Дорнод аймгийн малчдын хот харлаж, газар нутаг нь шатаж дууслаа. Тус аймгийн Чойбалсан сумын нутагт хээрийн түймэр гарч, 20 гаруй айлын гэр, сууц, хашаа, 1000 гаруй мал шатаад байна. Хамгийн харамсалтай нь, хээрийн түймэр унтрааж байсан 10 залуу галд өртөж, эрүүл мэндээрээ хохирчээ. Тодруулбал, Чойбалсан сумын Хөхнуур багийн малчин П.Наранбаатар, П.Наранболд гэх ах, дүү хоёр гэрийнхнийгээ бол мал, эд хөрөнгөө галаас аврах гэж байгаад өөрсдөө түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ. Мөн хилийн цэргийн 032 дугаар ангийн албан хаагч, байлдагчид эх орноо хамгаалж, заставын байраа галаас аврахын төлөө тэмцэлдэж байгаад түлэгдэж, эмнэлэгт хүргэгдээд байна. Түймэрт өртсөн хилийн цэргийн албан хаагчдын дөрвийг нь Улаанбаатар хот руу тээвэрлэж, дөрвийг нь аймагтаа эмчилж байна. Бид галд өртөж, түлэгдсэн Хөх нуур багийн малчин П.Наранболдтой ярилцлаа. Тэрбээр төрсөн ахынхаа хамт аймгийнхаа эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
-Бие нь давгүй юу. Ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Давгүй, сайн байгаа. Ах, бид хоёр нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа. Бид хоёрын биеийн баруун хэсэг бага зэрэг түлэгдэж, шатсан. Гэхдээ тийм хүнд биш, хөнгөн байгаа гэж эмч хэлнэ лээ. Түймэр ороод ирэхээр нь баруун гараа нүүрэн дээрээ наагаад хөдөлсөн нь чинь тэр хэсэг нь шатсан байна. Нэгдүгээр зэргийн түлэгдэлт учраас айх аюулгүй л юм шиг байна. Хожимдоо яахыг мэдэхгүй юм даа. Гайгүй л байгаасай гэж бодож сууна.
-Ах нь давгүй юу. Гэрийнхэн нь хаана байгаа вэ?
-Ахын бие давгүй байгаа. Надтай адилхан биеийнх нь баруун хэсэг шатсан. Нүүр, гар нь бага зэрэг түлэгдсэн байгаа. Эмчилгээ хийлгээд гайгүй болно гэж эмч хэлнэ лээ. Гэрийнхэн маань сумын төвд ирцгээсэн. Хөдөөний маань гурав, дөрвөн гэр шатаж, юу ч болсон. Арга буюу сумын төвдөө ирчихээд байгаа. Ах маант гурван хүүхэдтэй, би хоёр хүүхэдтэй. Эхнэр маань хоёр сараа дөрөө төрнө. Галаас амьд гарцгаасандаа л баярлацгааж байна. Гэртэйгээ хамт хайлчих магадлал тун өндөр байлаа шүү дээ. Талын түймэр гэдэг чинв юу юугүй л хөмрөөд ороод ирдэг юм байна.
-Тэр өдөр яг юу болсон юм бэ. Танай ахынх нь бас шатсан уу?
-Манайх болон ахынх нь маань аавынхтайгаа цуг айл хаваржиж байсан юм. Аавынх, ахынх, манайх гээд юу ч үлдээгүй шатсан. Түймэр ирж байгааг мэдсэн даруйдаа ах бид хоёр гэрийнхнийгээ замын унаанд суулгаад явуулсан. Өөрсдөө гэр бараагаа авъя гэж бодсон ч эргээд харахад л түймэр ороод ирсэн. Нүүгэлтсэн хар утаа гэнэт орж ирээд л гэрийг маань хөмрөөд авсан. Яах ч арга байхгүй, амьд гарахын тулд бүгдийг нь хаяад зугтаасан. Гэр маань худгаас хол байдаг учраас машинаа унаад л хөдөлцгөөсөн. Гэрээ галаас авах санаатай ноцолдсон ч өөрсдөө түлэгдээд арга буюу явцгаасан юм. Хоттой төл мал, гэрийн гадаа байсан хонь, ямаа шатсан. Бэлчээрт явсан хэдийгээ арай чүү авч үлдсэн. Үхэр, адуу маань хаана явааг мэдэх юм алга. Гал түймэрт өртсөн юм уу, түймрээс зугтаж чадсан юм уу, мэдэх зүйл үнэндээ алга байна. Өөрсдөө түлэгдэж, гэр, мал минь шатсан ч амьд үлдсэн учраас болгоно гэж бодож байна.Эмнэлгээс гарахаараа л эрэлд явцгаана даа. Хэд нь олдож, хэд нь үхсэн байдаг юм, бүү мэддээ. Ямартай ч гэр орон, хашаа саравч маань үнсэн нурам л байна гэсэн. Хүн харахын эцэсгүй үнс л болж хувирлаа. Үнэхээр аймшигтай байдаг юм байна. Амьд гарцгаасандаа баярлаж байна.
-Ойр хавийн айлууд чинь ямар нөхцөл байдалтай байгаа вэ?
-Манай ойролцоо таван айл амьдардаг. Бүгд шатаж, орох оронгүй болцгоосон гэж байна лээ. Харин өөрсдөө зүгээр бололтой байна. Зарим нь сумын төв рүү ах, дүүгээ бараадсан бол зарим нь машин тэргэндээ амьдарч байгаа гэсэн. Малчин бидний гол амин зуулга чинь мал шүү дээ. Алга болсон малаа хайх, эрэлд явахаас эхлээд бидэнд маш том ажил оногдлоо. Хотоо харлуулах уу, хэдэн малтайгаа үлдэх үү гэдэг чинь дээсэн дөрөөн дээр байна шүү дээ. Саахалтын айлууд маань хэдийгээр бие нь зүгээр байгаа ч сэтгэл санааны маш их хямралд орсон байгаа байх. Нутаг, эд хөрөнгө нь шатаад үнс л үлдлээ шүү дээ. Мэнэрсэн их хар утаа хоолой, цээжийг нь хорсгоод нөхцөл байдал хүнд байна гэсэн. Бүгд л өмссөн хувцастайгаа л амьд гарцгаасан даа.
-Сумынхан нь Онцгой комиссоос ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Сум болон аймгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд ажиллаж л байгаа байх. Ер нь манай аймагт энэ түймрийн төлөө ажиллахгүй хүн гэж алга. Гэсэн ч хүчрэхгүй, үнэхээр хүндрэлтэй байна. Айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлж байгаа сураг дуулдсан. Эмнэлэгт байгаа учраас чухам юу болж байгааг мэдэхгүй байна. Ямартай ч хүмүүс шаардлагатай арга хэмжээг авч байгаа байх.
-Анх удаа л түймэртуй нүүр тулав уу?
-Өчнөөн л хээрийн түймэрт явж, нутгаа авран хамгаалах үйлсэд оролцож байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг хэцүү түймэр үзсэнгүй. Салхи хаашаа л бол хааш нь түймрийг хөөгөөд баримжаа байхгүй үнэхээр хэцүү байлаа. Түймэр одоо ч унтраагүй учраас сэтгэл зовниж байна. Зүүн аймагт гамшиг нүүрлэж байна шүү дээ.
-Эхнэр тань давгүй биз дээ?
-Ухаан алдчих шахсан. Ерөөсөө л гэрийнхнийгээ аврах л хамгийн түрүүнд бодогдож байгаа юм. Тэгээд нялх хүүхдүүдээ, өндөр настай, ээж, аавыгаа, эхнэрээ л авръя гэсэн бодол толгойд орж ирдэг юм байна лээ. Өөрсдөө бол яах вэ аргалаад гарна гэж бодсон. Тэр балчир хүүхдүүд, өндөр настай, тулгар биетэй хүн яаж ч чадахгүй шүү дээ. Хоёр гараараа түймэртэй үзээд өөрсдөө л шатна. Ямартай ч тэднийгээ аварлаа. Эндээ хэд хоног эмчлүүлээд гарвал учир нь олдох байлгүй дээ. Зуны дэлгэр цаг ирж байна даа.
| Түймэрт шатсан П.Наранболд: Ах бид хоёр гэрийнхнийгээ замын унаанд суулгаад эргээд харахад л гал гэрийг минь хөмрөөд авсан. Өөрсдөө түлэгдэж, гэр, мал минь шатсан ч амьд үлдсэн учраас болгоно гэж бодож байна |
|
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИЛГААНЫ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ “НАРТАЙ СУРГУУЛЬ” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
2026-04-15 11:44:55
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
2026-04-15 10:06:13
Өнгөрсөн долоо хоногт 215.915 зөрчлийг бүртгэжээ
2026-04-15 09:55:21
З.БАУЫРЖАН: ИРГЭНД 15, АХМАДУУДАД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
2026-04-15 08:09:13
“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ
2026-04-15 07:29:10
Ази тивийн шинэхэн аварга МЧБХ дээрээ зочлон саатлаа
2026-04-15 07:10:00
Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА
2026-04-15 07:00:00
ААВ Н.ЭНХБАЯРААСАА 17 КОМПАНИ ӨВӨЛЖ АВСАН ХОВДОД УУРХАЙТАЙ Э.БАТШУГАР
2026-04-15 07:00:00
Г.МӨНХЗУЛ: Оюутны дэлхийн аварга дурсамжтай тэмцээн байсан
2026-04-15 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-04-15 07:00:00
OVEP хөтөлбөрийн танилцуулах сургалт боллоо
2026-04-14 16:45:32
Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙНЭ
2026-04-14 13:56:09
"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
2026-04-14 13:39:28
Жүдочид Азийн аваргад оролцохоор мордлоо
2026-04-14 13:14:20
"Love letters" романтик драмын жүжгийг анх удаа Монголын тайзнаа амилуулна
2026-04-14 12:58:56
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-14 12:31:13
Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-04-14 10:43:27
"Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэн нээлтээ хийнэ
2026-04-14 10:34:18
Красноярск хотод “Каллиграфи гоо сайхан ба мэргэн ухаан” үзэсгэлэн нээв
2026-04-14 10:16:33
Энэтхэг Улс руу коксжих нүүрс тээвэрлэнэ
2026-04-14 09:51:32
Дархан хотод сагсан бөмбөгийн "U17” ангиллын улсын аваргын нээлт боллоо
2026-04-14 09:01:23
Нидерландын алтан зул цэцгийн баяр эхэллээ
2026-04-14 08:42:11
Монгол-Польшийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурлаа
2026-04-14 08:26:13
Дугуйчид Киргизстаны олон улсын тэмцээнд амжилттай уралдаж эхэллээ
2026-04-14 08:14:28
"БҮСГҮЙН ЗУРВАС"-ЫН ИТГЭЛ, "THE LOVER"-ЫН САРА, "ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"-ЫН ТӨГСӨӨГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Б.ЗОЛЗАЯА ОДОО ТАТЬЯНАД "ХУВИРНА"
2026-04-14 07:21:47
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-04-14 07:00:22
Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
2026-04-14 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА
2026-04-14 07:00:00
ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ
2026-04-14 07:00:00
Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан
2026-04-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |