Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар “Гаалийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, ашиг сонирхлын эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүр тулсан харилцааг бууруулах зорилгоор бүх төрлийн үйлчилгээгээ шат дараатайгаар цахимжуулах ажлууд хийгдэж байна. Замын-Үүд дэх гаалийн газар, Улаанбаатар дахь гаалийн газрын нийт албан хаагчдын ажил үүргийн 15 хоног, нэг сар тутмын хуваарьт томилгоог хүний оролцоогүйгээр хийх программ хангамжийг дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот дахь гаалийн газарт, тавдугаар сарын 1-нээс Замын-Үүд дэх гаалийн газарт бүрэн нэвтрүүллээ. Ингэснээр албан хаагчдын ажил үүргийн хуваарь, томилгоог нээлттэй, ил тод байлгах, нүүр тулсан харилцааг бууруулж, авлига үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч О, Г, М нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Алтанбулагийн чөлөөт бүсээс архи согтууруулах ундаа удаа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл гаргасан. Тэдний уг үйлдэлд дотоод хяналт шалгалт явуулж, ГЕГ-ын даргын тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг гурван сараар бууруулах сахилгын арга хэмжээ авсан” гэлээ.
Мөн тэрбээр үргэжлүүлэн “Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа гаалийн байгууллагын гурван даргыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Түүнчлэн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын хүрээнд ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажлаас хоцорч тасалсан зөрчил гаргасан ГЕГ-ын дэргэдэх сургалтын төв, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Замын-Үүд, Улаанбаатар дахь гаалийн газрын нэр бүхий зургаан албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс гаалийн улсын байцаагч Б, Ж нарын албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, ахлах байцаагч Д, Ө нарын албан тушаалыг бууруулах, гаалийн улсын байцаагч А, Г нарт ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан” гэлээ.
| Б.Сүхбаатар: Албан тушаалаа ашиглаж, зөрчил гаргасан гаалийн байгууллагын ажилтнуудыг чөлөөлж, цалинг нь хассан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |