Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Харин өчигдөр түүний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагаатгаж байгаа талаар НПГ-аас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, НПГ гурван шатны шүүхийн тогтоолыг, мөрдөн байцаасан цагдаагийн албан хаагчдын, ТЕГ-ын мөрдөгчдийн шийдвэрийг үгүйсгэж, хэлмэгдүүлэлт гэж үзлээ. Зургаан жил хориход хил хэргээр ял эдэлж, 25 жилийн хорих ял сонссон Б.Содномдаржаатай ярилцлаа.
-Таны бие давгүй юу. Таныг хэзээнээс энэ хэрэгт буруутгаж, шалгаж эхэлсэн. Цагдан хорих хугацаанд юу өрнөсөн зэрэг асуудлаар ярилцаж болох уу?
-Амны билгээс ашдын билэг гэж сайн л гэж хариулах уу даа. Байнгын нуруу өвдөж, босож чадахгүй, сууж болохгүй л байна. Боломж гарвал хэвтэж л өгөөд байдаг боллоо. Гэхдээ амьдралаа авч явахын тулд ажиллаж, хөдөлж байх шаардлагатай. Яах ч аргагүй ажил хийгээд явж л байна. Нуруу шохойчихоос гадна, үе мөч их өвддөг болсон. Харанхуй нүхэнд олон жил хоригдохоор хүнд эрүүл эрхтэн гэж байхгүй болчихдог бололтой. Толгой байнга өвдөнө, хоол шингэхгүй үйл үзнэ. Нар, салхи орохгүй, чийгтэй өрөөнд зургаан жил хоригдсон юм чинь аргагүй байлгүй дээ. Цагаатгах тогтоолоо аваад, сайн эмчилгээнд явна гэж бодож байна.
-С.Зориг агсны хэрэгт буруутгагдсан хүмүүсийн хэргийг хүчингүй болгож, цагаатгана гэж байна. ?
-Мэдээжийн хэрэг сайхан байлгүй яах вэ дээ. Хилс хэрэгт гүтгэгдэж, зургаан жил харанхуй нүхэнд хоригдож, хоёр жил “Шинээр мөрдөн байцаалт явуулна” гэх бодолтой, сэтгэлийн тамд амьдарсан. Зүгээр ч хоригдоогүй яраглуулж, тамлуулж, сэтгэлийн асар их дарамт, цөхрөл дунд байсан. Өнөөдөр (өчигдөр) л сэтгэл минь жаахан ч гэсэн уужирч, амьдрах итгэлтэй болж байна. Миний байхгүй зургаан жилийн хугацаанд ар гэрийнхэн, эхнэр, хүүхэд, хөгшин настай аав, ээж минь их зовсон. Миний араас мөн ч их тэмцэж, зүтгэсэн. Дээрээс нь, өмгөөлөгч, тодорхой албаны хүмүүс, Монголын ард түмэн Чимгээ эгч бид хоёрт их тусаллаа. Бидний ар талд энэ хүмүүс л байж, өнөөдрийг хүртэл хамт байсан. Сэтгэл санаа өндөр, сайхан байна. Бурхан тэнгэр гэж байдаг учраас үнэнд гүйцэгдэж байна шүү дээ. Хууль хяналтын байгууллагынхан шударга ажиллаж, биднийг хэлмэгдсэн гэдгийг тогтоолоо. Хэдийгээр тогтоол маань албажиж ирээгүй, гараараа барьж, нүдээрээ хараагүй ч гэсэн сайхан байна.

-ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж “Монголын төр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас уучлалт гуйж, нөхөн төлбөр олгох ёстой” гэж ярьсан. Та төрөөс нөхөн төлбөр нэхэмжлэх үү?
-Би үнэндээ Ц.Нямдорж гэж хүнийг танихгүй, мэдэхгүй. Төрийн өндөр албан тушаалтан учраас эчнээ танина. Гэхдээ энэ хүн Чимгээ эгч бид хоёр төлөө үнэнч, шударгаар сайн ажиллаж, зүтгэсэн гэж боддог. Шударга ёсыг эрхэмлэсэн хүмүүс л бидэнд тусалж, энэ хэлмэгдүүлэлтээс аварлаа даа.
Амьдралынхаа бүхэл бүтэн зургаан жилийг шорон гэдэг газарт өнгөрүүлж, зовж, тарчиллаа шүү дээ. Ар гэр, үр хүүхэд минь яг ижилхэн зовж, шаналлаа. Ийм хүмүүс чинь нэхэмжлэлгүй яах вэ дээ. Монголын төрөөс бүх хохирлоо нэхэмжилнэ. Өмгөөлөгч нартайгаа ярьж байгаад хохирлын хэмжээг тогтоож, нэхэмжлэх дүнгээ гаргана.
-Одоо таны амьдрал ямар байна вэ?
-Хоёр жилийн хугацаанд ямар эмчилгээ хийлгэсэн бэ. Бие тань дээрдэхгүй байна уу? -Тийм ээ, хүнд хүчир ажил хийж чадахгүй болохоор хэцүү юм. Гэр бүлтэйгээ гадуур гараад удаан ч алхаж чадахгүй байна шүү дээ. Олигтой эмчилгээ, сувилгаа хийлгэе гэхээр мөнгө төгрөг байхгүй хэцүү юм. Хоёрдугаарт, хэзээ, хаанаас дуудах бол гэж айгаад яаж ч чадсангүй. Хоёр жилийн хугацаанд долоо хоног улсын, хувийн эмнэлэгт хоёр удаа хэвтлээ. Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг болоод сайхан болжээ. Гадаад руу эмчилгээнд явъя гэхээр хилийн хоригтой. Ер нь хашаа ч явж болохгүй чөдөртэй морь шиг л байлаа.
-Хүүхдүүд нь сайн биз дээ. Та суллагдаад хоёр жил болчихов уу?
-Тийм ээ, хоёр жил өнгөрлөө. Хоёр жилийнхээ ойн дээр л цагаатгаж байх шиг байна. Хүүхдүүд минь сайн, аавтайгаа сайхан байна. Хоёр том хүү минь тусдаа гарч, жижиг зургаа нь сургуульд сурч байна. Хамгийн бага хүү минь өнгөрсөн жил төрсөн, саяхан ой хүрсэн. Миний бага хүү жинхэнэ аавтайгаа өсөж, элэг бүтэн гэр бүлийн жаргалыг мэдэрч байна. Энгэрийн зүүлт шиг сайхан үрстэйгээ элэг бүтэн амьдрах шиг жаргал хаана ч алга даа.
-Т.Чимгээ гэдэг хүнтэй суллагдсанаасаа хойш уулзсан уу?
-Өнөөдөр (өчигдөр)-өөс таны аман зургийг цахим
-Би нарийн ширийн зүйл ярихгүй. Худлаа зураг шүү дээ. 1998 онд зурсан анхны зураг нь л үнэн. Бусдаар цахим сүлжээнд явж байгаа зургийг миний 40 настай байх үеийн фото зургаас хараад зурчихсан. Тэгээд худлаа ярьж, “Энэ хүн Зоригийг хөнөөсөн” гээд байдаг. Үнэндээ, 1998 онд 24 настай, дэвхийсэн залуу байлгүй яах вэ дээ. Миний залуугийн хамаг сайхан зургийг хуулийнхан устгаад хаясан байна билээ. Фото зургийг минь зурчихаад аман зураг гэж хэлж болохгүй шүү дээ. Үүнийг хүмүүс ялгаж, салгаж ойлгодог болсон.
-Цагаатгагдаж байгаа ч гэсэн таныг яллаж, хорих ял оноосон хүмүүст гомдолтой байгаа юу?
-Гомдолтой байна. Хүний амьдралаар тоглосон хүмүүс шүү дээ. Хүнийг эрүүдэн шүүсэн хүмүүсийг таван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай. Гэтэл тэр хүмүүс хэдхэн сар суугаад л магадлангаар суллагдсан.
| Б.СОДНОМДАРЖАА: МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗУРГААН ЖИЛ ЗОВЖ, ТАРЧИЛСАН БҮХ ХОХИРЛОО НЭХЭМЖИЛНЭ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |