• Өнөөдөр 2024-05-19

Автомашин нь шаварт сууж, тусламж дуудахаар явсан иргэн сураггүй болжээ

2023-04-24,   4927

Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан гурван хүний нэг нь сураггүй болсон байна.Онцгой байдлын газрын мэдээлснээр Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн Өргөө булаг гэх газар /аймгийн төвөөс хойд зүгт /52 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ амарч явсан иргэдийн  автомашин нь шаварт суусан аж.  Улмаар амарч явсан гурван нэг 60 настай иргэн Ү нь  19:00 цагт тусламж дуудахаар яваад сураггүй болсон байна. 
 
Алга болсон иргэний тухай дуудлага энэ сарын 24-нд шилжих шөнийн 03:01 цагт онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн тухайн иргэнийг эрэн хайх, аврах ажлыг эхлүүлээд байгаа юм.

Автомашин нь шаварт сууж, тусламж дуудахаар явсан иргэн сураггүй болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-25 20:35:13
    Б: Ээ хөөрхий уг нь сүлжээтэй газардаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188