-Таны охин нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Та хэргийн талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Тийм аймшигтай хэрэг болсон гэдэгт одоо ч итгэж чадахгүй сууна. Охиныхоо талаар бодох төдий л тэр хар өдөр нүдэнд харагдаад, юу ч хийж чадаагүйдээ өөрийгөө буруутгаад гол тасрах гээд байна. Охин, хүргэн, талийгаачийн том охин манай гэрт надтай хамт амьдардаг байсан. Харин хүү нь хүргэн гэж явсан тэр алуурчны аав, ээж дээр Уулбаян суманд цэцэрлэгт явдаг байсан. Талийгаач охин минь Т-той ханилаад найман жил болж байсан. Тэд Уулбаян суманд амьдарч байгаад өнгөрсөн зунаас охин минь Улаанбаатар хотод ажилласан. Харин өнгөрсөн аравдугаар сард “Ажил нь зогссон” гээд гэртээ ирсэн. Хэрэг гардаг өдөр Т баривчилгаанд 14 хоног яваад гэртээ ирээд байсан юм. Гэртээ ирээд “Гадуур хувцас угаахгүй яасан юм бэ” гээд жаахан бухимдалтай байсан. Согтуу байсан ч тийм айхтар ухаанаа алдаж, хүн амины хэрэг хийтлээ согтоогүй байсан. Уурлаад байхаар нь би “Хөл хорио тогтоосон учраас угаалгын нунтаг ч авч чадахгүй байна” гэж хариулсан. Охин минь юу ч хэлээгүй. Хэсэг байж байгаад талийгаачийг элдэв хараалын үгээр харааж, гэнэтхэн л заамдаж аваад гэрээс гаргасан. Гэрээс гаргангуутаа хоёр гарыг нь юу ч үгүй сэгчиж, хэвлий тус газар руу нь хутгалсан байх. Би салгах гэж оролдсон ч миний гарыг хутгалсан. Юу болоод байгааг ойлгох ч завдалгүй босоод ирэхэд охин минь цусандаа булагдчихсан газар хэвтэж байсан. Удалгүй түргэний тэрэг хаалган дээр ирээд, охиныг надтай хамт эмнэлэгт хүргэсэн.
-Талийгаач эмнэлэгт очихдоо ухаантай байсан юм уу?
-Эмнэлгийн машин дотор битүү цус болчихсон, хүн харахын эцэсгүй байсан. Гэхдээ эмнэлэгт очихдоо ухаантай байсан. Эмч нар эмнэлгийн өрөө рүү аваад орсноос хойш 30 орчим минутын дараа амьсгал хураасан. Эмнэлэгт очоод ганц л удаа маш чангаар хашхирсан. Тэрнээс өөрөөр юу ч хэлээгүй. Хоёр гарыг нь долоон удаа, дал, хэвлий гээд хаа сайгүй 10 гаруй удаа хутгалсан байна лээ. Түргэн ирсний дараа цагдаа ирээд Т-г баривчилаад явсан байна лээ. Эмнэлгийн машинд биднийг суулгаж байхад Т хашааны хаалганы хажууд зогсож байсан.
(1).jpg)
-Хэргийн талаарх дуудлагыг талийгаачийг өөрөө цагдаагийн байгууллагад өгсөн гэж сонссон. Үнэн үү?
-Харин тийм мэдээлэл гарсан байна лээ. Охинд минь дуудлага өгөх ч тэнхэл байгаагүй. Манай хашаанд хүүгийнх маань амьдардаг юм. Бэр маань цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн. Тэр муухай аймшигтай хэрэг хэдхэн минутын дотор, нүд ирмэхийн зуур л болоод өнгөрсөн. Гэрээс суга татаж гаргаад л хутгалсан. Би тэр хоёртой бараг цуг гараад салгах гэж оролдоход түлхэж, гарыг минь хутгаар зүссэн. Тэгээд нэг мэдэхэд охин газарт, түргэний тэрэг үүдэнд ирчихсэн байсан. Охиноо хутгалуулж байгааг харсан мөртлөө үнэхээр яаж ч чадсангүй алдчихлаа. Эрэгтэй хүн байхгүй байсан болохоор бид үнэхээр дийлээгүй.
-Талийгаачийг өмнө нь удаа дараа хүчирхийлж, зодож байсан юм биш үү. Тэр үед нь яагаад арга хэмжээ авч болоогүй юм бэ?
-Баривчилгаанд 14 хоног явахаас өмнө хоёр удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Хотоос ирээд удаагүй байхад нь “Биеэ үнэлэгч, я....” зэрэг элдэв бусаар хараагаад байхаар нь би “Энэнд доромжлуулж амьдарч чадахгүй” гээд цагдаад дуудлага өгчихсөн юм. Тэр шөнөө эрүүлжүүлэхэд хоноод, маргааш өдөр нь дахиад согтуу хүрээд ирсэн. Ирээд бас л харааж, зүхсэн. Тэгээд намайг гараад ирэх хооронд охиныг минь тэвэрч байгаа юм шиг дүр үзүүлснээ сахлын хутгаар мөрөн дээр нь зүсчихсэн байсан. Тухайн үедээ тэгж зүссэнийг нь ч мэдээгүй байж байтал гэнэт цус гараад унасан. Үүнийг нь мэдээд хүү минь цагдаагийн байгууллагад дуудлага өгч баривчлуулсан. Цагдаа нар ирээд, сууж байсан газраас нь сахлын хутга олсон байна лээ. Тэгээд 2-3 хоног өдрөөр байцааж байгаад 14 хоногийн баривчилгаанд авч явсан. Гарч ирдэг өдрөө л охиныг минь шороонд булаад хаячихлаа. Өмнө нь зодуулж, нүдүүлж байсан талаараа охин минь хэлж байгаагүй. Хол амьдарч байсан болохоор тэр бүр уулздаггүй байсан. Биднээс энэ талаараа их нуудаг байсан байна лээ.
-Талийгаач эхээс хэдүүлээ юм бэ. Та охиныхоо талаар ярихгүй юу?
-Би дөрвөн хүү, дөрвөн охинтой хүн. Талийгаач миний хамгийн бага хүүхэд. Охин маань дуу муутай, бүүр хүний өөдөөс ганц ч үг хэлдэггүй хүүхэд байсан. Бид амьдралын боломж тааруугаас болж охиноо дээд сургуульд явуулж чадаагүй. Талийгаач маань 60 гарсан намайг асарч, хамт байх гээд гэртээ ирсэн байх. Олон жил амьдарсан ханиа өөрийг нь тамлаж, хэрцгийгээр хөнөөнө гэж бодоогүй л байлгүй. Ямар ч гэсэн “Хүүхдүүд минь том болж, гарын ая даахтайгаа боллоо. Одоо амьдралаа босгоно” гэж ярьж байсан.
-Гэмт хэрэгтэн гэрээсээ хутга аваад гарахад нь хараагүй юм уу?
-Гэртээ ирэхдээ хутгатай ирсэн юм шиг байна лээ. Гэрээсээ хутга авч гараагүй. Ингэхдээ бүүр хоёр ч хутга ханцуйндаа хийчихсэн байсан юм шиг байна лээ. Цагдаа нар хэргийн газрын үзлэгээр хоёр ширхэг хутга илрүүлэн хурааж авсан гэсэн. Баривчлуулсанд л өс санаж, санаатайгаар амийг нь бүрэлгэсэн гэж бодож байгаа.
-Хоёр хүүхэд нь одоо хаана байгаа вэ. Хэргийн талаар мэдсэн үү?
-Охин нь одоо хоёрдугаар анги, хүү нь таван настай. Ажил явдлын үеэр Т-ийн аав, ээж ирээд явахад хоёр хүүхэд нь дагаад явсан. Одоо удахгүй гэртээ ирэх байх. Охиныг нь би өсгөсөн болохоор эндээ байх дуртай. Харин хүү нь аавынхаа талд илүү элэгтэй. Гэхдээ хоёр хүүхдийг нь би өөрөө өсгөнө гэж бодож байгаа. Гар маань эдгэрэхээр хоёр хүүхдээ өөр дээрээ авна.
| Цагдаад мэдэгдсэн эхнэрээ 10 гаруй удаа хутгалж, хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |