Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Товгын уул гэх газраас одоогоос таван жилийн өмнө хонио хариулахаар гэрээсээ гараад сураггүй болсон Б.Мөнгөнцэцэг охины цогцсыг модон дундаас олсон. Тодруулбал, охин хүчирхийлүүлж амиа алдсан байж болзошгүй байгаа бөгөөд тус хэргийн сэжигтнээр өмнө хоёр удаа хүчиндэх гэмт хэргээр ял, шийтгэл эдэлж байсан 38 настай Б гэгчийг Өмнөговь аймагт орших Цагаан хадаас баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Урьдчилсан байдлаар сэжигтэн Б гэгч нь талийгаач охиныг хүчирхийлж, цогцсыг нь хэргийн газраас гурван км зайд аваачин модон дунд нуусан байж болзошгүй нөхцөл байдалд тогтоогдоод байна.
Охины сураггүй болсон хэргийн талаар эргэн сануулахад, Б.Мөнгөнцэцэг охин Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс 10 км зайд орших Товгын уул гэх газар ээж, буурал эмээ, төрсөн ах, ээжийнхээ эмэгтэй дүү, түүний хоёр хүүхэдтэй хамт амьдардаг байсан. Талийгаач охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 11:00 цаг орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байдаг. Түүнийг хамгийн сүүлд нагац ах болон түүний хүү сураггүй болсон өдрийн 11:00 цаг орчимд харсан бөгөөд хонины захад ургамал барин зогсож байсан талаар нь манай сайтад мэдээлж байсан. Б.Мөнгөнцэцэг охиныг сураггүй болсноос хойш Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудын хамтарсан баг удаа дараа эрлийн ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг зогсоосон байдаг.
Тэгвэл таван жилийн дараа охины цогцсыг олоод байна. Харин сэжигтэн этгээдийг Ханбогд сумын нутаг дэвсгэрээс олж, цагдан хориод байгаа билээ. Талийгаачийн цогцсыг шүүх шинжилгээнд өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
13 настай охиныг хониндоо явж байхад нь хүчирхийлж, хөнөөсөн сэжигтэн Б гэгч хэн бэ. Сэжигтэн Б нь Ренчинлхүмбэ сумын дөрөвдүгээр багт мал маллаж амьдардаг байжээ. Тэрбээр хэрэг гарсны дараа сумандаа суурин амьдраагүй бөгөөд ирж, очин байсан талаар эх сурвалж мэдээлж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хэрэгт холбогдоод байгаа Б нь малчин С гэдэг айлын хүү. Талийгаач охиныхтой нэг багт амьдардаг байсан. Тодруулбал, Далайн зах багийн нутаг дэвсгэрт амьдардаг байсан юм билээ. Ах, дүү нар нь сумандаа байдаг. Харин Б сүүлийн жилүүдэд суурин амьдраагүй. Б нь өмнө нь хоёр удаа хүчирхийллийн хэргээр ял эдэлж байсан нь үнэн. Нэг нь завдсан гэдэг утгаараа бага ял сонсож байсан билээ. Дараагийнх нь буюу 2015, 2016 онд зэргэлдээх багт амьдардаг охиныг хониндоо явж байхад нь хүчирхийлсэн гэсэн. Тэгээд шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Төд удалгүй буюу 2018 онд наадмын дараа өршөөлөөр суллагдсан гэж сонссон. Өршөөлөөр суллагдаж гарч ирээд 20 гаруй хонож байхдаа л 13 настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн гэсэн. Өөрөөр хэлбэл, өсвөр насны охидыг хониндоо явж байхад нь л давтамжтайгаар хүчирхийлсэн гэсэн үг” гэлээ.
Талийгаач охиныг 150 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг хайж байсан ч үр дүнд хүрээгүй байдаг. Эрлийн багт хэрэгт сэжиглэгдэж байгаа Б нь багтаж, охиныг хайж байжээ. Мөн талийгаач охиныг алга болсон хэрэгт Б-г тухайн үед сэжиглэж, шалгаж байсан ч нотлох баримт байхгүй учраас цагдан хорьж чадаагүй байна.
Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Тухайн үед Б-г дуудаж, тайлбар мэдүүлэг авч байсан. Өөрөөр хэлбэл, хэрэгт сэжиглэж байсан ч нотлох баримт байхгүй учраас тогтоож чадаагүй. Тухайн үед засан хүмүүжих газраас ирсэн учраас хүмүүс засарсан гэж итгэж байсан байх” гэлээ.
Сэжигтэн Б нь хэргийг үйлдэхдээ 33 настай байжээ. Эзэмшсэн мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой, малчин айлын хүүхэд аж.
| Хониндоо яваад алга болсон охиныг хүчирхийлж, цогцсыг нь нуусан сэжигтэн Б нь өмнө нь бага насны охиныг хүчирхийлж, гурван жилийн ял авч, суллагдаад удаагүй байжээ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |