид талийгаач охины ээж О-той холбогдоход “Одоогоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байна. Би Өвөрхангай аймаг руу явж байна (өчигдөр 14:00 цагийн үед). Очоод өмгөөлөгч авна.Охиноо алдсан бид маш их гомдолтой байна. Нууцын зэрэглэлтэй хэрэг болоод байгаа юм биш үү” гэсэн юм.
Охины ээж Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаанхад суурьшлын бүсэд ажил хийдэг байжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш уг газарт ажиллаж байжээ. Мөн тэрбээр дулааны улиралд аймгийн төвдөө хүүхдийн тоглоом зарж, унадаг дугуй түрээслэж, амжиргаагаа залгуулдаг байсан байна. Талийгаач охин ээжийнхээ ажилд тусладаг байсан талаар эх сурвалж мэдээлэв.
Талийгаач охин хэрэг гардаг сэтгэл санаа нь хэвийн, дүүгээ цэцэрлэгээс нь аваад гэртээ харьсан талаар ойр тойрных нь ярьж байна. Мөн тэд охиноо амиа хорлосонд эргэлзэж байгаа талаар хэлэв. Талийгаач охин хоёр дүү, нэг ах, аав, ээжтэйгээ амьдардаг байжээ. Ах нь цэргийн албанд татагдаж, гэртээ хоёр дүүтэйгээ амьдарч байсан байна.
Бид охины аавтай холбогдож, эмгэнэл илэрхийлж, юу болсон талаар тодруулахад “Бид гэртээ байсан. Охин минь давтлагандаа явлаа” гээд гэрээсээ гарсан. Амиа алдсанд маш их харамсаж, гайхаж байна. Бидэнд маш хэцүү байна. Эхнэр болон ах, дүү минь Улаанбаатар хотоос ирж байгаа. Бидэнд өөр хэлэх юм алга даа. Цэрэгт явсан хүү минь чөлөөгөөр ирж байгаа” гээд өөр мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Талийгаач охины эгчийн хэлснээр “Дүү минь сурагчдын амралтаар Улаанбаатар руу явах төлөвлөгөөтэй байсан. Хэрэг гардаг өдөр сэтгэл санаа нь хэвийн, дүү нараа хараад гэртээ байсан юм билээ. Тэгээд орой нь давтлагандаа явлаа гээд гарсан гэсэн. Давлагандаа очоогүй гэсэн. Бид өөр газарт байдаг учраас хүчирхийлүүлсэн, цагдаад байцаалт өгсөн зэргийг нь мэдээгүй” гэлээ.
Бид талийгаач охины ангийн багш н.Адъяасүрэнтэй холбогдож, зарим мэдээллийг авлаа.
Тэрбээр “Хэрэг гардаг өдөр би сүүлийн цаг ангидаа орсон. Талийгаач охин хичээлдээ бага зэрэг хожимдож ирсэн. Тэгээд хичээлээ тарчихаад нэгдүгээр ангийн дүүгээ авахаар явсан. Ангийнхаа найзуудтай харилцахдаа зүгээр байсан гэж байна лээ. Миний ажигласнаар ч сэтгэл санаа нь хэвийн байсан. Охин нийгмийн идэвх саатай, гоё дуулдаг байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард урлагийн үзлэг болж, гурван төрөлд амжилттай оролцсон. Ангийнхантайгаа эвтэй, нээлттэй харилцдаг охин байсан. Харин аав, ээж нь хөдөө гадаа явдаг учраас ар гэрийн халамж бага зэрэг тааруу. Охин хоёр дүүдээ анхаараад, өөртөө цаг зав гаргах нь бага байсан. Нэг дүүгээ цэцэрлэгт зөөгөөд өглөөдөө бага зэрэг хожимддог. Өдөр нь нэгдүгээр ангийн дүүгээ уншуулж, бичүүлнэ гээд тараад л гүйгээд явчихдаг байсан. Мөн ээждээ туслаад худалдаа наймаа эрхэлдэг байсан. Би аав, ээжтэй нь холбогдож, анхаарал халамж суларч байгаа талаар үе үе хэлдэг байсан. Хайран сайхан охиноо алдчихаад манай ангийнхан хэцүү байдалтай байна. Бид өчигдөр цагдаагийн байгууллагад очиж, мэдүүлэг өгсөн. Мэддэг бүхнээ хэлсэн. Талийгаач охин маань сонгон судлах хичээлдээ суухгүй байсан. Хэрэг гардаг өдөр ч давтлагандаа суугаагүй юм байна лээ” гэлээ.
Охиныг хүчирхийлсэн байж болзошгүй эрэгтэй нь 24 настай, цэргийн ангид ажилладаг гэх мэдээлэл бий. Бид энэ талаар Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагчтай холбогдож, тодруулахад “Манай албан хаагч хүчингийн хэрэгт холбогдоогүй. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш албан хаагчтай холбоотой мэдээлэл цагдаагийн байгууллагаас ирээгүй” гэлээ.
| ТАЛИЙГААЧ ОХИНЫ АР ГЭР: “ДАВТЛАГАНДАА ЯВЛАА” ГЭЖ ХЭЛЭЭД ГАРСАН ОХИН МИНЬ АМИА АЛДЧИХЛАА |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |