Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүндэлгэр” ХХК-ийн захирал С.Энхболдыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, тус компани нь 2009-2010 онд улсаас найман автобус зээлээр авсан ч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй гэх гомдол, мэдээлэл хууль хяналтынханд иржээ. Иргэнээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу мөрдөгчип шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн “Тэнүүндэлгэр” ХХК-ийн захирал С.Энхболдоос гадна улсаас авсан автобусны төлбөрөө барагдуулаагүй хэд хэдэн компанийн захирлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн байдаг. Эргэн сануулахад, “Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэгийг улсаас зээлээр авсан 30 автобусныхаа мөнгийг төлөөгүй гэх шалтгаанаар шалгаж байна. Мөн “Сутайн буянт” ХХК-ийн захирал Б.Лхагвадуламыг 30 автобус, Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнайг найман автбусны “хэрэг”-ээр шалгаж эхэлсэн гэх.

2008-2010 он.
2008 онд Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобусны парк шинэчлэх төсөл” боловсруулжээ. Уг төслийн хүрээнд 400 автобусыг БНСУ-аас 24 сая ам.доллараар худалдан авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч, 2009 онд Засгийн газраас хөрөнгөөр автобус авсан байдаг. 2009 оны хоёрдугаар сард Монгол Улс захиалсан 400 автобусныхаа 20 ширхгийг нь хүлээж авчээ. Харин тус оны долдугаар сар гэхэд автобуснуудаа хүлээж аваад дуусаад, төрийн болон хувийн өмчит компаниудад зээлээр олгосон байна.
Тодруулбал, Засгийн газраас тараасан 400 автобусыг төрийн болоод хувийн өмчийн компаниудад эргэн төлөгдөх нөхцлөөр өгчээ. Автобус зээлээр авсан компаниуд үйлчилгээнийхээ орлогоос 15 хувиар тусгай сан байгуулан төслөөр нийлүүлэгдсэн автобусны үнийг таван жилийн хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх санд эргүүлж төлөхөөр гэрээ байгуулсан байна. Гэтэл дээр нэр дурдагдсан хувийн хэвшлийн компаниуд эргэн төлөлтөө өнөөдрийг хүртэл хийгээгүй гэнэ. Угтаа бол эргэн төлөгдсөн мөнгөөр хуримтлалын сан байгуулж нийтийн тээврийн салбарын дараачийн шинэчлэлд зориулж шинэ автобус, сэлбэг хэрэгсэл авах зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн байжээ.
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, татвар төлөгчдийн мөнгөөр авсан 400 автобусаа улс 250 ширхгийг нь төрийн өмчийн компаниудад тараажээ. Тодруулбал,
“Автобус-1” компанид 120 автобус,
“Автобус-3” компанид 80 автобус,
“Цахилгаан тээвэр” компанид 50 автобус өгсөн байна. Харин хувийн хэвшилд 150 ширхэг автобус хуваарилж өгчээ. Хувийн хэвшилд тараасан 150 автобусны наймыг нь “Тэнүүндэлгэр” ХХК-ийн захирал С.Энхболд компанидаа авсан баримт байна.
Тухайн буюу 2008, 2009 оны ханшаар 400 автобусыг БНСУ-аас 3.8 тэрбум төгрөгөөр авч байжээ. Нэг автобусны үнэ ойролцоогоор 95 сая төгрөг байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Тэнүүндэлгэр” ХХК-ийн захирал С.Энхбол улсад 760 сая төгрөгийн хохирол учруулжээ.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үе үеийн Хотын удирдлагуудтай тохиролцож, өөртөө давуу байдал олгож, улсад хохирол учруулсан дээрх нэр бүхий компанийн захиралд ямар хариуцлага тооцох вэ. Бусадтай тохиролцож улсад хохирол учруулсан байж болзошгүй үе үеийн Хотын удирдлагуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ гэх асуулт хариултгүй байна.
УЛСЫГ ЛУЙВАРДСАН ГЭХ “ТЭНҮҮНДЭЛГЭР” ХХК-ИЙН ЗАХИРАЛ С.ЭНХБОЛД ГЭЖ ХЭН БЭ
| “ТЭНҮҮН ДЭЛГЭР” ХХК-ИЙН ЗАХИРАЛ С.ЭНХБОЛДЫГ УЛСААС ЗЭЭЛЭЭР АВСАН НАЙМАН АВТОБУСНЫХАА МӨНГИЙГ ТӨЛӨӨГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |