Цагдаагийн байгууллагад 2021 оны нэгдүгээр сард “Иргэн Д гэгч нь 2020 оны наймдугаар сараас хойш сураггүй алга болсон” тухай мэдээлэл бүртгэгджээ. Уг мэдээллийг шалган шийдвэрлэх, эрэн сурвалжлах ажиллагааг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс явуулж, эрэн сурвалжилсан иргэн олдоогүй учир гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжилж буй этгээдийн амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын тоотод нэгжлэг хийх саналыг Прокурорт хүргүүлэн зөвшөөрөл авч, нэгжлэг хийх ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр прокурор, шинжээч эмч, криминалистикийн шинжээч нарыг оролцуулан явуулжээ.
Нэгжлэгийн үеэр тус тоотын хашаанд байх хуучин жорлонгийн шороог ухахад бүтээлэг, хөнжил зэрэгт ороосон хүний цогцос гарсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “М” гэгч нь 2020 оны наймдугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед хохирогч Д гэгчтэй маргалдан, улмаар амь насыг нь хохироож, О гэгчтэй хамтран түүний цогцсыг хашааныхаа жорлонд хийж, шороогоор дүүргэн булж, нуусан болохыг тогтоон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Хүний амийг хохироон, цогцсыг нь нуусан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган ийнхүү хоёр жил найман сарын дараа илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
| Хүний амь хөнөөж, цогцсыг нь жорлондоо нуусан этгээдийг хоёр жилийн дараа баривчиллаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |