Өвөрхангай аймгийн дугаар сургуулийн аравдугаар ангийн сурагч нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, бусдад хүчирхийлүүлж, хохирогч болсон 15 настай, эмэгтэй хүүхэд амиа хорлож, нас барсан юм.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Талийгаач охин аравдугаар ангид сурдаг байсан. Өнгөрсөн нэгдүгээр сард хүчирхийлүүлсэн юм байна лээ. Тодорхой хэлбэл, Өвөрхангай аймгийн төрийн байгууллагын албан хаагч охиныг хүчирхийлсэн гэсэн. Уг хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байсан ч удааширч, охин сэтгэл санааны гүн хямралд орсон. Үүнээс болоод амиа хорлож, нас барсан байж болзошгүй байна. Хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын албан хаагчид шалгаж байгаа. Охин цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа хохирогчоор мэдүүлэг өгч байсан юм билээ” гэлээ.
Харин энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хөлийн шилбэ хэсгээр хугарсан өсвөр насны эмэгтэй хүүхэд хүргэгдэн ирлээ” гэх дуудлага тавдугаар сарын 9-ний 21:05 цагт Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Арвайхээр сумын дугаар хаягт бүртгэлтэй, 15 настай эмэгтэй хүүхэд орон сууцны дээврээс унасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ирсэн байжээ. Анхан шатны тусламж үзүүлэх явцад охин шархаа даалгүй амиа алдсан байна” гэв.
Талийгаач охиныг хүчирхийлсэн хэрэг нэгдүгээр сард гарчээ. Охин удаа дараа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, хохирогчоор оролцож байжээ.
Бид талийгаач охины ээж О-той холбогдоход “Одоогоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байна. Би Өвөрхангай аймаг руу явж байна. Очоод өмгөөлөгч авна.Охиноо алдсан бид маш их гомдолтой байна. Нууцын зэрэглэлтэй хэрэг болоод байгаа юм биш үү” гэлээ.
Энэ оны нэгдүгээр сард охины ээж цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгчээ. Тэрбээр “Охин маань бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй байна. Шүүх шинжилгээнд хамруулж өгнө үү” гэжээ. Цагдаагийн албан хаагчид уг хэргийг нэгдүгээр сараас хойш шалгаж байгаа байжээ.
Охиныг хүчирхийлсэн байж болзошгүй эрэгтэй нь 24 настай, цэргийн ангид ажилладаг гэх мэдээлэл бий. Бид энэ талаар Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагчтай холбогдож, тодруулахад “Манай албан хаагч хүчингийн хэрэгт холбогдоогүй. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш албан хаагчтай холбоотой мэдээлэл цагдаагийн байгууллагаас ирээгүй” гэлээ.
| ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АМИА АЛДСАН 15 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ: БИД МАШ ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |