Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар болжээ. Хууль хяналтын байгууллагад автобусны компаниудтай холбоотой ноцтой баримт, өргөдөл, гомдол ирсэн гэнэ. Тодруулбал, тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлууд улсаас авсан автобусныхаа мөнгийг төлөлгүй олон жил болсон, улсын автобусыг өөрийн эзэмшлийн компанид шилжүүлж, их хэмжээний хохирол учруулсан зэрэгт холбогджээ. Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үе үеийн Хотын удирдлагуудтай тохиролцож, өөртөө давуу байдал олгосон гэнэ. Бид улсаас авсан автобусныхаа мөнгийг өгөлгүй олон жил болж, улсад хохирол учруулж, хууль хяналтын байгууллагуудад шалгагдахаар болсон гэх автобусны компаниудыг танилцуулж байна.
.jpg)
“Эрдэм транс” ХХК улсаас 30 автобус авч, мөнгийг нь төлөөгүй байгаа гэнэ. Тус компани нь нийтийн тээвэрт үйлчилгээ эрхлээд 10 гаруй жил болж байгаа. Одоогийн байдлаар 230 орчим автобусаар үйлчилгээ эрхэлдэг. Ажлын өдөрт 21 чиглэлд 167, амралтын өдрүүдэд 20 чиглэлд 116 гаралтаар зорчигч тээвэрлэдэг гэнэ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэгийг хууль хяналтын байгууллагаас дахин шалгаж эхэлнэ. Дахин гэдэг нь тус компанийг 40 автобусны хэргээр өмнө шүүж байсан. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр замхарч, Я.Эрдэмбилэг улсыг хохиролтой хэвээр байлгаж байгаа. Я. Эрдэмбилэг нийтийн тээврийн салбарт 2005 он хавьцаа орж ирсэн байх. 2010 онд улсаас 30 автобус авсан ч өнөөдрийг хүртэл мөнгийг нь төлөөгүй байгаа гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, улсын хөрөнгөөр авсан 40 автобус авч, 10 гаруй жил ашиг олж байгаа гэсэн үг л дээ. Хууль хяналтын байгууллага шалгаад, “Эрдэм транс” ХХК-аас улсын хөрөнгийг буцааж авах эсвэл хохирол барагдуулах хөрөнгө авна байх” гэлээ.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр “Өдийгөөс 13 жилийн өмнө Засгийн газраас орж ирсэн 400 автобусыг компаниудад хуваарилж өгсөн байдаг. Энэ хуваарилалтаас “Эрдэм транс” 40-ыг нь авсан байдаг. Үнэн хэрэгтээ 30 автобусыг “Эрдэм транс” хуурамч материал бүрдүүлж авсан гэдэг юм билээ. Энэ нь тухайн үедээ дуулиан тарьж байсан. 2010 оноос хойш төрд өртэй компаниудыг тендерт оролцуулахгүй гэж заасан ч “Эрдэм трнас” ХХК хувилдаан зохиож, тендерт орж ялаад байдаг” гэсэн юм.
Мөн 2019-2020 оны “Эрдэм транс” ХХК 120 гаруй автобусныхаа арлын дугаарыг сольсон байж болзошгүй хэрэгт холбогдож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байжээ. Хууль хяналтын байгууллагаас уг хэргийг шалгасан ч хэрхсэн нь тодорхойгүй байна.
Улсаас авсан автобусныхаа мөнгийг төлөөгүй хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдах дараагийн компани бол “Сутайн буянт” ХХК. Тус компани нь нийтийн тээврийн салбарт 25 жил ажиллаж байгаа. “Сутайн буянт” ХХК-ийн захирал Б.Лхагвадуламыг 2010 онд улсаас 30 автобус авч, мөнгийг нь төлөөгүй байгаа гэнэ.
Тодруулбал, 2009 онд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, БНСУ-аас “Daewoo” загварын 400 автобус оруулж иржээ. Засгийн газраас дээрх 400 автобусыг нийтийн тээвэрт үйлчилгээ эрхэлдэг 10 орчим компанид хувиарлаж, тарааж өгсөн байна. Ингэхдээ мөнгийг нь буцаан төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, олгосон гэдгийг эх сурвалж онцолж байна. “Сутайн буянт” ХХК нь уг 400 автобуснаас 30-ыг нь авчээ.
Эх сурвалж “2009 онд 400 автобусыг 3.8 тэрбум төгрөгөөр авсан гэдэг. Гэхдээ баримт, гаалийн бүрдүүлэлт, тоолж авсан хүний гарын үсэг зэрэг нь байхгүйгээс болж асуудал үүсэж байсан. 400 автобусны хэрэг гэдэг чинь алдартай шүү дээ. Зах зээлд шилжсэнээс хойш 1992-2002 оны хооронд Япон Улсын буцалтгүй тусламж, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чех, ОХУ-аас 100 гаруй автобус авч байсан. Харин 2008 он гэхэд дийлэнх автобусны эдэлгээний хугацаа дуусч, сэлбэгийн хомсдолд орсон юм билээ. Тэгэхээр уг салбарт шинэчлэл хийх нь тодорхой болж байгаа биз. 2008 онд “Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобусны парк шинэчлэх төсөл” боловсруулсан. Уг төслийн хүрээнд 400 автобусыг БНСУ-аас 24 сая ам.доллараар худалдан авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч, 2009 онд Засгийн газраас хөрөнгөөр автобус авсан гэсэн. Ингээд 2009 оны хоёрдугаар сард Монгол Улс захиалсан 400 автобусныхаа 20 ширхгийг нь хүлээж авсан байдаг. Харин тус оны долдугаар сар гэхэд автобуснуудаа хүлээж аваад дууссан. Тэгээд компаниуддаа хувиарлалт хийж өгсөн байх. Үүнээс “Сутайн буянт” ХХК 30 автобус авсан ч мөнгийг нь төлөөгүй гэх юм билээ” гэв.
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, татвар төлөгчдийн мөнгөөр авсан 400 автобусаа улс 250 ширхгийг нь төрийн өмчийн компаниудад тараажээ. Тодруулбал,
“Автобус-1” компанид 120 автобус,
“Автобус-3” компанид 80 автобус,
“Цахилгаан тээвэр” компанид 50 автобус өгсөн байна. Харин хувийн хэвшилд 150 ширхэг автобус хуваарилж өгчээ. Хувийн хэвшилд тараасан 150 автобусны наймыг нь “Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнай компанидаа авсан байна.
(11).jpg)
Энэ талаараа Г.Баярмагнай 2010 онд хэвлэлд өгсөн тодруулгадаа “Тендерийн будилаан их гарч байна. Манай компани “Эрдэм транс” компанитай тунаж үлдсэн байсан. Манайхыг ялсны дараа яамнаас нэг бичиг орж ирсэн. “Тендерт орж байгаа компаниуд өргүй байх ёстой” гэсэн. Тэр өр нь Засгийн газраас орж ирсэн 400 автобуснаас компаниудад хуваарилж өгсөн. Манайх наймыг, “Эрдэм транс” 30-ыг авсан байдаг юм” гэж ярьж байжээ. Өөрөөр хэлбэл, “Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнай найман автобус авснаа хүлээн зөвшөөрдөг ч эргэн төлөлт хийгээгүй ажээ.
Засгийн газраас тараасан 400 автобусыг төрийн болоод хувийн өмчийн компаниудад эргэн төлөгдөх нөхцлөөр өгчээ. Тээврийн үйлчилгээ эрхлэгч эдгээр аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчилгээнийхээ орлогоос 15 хувиар тусгай сан байгуулан төслөөр нийлүүлэгдсэн автобусны үнийг таван жилийн хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх санд эргүүлж төлөхөөр гэрээ байгуулсан байна. Гэтэл хувийн хэвшлийн компаниуд эргэн төлөлтөө хийгээгүй байна. Угтаа бол эргэн төлөгдсөн мөнгөөр хуримтлалын сан байгуулж нийтийн тээврийн салбарын дараачийн шинэчлэлд зориулж шинэ автобус, сэлбэг хэрэгсэл авах зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн байжээ.
| АВТОБУСНЫ КОМПАНИУДЫН ЛУЙВАР: “СУТАЙН БУЯНТ”, “ЭРДЭМ ТРАНС”, “АТИБУС” ХХК-ИЙНХАН УЛСААС АВСАН 68 АВТОБУСНЫХАА МӨНГИЙГ ТӨЛӨӨГҮЙ |
|
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |