"Содмонгол” ШТС-ын түгээгч амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, “Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт байрлах "Содмонгол” ШТС-д гал гарч байна” гэх дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад 09:00 цагийн үед иржээ. Цагдаагийн албан хаагчид болон Онцгой байдлын аврагчид хэргийн газарт очиход тус ШТС-ын түгээгч 27 настай, эрэгтэй Б нь өөрийгөө шатаж, амиа алдсан байжээ. Урьдчилсан байдлаар талийгаач Б нь өөрийгөө галдсан шатаасан гэдэг нь тогтоогдоод байгаа аж.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Ховд аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
| “СОДМОНГОЛ” ШТС-ЫН ТҮГЭЭГЧ ӨӨРИЙГӨӨ ШАТААЖ, АМИА АЛДЖЭЭ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |